Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2016/00098/И |
Дугаар | 157 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 157
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор нийт 5571431 /таван сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 783700 /долоон зуун наян гурван мянга долоон зуун/ төгрөг, нийт 6355131 /зургаан сая гурван зуун тавин таван мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргаас 58317 /тавин найман мянга гурван зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.У