Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 217

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06 сарын 09                           Дугаар 217                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багт оршин суух /ЛЮ69041133 регистртэй/, А.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р баг, сумын төвд оршин суух /ЛЖ81021621 регистртэй/ С.Золжаргалд холбогдох дутагдуулсан барааны төлбөр 4600000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанхуяг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2014 оны 09-р сарын 11-ний өдөр С.Золжаргалыг барааны дэлгүүртээ худалдагчаар авч ажиллуулсан. Нэг жилийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж, цалинд сар бүр 192000 төгрөг өгөхөөр ажиллуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад 2015 оны 03-р сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй. Бид 2-3 хоногийн өмнө дэлгүүрийн бараагаа тоолсон. Г.Золжаргал нь тооллого хийснээс хойш бараа зарагдаагүй гэхээр нь тэр чигт нь бараагаа тоолохгүй хүлээж авсан. Гэтэл дэлгүүрийн бараанаас 4600000 төгрөгний бараа дутагдуулсан. Энэ талаар Г.Золжаргалд хэлж, дахин тооцоо нийлье гэхэд  тооцоогоо нийлэхгүй, шалтаг тоочиж явсаар олон сар болсон. Дутагдуулсан мөнгөний талаар асуухад  зээлээ хаачихаад өгье гэхээр нь хүнд зээлүүлсэн гэдэг. Тус дэлгүүрийн барааг Золжаргал дур мэдэн бусдад зээлээр өгч, бараа зээлсэн хүмүүс нь мөнгөө өгөөгүй, зарим нэгэн барааг өөрөө хэрэглэсэн. Иймд С.Золжаргалаас дутагдуулсан барааны төлбөр 4600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттуяа шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.Золжаргал нь 2014.09.11-ээс 2015.03.14-ийг хүртэл манай дэлгүүрт 5 сар худалдагчаар ажилласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Золжаргалтай харилцан ярилцаж тохиролцон тооцоо нийлж анх 49199700 төгрөгний барааг С.Золжаргалд хүлээлгэн өгснөөс  С.Золжаргал нь 2015.03.14-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө 26881350 төгрөгний барааг буцаан өгсөн. 3952450 төгрөгний орлогыг бэлнээр өгсөн. 14832620 төгрөгний барааг хүмүүст зээлээр өгсөн байсан. Зээлээр бараа авсан хүмүүс С.Золжаргалтай тооцоо нийлж 765500 төгрөг төлснийг өөртөө авсан байсан. С.Золжаргал нь хүмүүстэй тооцоо нийлж авсан орлого 765500 төгрөгийг, дутагдуулсан барааны төлбөр 2053130 төгрөгний хамт бүгд 2818630 төгрөгийг С.Золжаргалаас авахаар, хариуцагч С.Золжаргал төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

 

Хариуцагч С.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: А.Алтанхуягийн шүүхэд ирүүлсэн дутагдуулсан барааны төлбөр 4600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Би 2014 оны 09-р сарын 11-ний өдөр А.Алтанхуягийн дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 49199700 төгрөгний барааг хүлээн авсан. 2014 оны 09-р сарын 11-ээс 2015 оны 03-р сарын 14-ийг хүртэл 5 сар ажиллаад худалдагчийн ажлаа хүлээлгэн өгөхдөө 26881350 төгрөгний барааг буцаан өгч, 3952450 төгрөгний орлогыг бэлнээр, хүмүүст 14832620 төгрөгний барааг зээлээр өгснөөс 765500 төгрөгийг надтай тооцоо нийлсэн байсныг би өөрөө авсан. Дутагдуулсан барааны үлдэгдэл 2053130 төгрөгийг, хүмүүстэй тооцоо нийлж би өөрөө авсан 765500 төгрөгний хамт бүгд 2818630 төгрөгийг А.Алтанхуягт төлөхөөр харилцан ярилцаж тохиролцон эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанхуяг нь хариуцагч С.Золжаргалаас дутагдуулсан барааны төлбөр 4600000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч А.Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттуяа нь хариуцагч С.Золжаргалтай тооцоо нийлж 4600000 төгрөг нэхэмжилснээ багасгаж 2818630 төгрөгийг авахаар, хариуцагч С.Золжаргал нь төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Алтанхуягийн 4600000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88550 төгрөгний тал хувь 44275 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 2818630 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 60048 төгрөгний тал хувь 30024 төгрөгийг хариуцагч С.Золжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Алтанхуягт олгохоор шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч А.Алтанхуяг нь хариуцагч С.Золжаргалаас дутагдуулсан барааны төлбөр 4600000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2818630 /хоёр сая найман зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч А.Алтанхуягийн 4600000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  88550 төгрөгний тал хувь 44275 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 2818630 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 60048 төгрөгний тал хувь 30024 төгрөгийг хариуцагч С.Золжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Алтанхуягт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОРМАА