Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж,

Шүүгдэгч Б.М-, Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн М нарт холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хатгин овогт Г.Э-, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот - дүүргийн - дугаар хорооны - тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхээс 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-тзааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, регистрийн - дугаартай,

Монгол улсын иргэн, Б овогт Б-ийн М, 1991 оны     12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа, ам 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот - дүүргийн - дугаар хороо, - - дугаар гудамжны - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч Г.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохироосон,  

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн фөрм” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Г.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              Шүүгдэгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гэр бүлийнхэн болох Ц.Бадамцэцэг, аав М.Энхээ, эхнэр Г.Мөнхгэрэл, охин Мишээл, найз Г.Э- нарын хамт Хөвсгөл аймаг руу зугаалгаар явахаар гарсан. Тэгээд гарахдаа манай машинд бүгдээрээ суугаад явж байсан ба хамт явах байсан машинтайгаа Монос эмийн сангийн уулзвар дээр уулзаад цаашаа Урьхан гэдэг газарт зогсох үөд талийгаач Буянжаргал “жижиг машинд суухаар савалгаа их байна гээд аав Энхээтэй байраа солиод суучихья” гээд манай машинд орж ирж суусан. Урьханаас 17 цаг болж байхад хөдлөөд замаараа Эрдэнэтээр дайраад хамаатны айлдаа ороод тэндээ хоол хийлгэж идээд цаашаа шөнө 02 цаг болж байхад явцгаасан. Эрдэнэтээс хөдлөхдөө найз Энхманлай Т.Приус маркийн авто машинд суугаад хөдөлсөн ба шөнөжин явж байгаад өглөө голын хажууд амрахаар зогстол газар нь нойтон байхаар нь цаашаа явахаар болоод миний өөрийн нойр хүрээд байсан ба найз Энхманлайг чи машин жолоодоод яваад өгөөч гээд ээжийг Т.Приус маркийн авто машин руу суулгаад өөрөө машиныхаа арын суудал дээр суугаад унтсан. Тухайн үед машины жолооч талын хажуу суудал дээр манай эхнэр Мөнхгэрэл охиноо тэврээд суучихсан арын суудал дээр буюу жолоочийн ард талд Буянжаргал эгч, түүний хажууд би өөрөө суугаад унтаад явсан. Тэгээд түүнээс хойш юу болсоныг санахгүй байж байгаад нэг сэртэл нэг онгоцонд суух гээд байж байснаа санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн орой 18 цагийн үед найз Мөнхчулуун, Мөнхгэрэл, талийгаач Мишээл, Буянжаргал нарын хамтаар манай найз Мөнхчулууны ланд - 80 маркийн УБЦ Улсын дугаартай автомашинаар Хөвсгөл далай үзэхээр Улаанбаатар хотоос Мөрөн сум руу гарсан. Бид нар шөнө гарч явсаар байгаад шөнийн 02 цагийн үед Орхон аймаг ороод, Мөнхчулууны хамаатны айлд очиж хоол унд идчихээд тэндээсээ шууд Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Замд явж байхад Мөнхчулуун найз маань чи хэсэг унтаж байгаарай, өглөөгүүр машин бариарай гэж байсан. Тэгэхээр нь би хэсэг хугацаанд унтсан. Намайг унтаж байхад өглөөний 06 цагийн үед Мөнхчулуун найз маань сэрээгээд намайг хэсэг машин барьчих гэж байсан. Тэр үед би хаана яваа юм бэ гэж асуухад Их Уул сумын Гуртын гүүрний энд явж байна гэж байсан. Тэгээд би тэндээс машиныг жолоодож явж байхад Тосонцэнгэл сумруу орохоос 10 км зайд замынхаа баруун талруу шахаад явж байхад өөдөөс гэнэт нэг нохой гараад ирсэн. Тэгэхээр нь сандарсандаа зүүн гар талруугаа дарчихсан чинь машин маань замаас гараад онхолдчихсон. Тэгээд тухайн үедээ ухаан санаа балартаад юу болсныг нь мэдээгүй. Нэг ухаан ороод сэрсэн чинь машиныхаа хажууд дээшээ хараад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн хуудас/,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач ээж маань 1950 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Цэрмаагийн том охин болж төрсөн.... Хөвсгөл аймаг руу өөрийн төрсөн дүү Бадамцэцэг, Чанцалмаа мөн хүүхдүүдийнх нь хамт амралт аялал хийх зорилгоор Улаанбаатар хотоос 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан гэж байсан. ...Оршуулгын зардалд нийт 20 гаран сая төгрөг гаргаад байгаа. Үүнд 21, 49 хоногийнх нь зардал орсон байгаа. Ямар нэгэн баримт сэлт цуглуулаагүй. ... Бид хоорондоо ярилцаад энэ хэрэгт ямар нэгэн санал гомдол гаргаад хэрэггүй юм байна гэж ярилцацгаасан юм. Яагаад гэвэл Мөнхчулуун манайхантай их ойр хамаатан садан, мөн жолоо барьж явсан залууг Мөнхчулуун гуйгаад хань татаад аваад явсан юм байна лээ. Тэгэхээр тэр залууд ч гэсэн ямар нэг гомдол санал алга. Ямар нэг нэхэмжлэх зүйл алга....” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би талийгаачийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрүүлсэн. Би энэ хэргийн талаар дахин яримааргүй байна. Мөн осол хэрэг гарсанд үнэхээр их харамсаж байна. Би нөхөр болон нөхрийн найз Энхманлай нарт ямар нэг гомдол санал алга. Ямар нэг нэхэмжпэх зүйл алга....” гэх мэдүүлэг/хх-ийн 81-82 дугаар хуудас/,

              Гэрч Х.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хевсгөлийн Их Уул сумын цаана байх жижиг гүүрний хажуугийн гуанзны гадаа зогссон. Тэндээс Мөнхчулууны машиныг түүний найз Г.Э- жолоодож цаашаа хөдөлсөн юм. ... Тосонцэнгэлээс цааш 20 гаран км зайд цуг явсан машин маань замын урд тал руу унасан байсан. ... тэнд Ц.Буянжаргал эгчийг талийгч болсон байна гэдгийг бид нар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

              Гэрч Ц.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Их-Уул сумын цаад талын гүүрний хажууд байдаг гуанзны гаднаас Энхманлайд хүү Мөнхчулуун нойр хүрээд байна гээд жолоогоо шилжүүлж байсан. ... машин замын урд талд унасан дотор нь эгч Ц.Буянжаргал маань бурхан болсон байна гэдгийг мэдсэн.... охин М.Мишээл нас барсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн  19-21 дүгээр хуудас/,

              Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай “Талийгаач Ц.Буянжаргалын биед гавлын дух, зулай ясны цөмөрсөн дал хугарал, дух яснаас суурь ясны баруун урд хонхор, самалдгийн дунд хана, суурь ясны зүүн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун хажуу ховдлын духны хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрэнд зулгаралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавлын дух, зулай ясны цөмөрсөн далд хугарал, дух яснаас суурь ясны баруун урд хонхор, самалдгийн дууд хана, суурь ясны зүүн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун хажуу ховдлын духны хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Дээрх гэмтлүүдийн гавлын дух, зулай ясны цөмөрсөн далд хугарал, дух яснаас суурь ясны баруун урд хонхор, самалдгийн дунд хана, суурь ясны зүүн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун хажуу ховдлын духны хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дух, нүүрний зулгаралт, шарх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Талийгаач Ц.Буянжаргалын биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчингүй байна. Талийгаач Ц.Буянжаргал нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь авто ослын улмаас буюу хатуу мохоо зүйлийн шахах, хавчигдах, дарагдах зэрэг хүчин зүйлийн улмаас үүсгэгджээ. Гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан  нь гавлын дух, зулай ясны цөмөрсөн далд хугарал, дух яснаас суурь ясны баруун урд хонхор, самалдгийн дууд хана, суурь ясны зүүн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун хажуу ховдлын духны хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт зэрэг шинжүүдээр батлагдана” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

              Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай “Талийгаач М.Мишээлийн биед гавлын зулай ясны шугаман дунд хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, нуруу, хэвлий гуя өгзөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавлын зулай ясны шугаман далд хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, нуруу, зулай, хэвлий, гуя, өгзөгт зулгаралт бүхий гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Дээрх гэмтлүүдийн гавлын зулай ясны шугаман далд хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, нуруу, зулай, хэвлий, гуя, өгзөгт зулгаралт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нуруу, зулай, хэвлий, гуя, өгзөгт зулгаралт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Талийгаач М.Мишээлийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчингүй байна. Талийгаач М.Мишээл нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь авто ослын улмаас буюу хатуу мохоо зүйлийн шахах, хавчигдах, дарагдах зэрэг хүчин зүйлийн улмаас үүсгэгджээ. Гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан нь гавлын зулай ясны шугаман далд хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт зэрэг шинжүүдээр батлагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас хуудас/,

              Замын цагдаагийн газрын Зам тэврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

              Шүүгдэгч Г.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

              Шүүгдэгч Г.Э-гийн 2018 оны 05 дугаар сарын 12-н өдрийн 45, 2014 оны 11 дүгээр сарын 122 дугаартай Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Шүүгдэгч Б.М-ы жолоочийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,

              Иргэний үнэмлэхийн хуулбар,

              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

              Тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг болно.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Г.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна’ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохироосон               болгоомжгүй үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Г.Э-гийн гэм буруутай  болгоомжгүй  үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Г.Э-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.Хэргийн зүйлчлэл зөв байна.

              Харин Тээврийн Прокурорын газрын хяналтын порокуророос шүүгдэгч Б.М-ы 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн фөрм” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон гэмт хэргийн тухайд:

              Хэргээс үзэхэд: Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн фөрм” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер-80 маркийн --- УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй Г.Э-д шилжүүлсэн үйлдэл нь хэрэгт тугсгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

              Тодруулбал шүүгдэгч Б.М-ы тээврийн хэрэгслийг Г.Э-д шилжүүлсэн үйлдэл амь хохирогч Ц.Б, М.М нарын үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

              Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.

              Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

              Шүүгдэгч Г.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгооомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

              Хууль ёсны төлөөлөгч Ш.М, С.Т нар нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

              Эрүүгийн - дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон