Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0204/и |
Дугаар | 219 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 219
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Төрийн банкны Сүхбаатар салбар-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны Сүхбаатар салбарын Тооцооны төв хариуцсан менежер Ү.Болджаргал /РД: ЛЮ84110274, утасны дугаар 99007578, 88041808/,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг, сургуулийн зүүн урд талд оршин суух /РД:ЛМ82110700, утасны дугаар 99662331/, Боржигон овогт Арсланбаатарын Баярмаад холбогдох
Үндсэн зээл 16 341 512.44 төгрөг, хуримтлагдсан хүү 284 448.40 төгрөг, нийт 16 625 960.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны балансад 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16 341 512.44 / арван зургаан сая гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун арван хоёр төгрөг, дөчин дөрвөн мөнгө/ төгрөг, хуримтлагдсан хүү 284 448.40 /хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин мөнгө/ төгрөг нийт 16 625 960.84 /арван зургаан сая зургаан зуун хорин таван мянга есөн зуун жаран төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг зээлдэгч А.Баярмаагаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Арсланбаатарын Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай нөхөр Ч.Өнөрмөнх бид 2 банкнаас зээл авсан нь үнэн. Нөхөр маань 2016 оны 03 дугаар сард гэнэтээр нас барсан. Би 0-12 насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 16 625 960 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн банктай яаж төлөх талаар уулзаж тохиролцсон байгаа. Тайлбар гаргасан А.Баярмаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт оршин суух Боржигон овогт Арсланбаатарын Баярмаагаас Үндсэн зээл 16 341 512.44 төгрөг, хуримтлагдсан хүү 284 448.40 төгрөг, нийт 16 625 960.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч А.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 16 625 960.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 080 төгрөгний тал хувь болох 120 540 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 120 540 төгрөгийг хариуцагч А.Баярмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баярмаа нь гэрээний үүрэг үндсэн зээл 16 341 512.44 төгрөг, хуримтлагдсан хүү 284 448.40 төгрөг, нийт 16 625 960.84 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 080 төгрөгний тал хувь болох 120 540 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 120 540 төгрөгийг хариуцагч А.Баярмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ