| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0040/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 17.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 36
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа,
Хохирогч Б....,
Өсвөр насны шүүгдэгч У...., түүний хууль ёсны төлөөлөгч Ч....а, өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довчин овогт ...ын ...д холбогдох 1808000001364 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюушийн ...тоотод оршин суух, Политехникийн коллежийн 2 дугаар дамжааны оюутан, урьд ял шийтгэлгүй, Довчин овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
У.... нь Б.... бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоотод оршин суух Б....ыг гэртээ унтаж байхад гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч rap утас, банкны карт, автомашины түлхүүр зэргийг хулгайлсан, мөн уг хашаанд байсан иргэн Э....ийн эзэмшлийн ...улсын дугаартай Хьюндэй Грэйс маркийн тээврийн хэрэгслийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн,
Ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун турууны задгайд байрлах ...ын тал ХХК-ийн аж ахуйн хашаанд байх иргэн Г....ын гэрээс 32 инчийн зурагт, гар утас, газар ухагч багаж болох молдок, ...ын тал ХХК-ийн эзэмшлийн ...улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэртээ 3 хүүхдийн хамт унтаж байтал машин асах чимээ гарсан, гэрээс гарч харах гэтэл хаалга гаднаас нь уячихсан байсан. Хаалганы завсраар гараа оруулж уяаг нь хутгаар тасалсан. Тэгээд гараад иртэл манай машиныг унаад явчихсан. Цагдаагийн байгууллагад утасдаж дуудлага өгөх гэтэл ЛЖ болон нокио маркийн гар утас алаг болчихсон байсан. Хойд айлын ...ын утсаар цагдаад дуудлага өгсөн. Машины түлхүүр болон банкны карт гэрт байсан. Гэрийн хаалга гажсан байсан болохоор завсраар нь харахад машин дотор 2 хүн байсан. Би хаалга онгойлго гэхэд жаахан зогсож байснаа яваад өгсөн. Ажилчдын хоол хүнс авахдаа АТМ-ээс мөнгө авахад ... хамт явж байсан. Тэгэхэд картны нууц дугаарыг харсан байх картнаас 500.000 төгрөгийг бэлнээр авсан байна. Би дүүгийнхээ найз ...г сэжиглэж байна. Энэ хүүхэд манай гэрт 1 сарын өмнө орох оронгүй гээд манай гэрт түр хугацаагаар амьдарсан. Манай бүх зүйлийг мэдэж байгаа. ...одоо 335,450 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1 хх 7-8 х/,
2.Хохирогч Б....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...... урьд манайд ирж хонодог тохиолдол байсан. Сүүлд барилга барих үеэр Тэжүүжин манай дүүтэй хамт ирсэн. Гэртээ харь гэхэд “манай гэрийхэн хөдөө явсан, би хөдөө явах дургүй тул танай гэрт хэд хоночихъё” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч хэд хонуулсан. Дараа нь дахин яв гэж хэлэхэд манай хойд эцэг дарамтлаад зодоод байдаг гэхээр нь би өрөвдөөд гэртээ байлгасан. Би ...г дүүгээсээ илүүд үздэг байсан. Намайг 3 хүүхэдтэй хамт гэрийн гаднаас цоожилчихоод хамаг юмыг минь аваад явчихна гэж бодоогүй. Машин асахаар нь гарах гэтэл гэрийн хаалгыг гаднаас нь уясан байсан. ... миний 2 ширхэг гар утас, 1,200,000 төгрөгтэй банкны карт, бас машиныг хулгайлаад аваад явсан. Бид машинаа өөрсдөө хайж явж олж авсан, гар утсаа буцааж авсан. Үлдсэн 700,000 төгрөгийн хохирол буюу картнаас авсан 500,000 төгрөг, машинаа олж авахад зарцуулсан зардлын 200,000 төгрөгийг ..., ... нар хувааж төлсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Хохирогч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эхнэр хүүхэд, танил дүү ... нарын хамт байж байхад 13 цагийн үед хадам ахын бие муудаад байна гэж хэлэхээр нь Морингийн даваа руу явахаар болоод би эхнэрээ гэртээ үлдээгээд явах гэтэл ... “та нар хамт явчих, дүү нь гэрийг чинь хараад найдвартай байж байна” гэж хэлэхээр нь итгээд ...г гэртээ үлдээгээд эхнэрийн хамт явсан. Тэгээд 18 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь орсон чинь хашаанд байсан Портер машин алга болсон байсан. Гэрлүү ороход 32 инчийн ТСЛ маркийн зурагт, нокио маркийн гар утас, газар ухдаг молдок багаж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 108, 109 х/,
4.Өсвөр насны шүүгдэгч У....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ган-... гэх найзтай таарахад манай эгчийнх энд байшин барьж байгаа туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Ган-...ын гэрт амьдарч байхад 2018 оны 07 сарын 12-13-ны үед ... гэх миний найз надруу утсаар яриад хэлэхдээ дэл сул суудлын автомашин харж байгаарай хэрэв байх юм бол авч хулгайлж явна шүү гэж хэлсэн. Машинаар яах гэж байгаа талаар асуухад уначихмаар машин хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 2018.07.14-ны өдөр миний амьдарч байгаа найзын ахын нь суудлын автомашин байгаа түлхүүрийг нь би олж чадахгүй илүү түлхүүр байдаг талаар Ган-...ын ах ... ярьж байхад нь би сонссон байсан тэгээд л мэддэг болсон юм. 2018.07.14-ний өдөр ... утсаар холбогдоод чи баруун салааны эцсийн буудал дээр орой 22 цаг өнгөрөөгөөд хүрээд ирээч уулзъя би машин олсон талаар хэлсэн. Тэр оройноо уулзаад ... ахын саарал өнгийн оптима маркийн автомашиныг нь авах талаар ярилцаад шөнө Ган-...ын эгчийг унтахаар түлхүүрийг нь аваад зугатая гэж ярьсан байсан яг хаашаа явах талаар сайн тохиролцоогүй, тэгээд Ган-...ын эгч ...ыг унтахаар нь буюу шөнийн 01 цаг өнгөрч байхад оптима маркын автомашины түлхүүрийг зурагтын шүүгээний шургуулган дотроос ухаж байж авсан уг газар л түлхүүрээ хийгээд байдаг болохоор би мэдэж байсан. Түлхүүрийг авч мөн ... эгч дэлгүүрээс картаа уншуулаад юм аваад байхаар нь би мөнгөтэйг мэдсэн учир бас Хас банкны виза картыг гэрийн унинд хавчуулсан байхаар нь аваад ...оо руу утсаар залгаад түлхүүрийг авсан чи ороод ир гэж хэлсэн. ...оо хашааг нь давж орж ирээд гэрээс ... эгч гараад ирэх байх гээд ...оо гэрийн гадна талаас хаалгыг нь уяагаар хүлээд хүн гарч ирэхээргүй болгосон. Машиных нь түлхүүрийг ...оод өгөөд автомашиныг авч гарахаар хашааны хаалгыг онгойлгосон. ...оо машиныг асаагаад хашаанаас ухарч гарч байхад монгол гэрийн хаалгыг дотор талаас нь онгойлгох гээд оролдоод машинаа унтраагаач гээд орилоод байсан. ... эгч л тэгсэн байх би хэсэг байж байгаад за за явъя гээд бид хоёр машиныг авч зугтаж яваад тойргийн төрийн банкы АТМ-ээс авсан виза картнаас нь би пин кодыг нь мэдэж байсан учир 59-47 гээд 500.000 төгрөгөөр оруулсан чинь гараад ирсэн. Жанчандоржтой уулздаг юм билүү гэж бодоод утсаар нь ярьсан чинь Өвөрхангайд байгаа гэхээр нь тийшээ явахаар шийдээд Хилчин хотхоны колонкоос машинд 60.000 төгрөгөөр дүүртэл нь газ хийсэн ...оо Лүн хүртэл жолоо бариулж явсан замдаа цагдаа зогсоох байх гэж бодсон. Лүн дээр ...оо маргааш өглөө ажилтай гээд надаас 100.000 төгрөг аваад замын унаанд cyуж явлаа гээд салсан. ... Би 2018 оны 06 дугаар сарын 3 билүү 4-нд ...ынд баруунтуруу гэдэг газар гэрт нь ганцаараа очсон тэгээд уулзаад дүү нь гэрээсээ явцан байгаа гэсэн чинь ах нь гэртээ ганцаараа байгаа юм чинь чи манай гэрт хэд хонохгүй юу гэхээр нь гэрт нь орсон, Заяа гэх нэг ах байсан тэгээд гэрт нь би ... ахтай 3, 4 хоносон, хэд хоногийн дараа эхнэр хүүхэд нь ирээд нэг хонож байхад би ... ахын гар утсыг оролдоод байж байхад эхнэрийнх нь картанд 215.000 тегрөг орсон гэж мессеж ирэхээр нь би ... ахад хэлсэн чинь ... ах маргааш нь эхнэр хүүхэдтэйгээ 3, 4 дүгээр хороолол орж хувцас авна гэж ярьсан. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 8 билүү 9-ны өдөр тэд нар гарахдаа намайг гэртээ үлдээгээд гэрээ хараад байж байгаараа гээд явсан юм, би явснаас нь хойш 30-40 минутын дараа гэрт нь байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг бүтээлгээр ороогоод газар ухдаг молдок багаж, шар өнгийн нокиа маркын гар утасыг аваад гадаа байсан ...дугаартай хюнда портер маркын машинд ачаад тухайн машиныг нь унаад 22-ын товчоогоор гараад Тахилтын эцэсрүү яваад тэнд нь уг машинаа орхиод цааш явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 78-90, 134-138 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаан-Үд рүү яваад 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирсэн. Манай эхнэр 3 хүүхдийг гэрт байхад гаднаас хаалгыг нь түгжиж байгаад тээврийн хэрэгслийг аваад зугатаасан гэж хэлсэн. Би машинаа 3 хоног хайсан. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр машин авч зугатаасан гэх ...г барьж аваад машин хаана байгааг асуугаад Өвөрхангай аймаг руу явсан. Машин дээрээ очиход аккумлятор нь буудчихсан байсан. Хотоос авч ирсэн аккумлятороо тавиад машинаа асааж хотод авч ирсэн. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...г цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 10-11 х/,
6.Гэрч Э.Ган-...ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баруун салааны ...тоот эгчийнхээ гэрт байж байгаад 17 цагийн үед гэрлүүгээ явсан. Эгч ...ын гэрт манай найз ... гэгч нь манай эгчийн шинээр барьж байгаа байшингийн ажилд туслаад л байж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 16-17 х/,
7.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө ... нь ... гэх скайтелийн дугаараар 102 луу холбогдож хашаан дотор байсан машин гар утсаа алдчихлаа гэж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 31 х/,
8.Гэрч Б....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Толгойтод гэртээ байж байхад 23 цагийн үед захирал Мягмарцэрэн над руу утасдаад “алга болсон машин олдчихлоо гэнэ, очоод авмаар байна” гэж хэлээд манайд ирээд хамтдаа Тахилтын эцэс рүү нэг гудамжинд очиж машинаа аваад ...ын тал компанийн хашаанд аваачиж байрлуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 117 х/,
9.Гэрч Л....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай өрөг угсрагч ангийн хүүхэд байгаа юм. 2018 оны өвөл төгссөн одоо дадлага хийж байх ёстой. Төлөв даруухан зантай, хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Ажил даалгаад өгөхөд шууд хийж гүйцэтгэдэг. Сүүлийн үед гадуур тэнэх явдал ихэссэн. 7 хоногт хоёр удаа л ирдэг болсон. Гэр рүү нь залгаж асуухад гэртээ очоогүй байдаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 222-223 х/,
10.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 97-98, 101-102 х/
11.Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 119-120 х/
12.Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 123-124 х/
13. “Киа оптима загварын автомашин 2,700,000 т, виза карт 5,000 т, гар
утас нокиа 20,000 т, гар утас КТ 30,000 т нийт 2,755,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх Арвижих эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 49 х/
14.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 144 х/
15.Төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх 146 х/
16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 168 х/
17.Нас тоолсон тэмдэглэл /1 хх 169 х/
18.Төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 170 х/
19.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 178 х/
20.Хохирогч Ч....ын хавтаст хэргийн материалтай танилцаад “санал гомдолгүй” гэсэн баримт /1 хх 237 х/
21.Хохирогч Б....д Б.... нь 355,450 төгрөг төлсөн баримт /1хх 10 х/
22.Хохирогч Б....д хохирлын 355,450 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч У....гээс төлсөн баримт /2 хх 16 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч У.... нь иргэн Г....ын зөвшөөрлөөр гэрт нь түр хугацаагаар амьдарч байхдаа 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрийн эздийг байхгүй хойгуур Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун турууны задгайд байрлах ...ын тал ХХК-ийн аж ахуйн хашаанд байх гэрээс нь 32 инчийн зурагт, гар утас, газар ухагч багаж, ...ын тал ХХК-ийн эзэмшлийн ...улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Өсвөр насны шүүгдэгч У.... нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоотод оршин суух Б....ын зөвшөөрлөөр гэрт нь түр хугацаагаар амьдарч байхдаа 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Б....ыг унтаж байх хойгуур нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гэрээс нь rap утас, 1,200,000 төгрөгтэй банкны карт, автомашины түлхүүр зэргийг авсан,
Б.... бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоот хашаанд байсан иргэн Э....ийн эзэмшлийн ...улсын дугаартай “Хьюндэй Грэйс” маркийн тээврийн хэрэгслийг авч явахаар асаах үед хохирогч мэдэж уг үйлдлийг таслан зогсоохоор гэрээс гарах гэхэд гэрийн хаалгыг гаднаас нь уяагаар уясны улмаас хохирогч хаалгатайгаа ноцолдож байх хойгуур автомашиныг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан зэрэг нь:
- Хохирогч Б....ын “... гэртээ 3 хүүхдийн хамт унтаж байтал машин асах чимээ гарсан, гэрээс гарч харах гэтэл хаалга гаднаас нь уячихсан байсан. Хаалганы завсраар гараа оруулж уяаг нь хутгаар тасалсан. Тэгээд гараад иртэл манай машиныг унаад явчихсан. Цагдаагийн байгууллагад утасдаж дуудлага өгөх гэтэл ЛЖ болон нокиа маркийн гар утас алга болчихсон байсан. Хойд айлын ...ын утсаар цагдаад дуудлага өгсөн. Машины түлхүүр болон банкны карт гэрт байсан. Гэрийн хаалга гажсан байсан болохоор завсраар нь харахад машин дотор 2 хүн байсан. Би хаалга онгойлго гэхэд жаахан зогсож байснаа яваад өгсөн. ...миний зөвшөөрлөөр манайд түр амьдарч байсан У.... нь ...” гэх мэдүүлэг /1 хх 7-8 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
-Хохирогч Г....ийн “... 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эхнэр хүүхэд, танил дүү ... нарын хамт байж байхад 13 цагийн үед хадам ахын бие муудаад байна гэж хэлэхээр нь Морингийн даваа руу явахаар болоод би эхнэрээ гэртээ үлдээгээд явах гэтэл ... “та нар хамт явчих, дүү нь гэрийг чинь хараад найдвартай байж байна” гэж хэлэхээр нь итгээд ...г гэртээ үлдээгээд эхнэрийн хамт явсан. Тэгээд 18 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь орсон чинь хашаанд байсан Портер машин алга болсон байсан. Гэрлүү ороход 32 инчийн ТСЛ маркийн зурагт, нокио маркийн гар утас, газар ухдаг молдок багаж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 108, 109 х/,
-Өсвөр насны шүүгдэгч У....гийн “... ...ыг унтахаар нь буюу шөнийн 01 цаг өнгөрч байхад оптима маркын автомашины түлхүүрийг зурагтын шүүгээний шургуулган дотроос ухаж байж авсан уг газар л түлхүүрээ хийгээд байдаг болохоор би мэдэж байсан. Түлхүүрийг авч мөн ... эгч дэлгүүрээс картаа уншуулаад юм аваад байхаар нь би мөнгөтэйг мэдсэн учир бас Хас банкны виза картыг гэрийн унинд хавчуулсан байхаар нь аваад ...оо руу утсаар залгаад түлхүүрийг авсан чи ороод ир гэж хэлсэн. ...оо хашааг нь давж орж ирээд гэрээс ... эгч гараад ирэх байх гээд ...оо гэрийн гадна талаас хаалгыг нь уяагаар хүлээд хүн гарч ирэхээргүй болгосон. Машиных нь түлхүүрийг ...оод өгөөд автомашиныг авч гарахаар хашааны хаалгыг онгойлгосон. ...оо машиныг асаагаад хашаанаас ухарч гарч байхад монгол гэрийн хаалгыг дотор талаас нь онгойлгох гээд оролдоод машинаа унтраагаач гээд орилоод байсан. ... 2018 оны 06 дугаар сарын 8 билүү 9-ны өдөр тэд нар гарахдаа намайг гэртээ үлдээгээд гэрээ хараад байж байгаараа гээд явсан юм, би явснаас нь хойш 30-40 минутын дараа гэрт нь байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг бүтээлгээр ороогоод газар ухдаг молдок багаж, шар өнгийн нокиа маркын гар утасыг аваад гадаа байсан ...дугаартай хюнда портер маркын машинд ачаад тухайн машиныг нь унаад 22-ын товчоогоор гараад Тахилтын эцэсрүү яваад тэнд нь уг машинаа орхиод цааш явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 78-90, 134-138 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
-Гэрч Э....ын “... Манай эхнэр 3 хүүхдийг гэрт байхад гаднаас хаалгыг нь түгжиж байгаад тээврийн хэрэгслийг аваад зугатаасан гэж хэлсэн. Би машинаа 3 хоног хайсан. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр машин авч зугатаасан гэх ...г барьж аваад машин хаана байгааг асуугаад Өвөрхангай аймаг руу явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 10-11 х/,
-Гэрч Ц....ын “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний шөнө ... нь ... гэх скайтелийн дугаараар 102 луу холбогдож хашаан дотор байсан машин гар утсаа алдчихлаа гэж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 31 х/,
-Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “ТCL зурагт 320,000 т, газар ухах зориулалттай багаж 60,000 т, Нокиа 6300 загварын гар утас 20,000 т нийт 400,000 т” /1 хх 119-120 х/
-Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Хюндай портер” автомашин 7,000,000, автомашины түлхүүр 10,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 123-124 х/,
- “Киа оптима загварын автомашин 2,700,000 т, 1,200,000 төгрөгтэй виза
карт 5,000 т, гар утас нокиа 20,000 т, гар утас ЛЖ 30,000 т нийт 3,955,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх Арвижих эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 49 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Прокуророос Өсвөр насны шүүгдэгч У....д холбогдох хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Өсвөр насны шүүгдэгч У.... хохирогч Б...., Г.... нарын гэрт тэдний зөвшөөрлөөр түр хугацаагаар амьдарч байхдаа дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн тул түүний хулгайн үйлдлүүдийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хулгайлах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм хэргүүдийн нөхцөл байдалд болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч У.... нь иргэн Б...., Г.... нарын гэрээс болон хашаанаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Хюндай портер” загварын автомашин 7,000,000 т, түлхүүр 10,000 т, 1,200,000 төгрөгтэй виза карт, картны үнэ 5,000 т, гар утас нокиа 20,000 т, гар утас ЛЖ 30,000 т, “ТCL зурагт 320,000 т, газар ухах зориулалттай багаж 60,000 т, Нокиа 6300 загварын гар утас 20,000 т бүгд 8,675,000 төгрөгийн эд хөрөнгийг авсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Өсвөр насны шүүгдэгч У.... нь хохирогч Б....ыг унтаж байхад, хохирогч Г....ийг гэртээ байхгүй хойгуур нууцаар, хохирогч нарын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар эд хөрөнгийг нь авсан үйлдлүүд, түүний улмаас учирсан хохирлын хэмжээ зэрэг нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. гэсэн.
У....гийн хохирогч Б....ын гэрээс хулгайлсан эд зүйлийн үнэлгээ 1,265,000 т, хохирогч Г....ийн гэрээс болон хашаанаас хулгайлсан эд зүйлийн үнэлгээ 7,410,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Өсвөр насны шүүгдэгч У....гийн Б.... бүлэглэн Б....ын хашаанд байсан суудлын автомашиныг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн талаар: Хохирогч Б....ын хашаанд байсан автомашиныг асаах үед хохирогч мэдэж, улмаар гэрээс гарах гэхэд хаалгыг нь уясан байсан, шүүгдэгч нарыг үйлдлээ зогсоох шаардлагыг тавьсаар байхад автомашиныг өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор үйлдлээ үргэлжлүүлэн аваад явсан, шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримтууд тогтоогдоогүй тул дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Өсвөр насны шүүгдэгч У.... бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан өөрийн үйлдлүүдийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, У....гийн бусадтай бүлэглэн болон дангаар хийсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан.
Хохирогч Ч...., Б.... нарын хохирол бүрэн төлөгдсөн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч У....г хулгайн гэмт хэрэгт нь 03 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 06 сарын хорих ял оноож нэмж нэгтгэн 05 жил 06 сар хорих ялыг хоёр дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч У.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгсөн, нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял тус тус оноож, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, түүний ял шийтгүүлж байгаа зүйл ангиудад заагдсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хуульд заасан нөхцөлд хамаарч байгаа тул өсвөр насны шүүгдэгч У....гийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Өсвөр насны шүүгдэгч У.... нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсон хугацааг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У....д холбогдох хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Довчин овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар У....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У....д оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 жилийн хорих ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар У....д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч У....д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч У....д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 02 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг өсвөр насны шүүгдэгч У....д мэдэгдсүгэй.
10.У....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 43 хоног урьдчилан цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ