Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 216

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06 сарын 09                             Дугаар 216                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, “Бор-Нуруу” гэх газар оршин суух /ЛЮ 58052567 регистртэй/ Г.Жаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Асгат сум “Шороот” гэх газар нутаглах /ЛЮ 76103015 регистртэй/ Д.Суманхүүд холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хоёр үхрийн төлбөр 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Г.Жаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Суманхүү нь 2014 оны 04-р сарын 21-ний шөнө Г.Жаргал миний 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж өвөлжөөнд нядлан бусдад худалдаж 3000000 төгрөгний хохирол учруулсан. Уг хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2015 оны 02-р сарын 16-ны өдөр анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай № 5/224 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолд хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан байсан. Иймд эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3000000 төгрөгийг Д.Суманхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Суманхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Жаргалын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 3000000 /гурван сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Жаргал нь Д.Суманхүүд холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хоёр үхрийн төлбөр 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Суманхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Жаргалын 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 31475 төгрөгийг хариуцагч Д.Суманхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Жаргалд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Г.Жаргалын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хоёр үхрийн төлбөр 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Суманхүү төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Жаргалын 3000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62950 төгрөгний тал хувь 31475 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 31475 төгрөгийг хариуцагч  Д.Суманхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Жаргалд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА