Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00007

 

 “Х БАНК” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК,

Х.Ж, Ж.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/01487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х БАНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК, Х.Ж, Ж.Б нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 150.723.614 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/RCC181003011-1 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д ХХК үндсэн зээлд 54.665.146,28 төгрөг төлсөн болохыг тогтоолгох”, Д ХХК үндсэн зээлийн төлбөрт Х БАНКинд нийт 10.138.349 төгрөг төлсөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, нарийн бичгийн дарга Н.Отгонтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х БАНК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Д ХХК нь Худалдаа, хөгжлийн банктай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №ЗНГ/RСС181003011-1-1-н тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/RСС181003011-1-1, № ЗБ/RСС181003011-1-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр №БГ/RСС181003011-1, №БГ/RСС181003011-2 тоот Баталгааны гэрээнүүдийг байгуулж 60 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй 125 000 000.00 төгрөгийг засвар хийх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д ХХК нь Худалдаа, хөгжлийн банктай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/RСС 181003011-1-н тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Данисга-Одууд ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101003567 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин багт байрлах 540м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Жгийн эзэмшлийн 610400254 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Очир төвийн урд байрлах 1049 м.кв талбайтай газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 104 318 726.12 төгрөг, зээлийн үндсэн хүү 46 058 403.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323 484.10 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 23 000.00 төгрөг, нийт 150,723,614.21 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/КСС181003011-н тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101003567 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин багт байрлах 540м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Жгийн эзэмшлийн 610400254 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг Баян-Өндор сум Уурхайчин баг Очир төвын урд байрлах 1049 м.кв талбайтай газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тус компани ХХБ-аас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125 000 000 төгрөгийг засвар хийх зориулалтаар авсан. 2020 оны 01 дүгээр сар хүртэл зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан боловч давагдашгүй хүчин зүйл болон аюулт ковид цар тахлын улмаас нийтийн хөл хорионд орж 7 түрээслэгч ажиллаж байснаас цар тахлын үеийн ажиллах журмын дагуу гэрээгээ цуцалсан. Хөл хорионы үед 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 сар хүртэл байрны дулаан цахилгааны үнийг улсаас төлж гадаад дотоод арилжаа наймаа бүрэн зогсож бидний гол нийлүүлэгч БНХА улс, Оросын холбооны улс нь хилээ бүрэн хааж одоо хүртэл ийм байгаа. Ялангуяа Эрээн боомтоор Монголчуудын наймаа их үүсвэрийн бараг 90 хувь нь байсан. Цар тахлын хөл хорио хүртэл зээлийн хэвийн төлөлттэй явж ирсэн. Одоо ч улс орны байдал хэвийн бус үндсэндээ ядууралд ороход маш ойрхон байна. Гадаад дотоодын хүчин зүйлс цар тахлын үе болон давагдашгүй хүчин зүйлийг өмнө шиг яаж ч ажиллаад болохгүй байна. Хүмүүс мөнгөгүй байна. Энэ бас их нөлөөлж байна. Бид зээлийн графикийн дагуу 2022 оны 09 дүгээр сараас төлж эхэлнэ. Орон байр үл хөдлөхөө хүртэл зараад төлбөрийг барагдуулах гээд үнэгүй,mn, Эрдэнэтийн зар зэрэг зар байршуулаад нэг жил боллоо” гэжээ.

Хариуцагч Х.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нь Д ХХК-д зээл олгохдоо хувьцаа эзэмшигчийнх нь хувиар гарын үсэг зуруулж байна гэж гэрээнд гарын үсэг зуруулчихаад өнөөдөр хувь иргэнийх нь хувиар хариуцагчаар татаж байгааг Х.Ж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Харин өөрийн эзэмшлийн газраа барьцаанд тавьсан гэрээний талаар яриа байх, байхдаа ямар яриа байх нь өөр хэрэг үзэж байгаа юм. Ер нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг тул Д ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийнхээ хүрээнд копаниас өгсөн тайлбарыг дэмжиж байгааг уламжилж байна. Иймд Х БАНКны Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Гэсэн заалтыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Энэ гэрээнийх нь гол үндэслэл болоод байгаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийн зохицуулалтыг харахаар 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,..., 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... зарчмыг банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасан өөр тусгай хууль болон Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсэн заалтыг хэрэгжүүлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийи этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд-ээс зээл олгох гэнэ. гэсэн заалтын агуулгаас харахад зээлийн үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэглэх нь гэрээний гол нөхцөлийн нэг гэж харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд тархсан цар тахлын улмаас дан ганц зээлдэгч бид бүү хэл улс орны хэмжээнд, түүгээр ч барахгүй дэлхийн олон олон улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүнд байдлын үед: 1. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусах ёстой гэрээний хугацаанаас өмнө, 2. компанийн болон түүний нэг хувьцаа эзэмшигчийн цалингийн данснаас шууд татан авсан атлаа, 3. зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасахгүйгээр нэхэмжлэл гаргаж, 4. тэр тусмаа түүндээ үүргийн гүйцэтгэлд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шаардлага оруулж байгаа зэрэг нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийн "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийн Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэсэн заалтын дагуу зээлдэгчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлэхээс татгалзаж байгаа хэрэг тул Д ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Х БАНКны Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсгийн Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. гэсэн заалтыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,... гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... гэж 452 дугаар зүйлийн 452.2-д тус тус заасан байгаа нь банкнаас олгох зээлийн үйл ажиллагаан дахь онцгой зохицуулалт гэж харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийг хэрэгжүүлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. гэсэн заалт нь банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх гэрээний гол нөхцөл нь тодорхой хугацаа байхыг шаардаж байгаа хэрэг юм. Гэтэл нэхэмжлэгчийн бариад байгаа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Зээлийн хугацаа-г 60 сар (5 жил) гэж тохиролцоод, уг хугацааг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ний 2-оор 66 сар (5 жил 6 сар) гэж өөрчилчихөөд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудаар Зээлийн гэрээ-ний үндсэн нөхцлийн хугацаанаасаа өмнө үүргийн гүйцэтгэл шаардсан нөхцөл оруулж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөрчсөн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон явдал тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Ингэснээр манай компани болон компанийн хувьцаа эзэмшигчдээс татан авсан бүх төлбөр үндсэн зээлээс хасагдахаар зээлийн хүү багасах, нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй болох юм. Энэ утгаар нь аваад үзэхэд Д ХХК Х БАНКинд түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнө нийт 54 665 146.28 төгрөг төлсөн нь гэрээний үндсэн нөхцөл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн үүргийн гүйцэтгэлээр тооцогдох нь хууль ёсны тул Д ХХК 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Х БАНКинд үндсэн зээлд 54 665 146.28 төгрөг төлсөн болох нь харагдана. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн нөхцөл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдийг зөрчсөн заалтуудыг гэрээнийхээ Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь хэсэгт оруулчихаад үүнийгээ нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон манайхаас 150 723 614.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул: Х БАНК болон Д ХХК-ийн хоорондын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Д ХХК үндсэн зээлд 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Тус хэрэгт Ж.Б намайг хамтран хариуцагчаар татсан билээ. Ингэхдээ мэдээж энэ үндэслэлээ БГ/RCC181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн гэж нэхэмжлэлийн утгаас нь харагдаж байгаа болно. Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ7К.СС181003011-1 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахдаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг үндэслэсэн, Тухайлбал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-ийн ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,... гэсэн, 452 дугаар зүйлийн 452.2-ийн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох... гэсэн, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гэсэн заалтын дагуу батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. гэсэн заалтуудад хамаарах банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх тодорхой хугацаа-тай гэрээний үүргийн гүйцэтгэлд батлагаа гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КСС181003011-1 тоот Зээлийн гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-гээр 66 сар (5 жил 6 сар)-ын хугацаа тогтоосон гэрээний үндсэн нөхцлөө зөрчиж зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, улмаар нэхэмжлэл гаргаж байгаа төдийгүй БГ/К.СС 181003011-2 тоот "Баталгааны гэрээ-ний нэг тал буюу Батлан даагч миний Х БАНК дахь цалингийн 407275162 тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 10 138 349 төгрөгийг БГ/КСС181003011-2 тоот Баталгааны гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, Тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтуудыг үндэслэн өөрийн давуу байдлаа ашиглан хаалт хийн миний өмчлөх эрхэд халдсан тул: Ж.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ДанистаОдууд ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрт Х БАНКинд нийт 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор энэхүү сөрөг нэхэмжлэл-ийг гаргаж байна. Хариуцагч Д ХХК Х БАНКны энэ мэт хууль бус үйлдэлд холбогдуулан түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Х БАНКинд нийт 54 665 146 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан болохоор миний бие хариуцагчийн болоод батлан даагчийн хувьд ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 10 138 349 төгрөг төлсөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 56 дугаар зүйлийн 56.1.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан Д ХХК, Х.Ж, Ж.Б нараас 143.562.465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7.138.149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Х БАНК” ХХК, Д ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ/КСС181003011-1 тоот зээлийн гэрээ-ний тавдугаар зүйлийн 5.1., 5.3., 5.4., 5.6. дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д ХХК үндсэн зээлд 54.665.146 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг Д ХХК-ийн зээлд төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэхь хэсэгт зааснаар хариуцагч нар “Х БАНК”-д төлөх төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох Д ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2101003567 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг, Уурхайчин багт байрлах 540 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Жгийн эзэмшлийн нэг талбарын 6104900254-000688392 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Очир төв-ийн урд байрлах 1049 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            “...Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/0 487 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж Х БАНКны Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/К.СС181003011-1 тоот “ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ’’-г барьж 150,723,614.2 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг үндсэнд нь хангаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөг бий болгож байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг доорх үндэслэлд тулгуурлаж гаргаж байна. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсгийн “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэсэн заалтыг гол үндэслэлээ болгожээ. Гэтэл маргааны гол цөм нь “нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл”-ийн тухай асуудал юм. Тэгвэл нэгталын “хүсэлт” ямар ч тохиолдолд “хууль”-д нийцсэн байх тухай асуудал энэ маргаанд яригдаад байгаад анхан шатны шүүх анхаарлаа хандуулж чадсангүй гэж үзэх үндэслэлийг дээрх дүгнэжт нь харуулж байна. Шүүх нэгэнт Иргэний хуулийн 195 дугаар зүйлийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгож байгаа бол мөн зүйлийн 195.5 дахь хэсгийн ‘Тэрээ байгуулах санал гаргасан тал хуулъ, гэрээ, эсхүл саначд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй. ”гэсэн заалтыг бас харгалзан үзэх ёстой байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн “Стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох” гэсэн зохиуцуулалтыг маргааныг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлагад нийцсэн ажиллагаа болох байсан. Дээрх зүйлд “200.1.Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.” гэж заасанчлан нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь мөн зүйлийн 200.3 дахь хэсгийн “200.3.1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;” энэ стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болох ёстойг нотлосон баримт хэрэгт хавсаргаагүй болохоор Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахьхэсгийгдангаар нь маргааныг шийдвэрлэх “онцгой” зорицуулалтаар хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тийм болохоор Иргэний. хуулийн Дөчиндөрөвдүгээр бүлгийн Хоёрдугаар дэд бүлгийн зохицуулалтуудыг энэ маргаанд бүрэн ашиглах шаардлага үүсч байгаа юм. Энэ шаардлагад нийцүүлвэл нэгэнт л нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/ИСС181003011-1 тоот “ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ” нь Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг үндэслэн байгуулагдсан болохоор хуулийн тэдгээр заалтуудаас эхлэн маргааны үндэслэлийг тодорхойлох нь зүйн хэрэг юм. Тэгвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд/цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,...” гэсэн, 452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч” гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу “зээлдүүлэгч”-ийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний “нэмэгдүүлсэн хүү” төлөхөөр гэрээнд зааж болох...” гэсэн заалтуудад анхаарлаа хандуулаад үзвэл эдгээр нь банкнаас олгох зээлийн үйл ажиллагаа нь эрх зүйн онцгой харилцаа болохыг харуулж байна. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсгийг хэрэгжүүлэгч “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.” гэсэн заалтаар улам бүр тодорч банкнаас олгох зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх гэрээний гол нөхцөл нь “тодорхой хугацаа” байдгийг харуулж байгаа хэрэг юм. Гэтэл анхан шатны шүүх 66 сар(5 жил 6 сар)-ын хугацаа заасан гэрээний “гол нөхцөл”-өөсөө зөрүүлж гэрээний хавсаралтаар тогтоосон өөр нөхцлөө баталгаажуулж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/К.СС181003011-1 тоот “ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ”-ний Тавдугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудаар “ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ”-ний үндсэн нөхцлийн хугацаанаасаа өмнө үүргийн гүйцэтгэл шаардсан нөхцөл оруулж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөрчсөн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон явддыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/01487 дугаар шийдвэрийг хянан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Д ХХК үндсэн зээлд 54,665,14Ь(Тавин дөрвөн сая, зургаан зуун жаран таван мянга нэг зуун дөчин зургаа) төгрөг төлсөн болохыг тогтоож, энэ дүнгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан шийдвэр гаргаж өгнө үү. Давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгуулах 54.665.146 төгрөгт ногдох 431.275 төгрөг төлсөн баримтыг хавсаргав” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

            “...давж заалдах гомдолтой танилцсан ба бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

2.Нэхэмжлэгч Х БАНК ХХК нь шүүхэд “...үндсэн зээл 104.318.726 төгрөг, зээлийн үндсэн хүү 46.058.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323.484 төгрөг, бусад зардал 23.000 төгрөг, нийт 150.723.614 төгрөгийг гаргуулах“ тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З “...”Даниста-Одууд” ХХК үндсэн зээлд 54.665.146 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/RCC181003011-1 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай”, хариуцагч Ж.Б нь “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 10.138.349 төгрөг төлсөн болохыг тогтоолгох“ тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

3.Шүүх Д ХХК, Х.Ж, Ж.Б нараас 143.562.465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7.138.149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл-зээлийн гэрээний тавдугаар зүйлийн 5.1., 5.3., 5.4., 5.6. дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д ХХК үндсэн зээлд 54.665.146 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, хариуцагч Ж.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг Д ХХК-ийн зээлд төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, зээлийн барьцаа хөрөнгө болох Д ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2101003567 дугаарт бүртгэлтэй 540 м.кв талбайтай автомашины гараж, засварын зориулалттай барилга байгууламж, Х.Жгийн эзэмшлийн нэгж талбарын 6104900254-000688392 дугаартай, 1049 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч банкнаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр засвар хийх зориулалтаар 125.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч Д ХХК, Х.Ж, Ж.Б нар тус банктай Баталгааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус байгуулсан ба Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 сард дуусгавар болохоор байна.

5.Хариуцагч Д ХХК нь зээл төлөх хугацааг сунгах тухай “...2020 оны эхнээс цар тахлын улмаас түрээслэгч нарын орлого муудсан, зарим түрээслэгч нар ажлын байраа хүлээлгэн өгсөн” хүсэлт гаргасныг нэхэмжлэгч банк хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор өөрчилж, талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний бусад заалтуудыг хүчин төгөлдөр үйлчлэхээр харилцан тохиролцжээ.

6.Талуудын хооронд байгуулагдсан  дээрх гэрээнд  хариуцагч  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй“ гэж заасантай нийцсэн байна.

7.Нэхэмжлэгч тал хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлж гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээл төлөхийг 2 удаа мэдэгдсэн боловч хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний хугацааг дуусахаас өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардсан гэж үзнэ.

8.Нэхэмжлэгчийн   шүүхэд гаргасан үндсэн зээл-104.318.726 төгрөг, зээлийн хүү-46.058.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-323.484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан “зээл, зээлийн хүүгийн тооцоолол”-ын баримтаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

9.Хариуцагч Д ХХК болон хариуцагч Ж.Бийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь“...үндсэн зээлд 54.665.146 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, зээлийн гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон зээлийн төлбөрт 10.138.349 төгрөг төлсөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд “...Ж.Б банкинд ирж хүсэлт гаргаад 3.000.000 төгрөгийг өөрөө авч, 7.138.000 төгрөгийг зээл рүүгээ өгөхөд татгалзах зүйлгүй гэж гараараа бичиж өгсөн. Зээлийн гэрээн дээр харилцагч нь үндсэн зээл дээр тодорхой хэмжээний хүү төлөхөөр гэрээ байгуулсан боловч хугацаандаа төлөөгүй“ тухай тайлбар гаргаж, маргасан байна.

10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  “...зээлийн гэрээний 3.3.-д “...зээлийн хүү-жилийн 20.40 хувь, нэмэгдүүлсэн хүү-жилийн 4.08 хувиар төлөх”-өөр харилцан тохиролцсон ба хариуцагч нар хууль болон гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

11.Дээрх байдлаас үзэхэд хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн нийт 54.665.146 төгрөгийг үндсэн зээл төлсөнд тооцох үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

12.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “зээл олгох өдөр талууд зээлдэгчийн зээл эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцож, Гэрээний хавсралт 1-ээр тооцно...”, 5.3-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн төлбөр төлөх өдрөөр зээлийн хүүг тооцож төлүүлсний дараа, үлдэх дүнг зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ” , 5.4-д “Банк энэ гэрээний хавсралт-1-д заасны дагуу зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээл, хүүг зээлдэгчийн болон баталгаа гаргагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ”, 5.6 “Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк эхний ээлжинд бодогдсон зээлийн хүүг бүрэн төлүүлсний дараа зээлийн үндсэн өрийг төлүүлнэ” гэх гэрээний заалтууд нь хууль болон зээлдэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээнд өөрчлөлт оруулах талаар зээлдүүлэгч талд мэдэгдэж байгаагүй байна.

13. Нэхэмжлэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцалснаас хойш хариуцагч нар зээлийн төлбөр төлөөгүй, үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрөөс хасагдсан гүйлгээ хийгдээгүй байна.

14.Шүүх хариуцагч Ж.Бийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаарлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн данснаас суутгал хийхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч банк зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалснаас хойш буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Ж.Бийн эзэмшлийн Х БАНКны данснаас Д ХХК-ийн зээлийн төлбөрт тооцож суутгаж авсан 7.138.149 төгрөгийг хариуцагч нарын төлөх ёстой зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

15.Шүүх хариуцагч Д ХХК, Х.Ж, Ж.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болно.

16.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З-н гаргасан “...”Даниста-Одууд” ХХК 54.665.146 төгрөг төлсөн болохыг тогтоож, энэ дүнгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан шийдвэр гаргуулж өгнө үү“ гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

17.Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2022/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431.275 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.Б

       ШҮҮГЧИД                                            С.У

Б.О