Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0213/и |
Дугаар | 244 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 244
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 06-р сарын 30 Дугаар 244 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, /РД:УХ72122501, утасны дугаар 99510851/, Зундуй овогт Лувсандагвын Баттуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, /РД:ЛБ79021519, утасны дугаар 91002697/, Чагдагууд овогт Бандийн Ёндонд холбогдох
“ 498 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Зундуй овогт Лувсандагвын Баттуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ёндон нь 2012 оны 12 дугаар сарын 20-нд манай кафед шинэ жилийн баяраа тэмдэглэхээр Засаг даргын Тамгын газрын хамт олны төлөөлөл болж захиалга өгч, үйл ажиллагаа явуулсан боловч тооцооны үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3-4 жил боллоо. Иймд Б.Ёндонгоос 498 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Чагдагууд овогт Бандийн Ёндон нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Л.Баттуяагаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмлэлийн шаардлага 498 000 төгрөгийн 363 500 төгрөгийг хувиасаа, үлдэгдэл 128 800 төгрөгийг албанаас төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Баттуяа нь хариуцагч Б.Ёндонгоос “498 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Ёндон нь нэхэмжлэлийн шаардлага болох 498 000 /дөрвөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баттуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 590 төгрөгний тал хувь болох 7 795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7 795 төгрөгийг хариуцагч Б.Ёндонгоос гаргуулж нэхэмжлэгч Л.Баттуяад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зундуй овогт Лувсандагвын Баттуяагийн нэхэмжилсэн 498 000 төгрөгийг хариуцагч Чагдагууд овогт Бандийн Ёндон нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баттуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 590 төгрөгний тал хувь болох 7 795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7 795 төгрөгийг хариуцагч Б.Ёндонгоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Баттуяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ