Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Д.Дуламжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн 13000110011 дугаартай, 178/201/002/Э/ индекстэй хэргийг 201 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.*******гийн амбаараас 735000 төгрөгийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байв.Амбаар луу ороход зүүн талд нь пүрштэй орон дээр хураалттай хувцас, эд зүйл байв.Мөнгө алга болсон гэх авдар нь улаан шар өнгийн арслангийн зурагтай байв.Амбаарын хаалга болон цонх нь эвдэрч гэмтсэн зүйлгүй... гэх , гэрэл зургийн тэмдэглэл /хх-4-5-р хуудас/

Хохирогч / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,малчин/ овогт ын *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...манайх 2018 оны 12 дугаар сарын эхээр 2 эр үхэр, 1 эм үхэр нийт 3 үхэр 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хүнсний зүйл аваад хүүхэддээ 500.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 735000 төгрөгийг амбаарт авдрандаа хийгээд цоожилчихсон байсан.2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр амбаартаа ороод мөнгөө авах гэтэл алга болчихсон байсан.Манай амбаарт мөнгө байгааг манай эхнэр болон манай хөрш айлын хүүхэд болох *******ийн ******* нар мэднэ.Б.*******ыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манайд ирэхэд нь би “чи гараад амбаараас мах аваад ир” гээд түлхүүр өгөөд гаргасан.Тэгэхэд авсан байж магадгүй ... гэх мэдүүлэг /хх-25-2-р хуудас/

Гэрч Н.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...манайх 2018 оны 12 дугаар сарын эхээр 3 үхэр зараад 100.000 төгрөг авсан. Уг мөнгөнөөсөө хүнсний зүйл аваад, 500.000 төгрөгийг хүүхэддээ явуулаад үлдсэн 735000 төгрөгийг амбаартаа хийгээд цоожилчихсон байсан.2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр амбаартаа орж мөнгөө авах гэтэл алга болчихсон байсан тул манай нөхөр цагдаад мэдэгдсэн  гэх мэдүүлэг / хх --10-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах аижллагаанд өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөрш ******* ахынд ороод сууж байтал ******* ах намайг гараад амбаараас мах аваад ир гэхээр нь амбаарт нь ороод мах авах гэтэл нэг авдар байхаар нь онгойлгоод үзсэн чинь дотор нь нэг бор цүнх байсан. Цүнхний цахилгаан нь онгорхой байсан ба дотор нь мөнгө байхаар нь би авч гараад ******* ахад түлхүүрийг нь өгчихөөд явсан. 3 хоногийн дараа цагдаа ирээд намайг аваад явсан.Би хулгайлсан мөнгөө аваад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн төвд орж ирээд захаас өөртөө 400.000 орчим төгрөгөөр хувцас аваад үлдсэн мөнгөөр нь 13 тоглоод алдаад дууссан... гэх мэдүүлэг / хх-31-33-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.*******  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн *******  сумын ******* багийн нутаг дэвсгэрт хөрш айл болох Б.*******гийн амбаарт байсан авдранд байх цүнхнээс бэлэн мөнгө 735000 төгрөгийг хууль бусаар, нууцаар авсан болох нь  хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч Н.Цэцэгмаагийн  мэдүүлэг болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гаас “амбаараас ороод мах аваад ир” гэхэд нь амбаарт  орж авдарт нь байсан 735000 төгрөгийг хулгайлж авсан үйлдэл нь өндөр настай, хөрш айлын хүний итгэлийг эвдэж,  шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэв. Харин тусгай хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй, прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  хохирогч Б.*******гийн амбаарт байсан 735000 төгрөгийг хууль бусаар, нууцаар авсан  гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-37/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.*******гийн “ би Б.*******аас 735000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Иймд залуу хүн анхны тохиолдол, буруугаа хүлээж гэмшиж байгаа тул гомдол байхгүй”  гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*******ын  хувийн байдлын талаар гэрч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар эцэг эхээс -үүлээ,Б.******* дахь хүүхэд.Манай дүү одоо ажилгүй ээж дүү нарын хамт ******* сумын ******* бат амьдарч байгаа.******* сумын сургуульд сурч байгаад 5 дугаар ангиас сургуулиас гараад мал маллаж байгаа...”  гэх мэдүүлэг / хх- 14-15-р хуудас/

Гэрч Б.Хандхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь манай дахь хүүхэд.2015 онд манай нөхөр нас барсан.Тэрнээс хойш Б.******* надтай амьдарч байгаа. Б.******* тусдаа гараагүй болохоор өөрийн гэсэн хөрөнгөгүй. Манай хүү архи уудаггүй....” гэх мэдүүлэг /хх-1-17-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 0 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  “шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, ээж дүү нарынхаа хамт амьдарч тэдэндээ нэмэр тус болдог зэрэг хувийн байдлыг нь харгалзан Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 0 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  3.2, 3.-3. дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 0 / зургаа/ сарын хугацаагаар  тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

4.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******ын тэнссэн 0/зургаа/ сарын хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаусгай.

.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Батдоржид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form