Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2023/01159

 

 

 

 

 

 

 

 

2023 06 09 210/МА2023/01159

 

 

Г.М жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.М жийн хариуцагч Н-т т холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , Баруун сэлбийн гудамж, * дугаар байр , * тоот хаягт байрлах * м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 585,400,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжаар Г.М жоос 210.000.000 төгрөгийг, М.Ц т олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Жавхлан явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Жавхлан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , Баруун сэлбийн гудамж, *-р байр , * тоотод байрлах * м.кв талбайтай орон сууцний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , Баруун сэлбийн гудамж, *-р байр , * тоотод байрлах * м.кв талбайтай орон сууцний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн өмч юм. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Б.Т , төлбөр төлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2022/01354 дугаар шүүгчийн захирамжаар Т.М оос 210.000.000 төгрөгийг М.Ц т олгохоор, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Б.Т ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо нд байрлах, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2202019708 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо , * мянгат Баруун сэлбийн гудамж, * дугаар байр , * тоот од байрлах үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22300995/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22300995/03 дугаар тогтоолоор хураасан. Хураасан хөрөнгөнд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.М ж 856.100.000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Т 978.400.000 төгрөгөөр тус тус үнэлж, төлбөр авагч М.Ц үнийн санал өгөхгүй гэсэн хариу ирүүлсэн ба үнийн саналууд зөрсөн тул В ХХК -г шинжээчээр томилоход эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 585.400.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах заалтуудыг зөрчөөгүй, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , Баруун сэлбийн гудамж, * дугаар байр , * тоот * м.кв талбайтай, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 585.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Г.М жийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/02890 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл гарсан байсан нь надад бичгийн болон цахим хэлбэрээр ирээгүй. Тогтоол, мэдэгдэл гарсан эсэх тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх үр дагаврыг ойлгох, эрхээ хамгаалах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэзээ эхэлсэн, хэзээ хураах тогтоол үйлдэж, хэзээ битүүмжилсэн, ямар төрлийн үнэлгээний байгууллага үнэлгээ хийсэн талаар би мэдээлэл аваагүй. Би мэдээгүй учраас тухайн үнэлгээг бодитойгоор хийгээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тус үл хөдлөх хөрөнгүүд багадаа 854,000,000 төгрөгөөр үнэлэгдэх байтал 585,400,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан нь миний эрхийг зөрчиж байна. Ийм бага үнэрээр худалдан борлуулахад хүрвэл төлбөр авагч М.Ц т хэт ашигтай гэж үзэж байна. Тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.М ж нь хариуцагч Н-т т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , Баруун сэлбийн гудамж, * дугаар байр , * тоот хаягт байрлах * м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 585,400,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/01354 дугаар захирамжаар М.Ц ын нэхэмжлэлтэй Г.М жид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 274,500,000 төгрөг гаргуулах шаардлагаас зохигч 210,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг төлбөрийг шүүгчийн захирамж бичгээр гарснаас хойш 45 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх6-9/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч Н-т нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх52-71/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр В ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч В ХХК нь төлбөрт хураагдсан Б.Т ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо , * мянгат , Баруун сэлбийн гудамж, * дугаар байр , * тоот хаягт байрлах * м.кв бүхий 3 өрөөр орон сууцыг 585,400,000 төгрөгөөр үнэлж, Н-т т ирүүлжээ. /хх72-94/ Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

6. Хариуцагч Н-т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Г.М жид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-119/23138 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх-95/ тогтоогдож байна.

7. В ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Нэхэмжлэгч нь ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэзээ эхэлж, ямар ажиллагаа хийгдсэн эсэх, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх үр дагаврыг ойлгох, эрхээ хамгаалах боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, тухайн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгдсэн бөгөөд шинжээч эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Г.М жид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4-119/23138 мэдэгдлээр мэдэгдсэн байх ба тэрээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг 856,100,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хүргүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-69, 95/

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тус үл хөдлөх хөрөнгө нь хамгийн багадаа 854,000,000 төгрөгөөр үнэлэгдэх байтал 585,400,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан нь миний эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан /хх79-91/ байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нь няцаах буюу тухайн үл хөдлөх хөрөнгө хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН