Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2123093 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга ерэн гурав/ төгрөг, зээлийн хүү 157329 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун хорин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5283 /таван мянга хоёр зуун наян гурав/ төгрөг, нотариатын зардал 2500 /хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 51561 /тавин нэгэн мянга таван зуун жаран нэг/ төгрөгөөс 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг, хариуцагч  нараас улсын тэмдэгтийн хураамжийн 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Дундговь аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.Х