Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 334

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багшүрэн гэх газарт оршин суух, 54 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Хольдог овогт Тодын Сайжаагийн  /ОМ-62040611/  нэхэмжлэлтэй; 

  “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал  тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.Сайжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Т.Сайжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Миний бие нь 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын “Хайч” гэх газарт төрсөн. Цахим үнэмлэхээ авах гэтэл миний төрөлт улсад бүртгэгдээгүй байна. Иймд намайг 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын “Хайч” гэх газарт төрсөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг шийдвэрлэж өгнө үү гэх.     

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Сайжаа нь “...намайг 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын “Хайч” гэх газарт төрсөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Т.Сайжаа нь Увс аймгийн Тариалан суманд төрсөн болох нь Увс аймгийн Тариалан сумын АДХ-ын ГЗ-ны ХААТР-21 маягтыг үндэслэн 1981 оны 10 дугаар сарын 09-ны өдөр олгосон ОМ-62040611 регистрийн, УВ№1495320 паспортын дугаартай улаан паспорт, 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон УВ-6853341 дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарууд зэргээр нотлогдож байх бөгөөд дээрх төрөлт нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00/003240 дугаартай “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа”  зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд Тодын Сайжааг Увс аймгийн Тариалан сумын “Хайч” гэх газарт 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоож, “Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Т.Сайжаагийн төрөлтийг бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Тодын Сайжааг Увс аймгийн  Тариалан сумын “Хайч” гэх газарт 1962 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. “Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Тодын Сайжаагийн төрөлт бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА