Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0181/и |
Дугаар | 240 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 240
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 06-р сарын 30 Дугаар 240 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн “Хөдөлмөрийн хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очирийн Мөнх-Очир,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “Чулуут”-ын 14-14 тоотод оршин суух /РД: ЛК66090309, утасны дугаар 99293945/ Содов овогт Санзайжавын Сумъяад холбогдох
“Төслийн санхүүжилт 2 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Сумъяа нь Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж байгаа “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох төсөлд хамрагдаж 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төсөл хэрэгжүүлэх гурвалсан гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн санхүүжилт авсан. Хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар гэрээний 4.7 дахь заалтыг зөрчиж төслийг хэрэгжүүлээгүй, төслийн санхүүжилтээр авах ёстой тоног төхөөрөмж аваагүй, мөн гэрээний 4.3 дахь заалтыг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй. Иймд С.Сумъяагаас гэрээний заалтын дагуу төслийн санхүүжилт 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг буцааж төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Сумъяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 08 дугаар сард төлж дуусгах байсан боловч өвчний улмаас цаг хугацаандаа төлж чадаагүй. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бүрэн төлж барагдуулна. Өдрийн орлого болох мөнгийг цаг тухайд дансанд хийх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн хөдөлмөрийн хэлтэс нь хариуцагч С.Сумъяагаас “2 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч С.Сумъяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 000 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөгний тал хувь 23 475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн “Хөдөлмөрийн хэлтэс”ийн нэхэмжилсэн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч Содов овогт Санзайжавын Сумъяа нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 000 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөгний тал хувь 23 475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ