Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/22

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч А.,Б.,А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А., Б., А.******* нарт холбогдох эрүүгийн 19000000001 дугаартай, 178/2019/0022/Э/ индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ы *******

2.Монгол улсын иргэн, оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регисртрийн дугаартай, овогт -ын

3.Монгол улсын иргэн, оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой,эдийн засагч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ын

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А., Б., А.******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн ******* сумын Бургасан багийн нутаг дэвсгэр Их хоол гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Н.ын эзэмшлийн 1 тооны үхэр буюу бод мал хулгайлж бусдад 800.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэв.

Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Бургасан багийн нутаг дэвсгэрт байрлах Холбоо нуурын урд хөвөө гэх газар байв. Хэрэг учралын газарт байх машины мөр нь зүүн урд зүг буюу ******* сумын чиглэлд явсан байв.Хэргийн газраас 1 ширхэг гутлын мөр, 2 ширхэг машины мөрийг бэхжүүлэн авав.. гэх, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-8-р хуудас/

Хохирогч / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ овогт ын ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед өөрийн 6 тооны үхрийг ******* сумын Их хоол гэх газарт үлдээсэн. Маргааш нь идэшний үхрээ гаргах санаатай иртэл нэг үхэр байхгүй байсан.Манай үхэр салж явахгүй гэдгийг мэдэж байсан учраас нэг машины мөр байхаар нь нэлээд хөөж байгаад багийн даргад хэлсэн.Тэгээд хэсгийн төлөөлөгч ирээд мөрөөр нь хөөж барьсан.Манай үхэр толгой дээрээ ташуу сартай, хар зүсмийн үхэр байсан... гэх мэдүүлэг /хх-69-70-р хуудас/

Гэрч Х.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед А.,Б.******* нар манай хашаанд үхрээ оруулж ирсэн.Б.******* надад үхрээ авчирлаа тарган үхэр байна гэж хэлсэн.Тэгээд үхрээ үзээд надад 0.000 төгрөгөөр зарна гэсэн.Би бэлнээр 350.000 төгрөг өгөөд 50.000 төгрөгийг нь даваа гаригт өгье гээд дараа нь өгсөн.Тухайн үхэр хар зүсмийн толгой дээрээ сартай байсан... гэх мэдүүлэг /хх-30-32-р хуудас/

Гэрч И.Цэнджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Нинагийн 2 зээ нь хар өнгийн үхэр авчирч өгсөн. Би арьсыг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан.

Гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 15-16 ХОА улсын дугаартай Истана маркийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын дундуур А.гаас худалдаж авсан. Зарим зүйл нь болохгүй болохоор засвар хийлгэхээр А.д өгсөн байсан.Энэ машины гэрчилгээ баримт нь миний нэр дээр байдаг... гэх мэдүүлэг /хх *******--р хуудас/

15-16 ХОА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-51-р хуудас/

Авто машин үнэлсэн тухай тайланд... Истана маркийн автомашин 800.000 төгрөг гэх үнэлгээ /хх-53-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайланд ...6 настай, эм үхэр -800.000 төгрөг гэх үнэлгээ /хх-59-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын гудамжаар явж байгаад А., А. хоёртой тааралдсан.Бид гурав архи ууж байгаад ан агнах тухай яриад орой нь А.гийн 15-16 ХОА улсын дугаартай Истана маркийн машинтай Бургасан багийн нутаг руу явсан.Бид гуравтай ямар ч ан таараагүй тул буцаад явж байтал хэдэн үхэр таарсан. Биднийг суманд архи ууж байхад Тунгалагийн ах Хараа идэшний үхэр авна гэж байсныг санаад гурвуулаа нэг үхрийг нь аваачиж өгье гэж тохироод машиндаа ачаад явсан.Шөнө нь Тунгалаг гэдэг хүнд нөгөө үхрээ 350.000 төгрөгөөр зараад мөнгөө хувааж авсан... гэх мэдүүлэг / хх-86-87-р хуудас/

Шүүгдэгч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...15-16 ХОА дугаартай Истана маркийн машин дээр үхрийг амьдаар нь ачиж сум оруулаад зараад Тунгалаг гэдэг хүнээс 300.000 төгрөг аваад 210.000 төгрөгийг хувааж аваад үлдсэн 90.000 төгрөгөөр нь гурвуулаа архи уусан... гэх мэдүүлэг / хх-107-108-р хуудас/

Шүүгдэгч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид гурав анд явахаар болоод сумаас гараад явж байтал 4-5 үхэртэй тааралдсан. Тэгээд гурвуулаа үхэр авна гэсэн хүнд заръя гэж тохироод 1 үхрийг нь машиндаа ачиж авч яваад сум оруулж зараад мөнгийг нь хувааж авсан... гэх мэдүүлэг /хх- 128-129-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч А.,Б.,А.******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүгдэгч А.,Б.,А.******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн ******* сумын Бургасан багийн нутаг дэвсгэр Их хоол гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.ын 1 тооны үхэр хулгайлсан болох нь хохирогч Н.ын мэдүүлэг, гэрч Х.Тунгалаг, И.Цэнджав нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.,Б.,А.******* нар нь бүлэглэн өвлийн идэш авна гэсэн хүнд бусдын 1 тооны үхэр хулгайлан авчирч зараад мөнгийг нь хувааж авсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.,Б.,А.******* нар тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч Н.ын  1 тооны  үхрийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.,Б.,А.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-91,114,135/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Н.ын “хохирлын мөнгө авсан, нэхэмжлэх зүйлгүй ”  гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.ын хувийн байдлын талаар гэрч Б.Онцгэрэлийн өгсөн...А.ыг 2015 оноос хойш мэднэ.Зан аашийн хувьд гайгүй,******* сумын ******* багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг.Хурим хийх үед нь хоёр талаас 100 орчим мал өгч байсан...  гэх мэдүүлэг / хх- -р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* нь манай аавын дүүгийн хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд илүү дутуу зангүй,50-60 орчим малтай байх.Архи дарс ууж ямар нэгэн асуудалд орж байгаагүй ... гэх мэдүүлэг /хх -38-р хуудас/

Шүүгдэгч А.гийн хувийн байдлын талаар гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А. нь тусдаа гараагүй ******* сумын ******* багт ээжийнхээ хамт амьдарч байгаа.Хэрэг зөрчилд орж байгаагүй, мөрөөрөө байдаг ...гэх мэдүүлэг /хх--р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч А.,Б.,А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас тус бүрт 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдал, зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч А.,Б.,А.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг 08 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 1150000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч А.ын эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансанд байрлуулсан 501014 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/05 дугаартай, шүүгдэгч А.гийн эзэмшлийн Төрийн банкны 19000000001 дугаартай дансанд байрлах 504114 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/06 дугаартай, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Төрийн банкны 110700033181 дугаартай дансанд байрлах 501450 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолуудыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 .2, .6-.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******, овогт -ын , овогт ын нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******, овогт -ын , овогт ын нарыг 08 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого,гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ нийт 1150.000 / нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******, А., А. нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүхээс  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******, А., А. нарт тайлбарласугай.

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч А.ын эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансанд байрлуулсан 501014 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/05 дугаартай, шүүгдэгч А.гийн эзэмшлийн Төрийн банкны 19000000001 дугаартай дансанд байрлах 504114 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/06 дугаартай, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Төрийн банкны 110700033181 дугаартай дансанд байрлах 501450 төгрөг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/07 дугаартай Прокурорын тогтоолуудыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******,А.,А. нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form