Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0208/и |
Дугаар | 224 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 224
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 06 дугаар
сарын 14-ний өдөр Дугаар 224 Баруун-Урт хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Төрийн банкны “Сүхбаатар” салбарын хүсэлттэй,
“Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Баасанжавын Бямбасүрэн, Жарантай овгийн Сугарын Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Болджаргал шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Болджаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны зээлдэгч Б.Бямбасүрэн, хамтран зээлдэгч С.Мөнхцэцэг нар нь Төрийн банкны “Сүхбаатар” салбарын харъяа Эрдэнэцагаан сумын тооцооны төвөөс 12 530 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувь/ сарын 1.5 хувь/-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Б.Бямбасүрэн, хамтран зээлдэгч С.Мөнхцэцэг нар нь 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015.10.09-ний өдрөөс хойш төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Банкны ажилтан зээлдэгч Б.Бямбасүрэн, хамтран зээлдэгч С.Мөнхцэцэг нарын иргэний үнэмлэхийн хаягаар /түр оршин суух Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 5-р баг 0146-р ангийн байранд /нь удаа дараа очсон боловч уг хаяган дээрээ байхгүй байсан. Зээлдэгч Б.Бямбасүрэн, хамтран зээлдэгч С.Мөнхцэцэг нар нь оршин суух тодорхой хаяггүй болсон ба холбоо барих боломжгүй болоод байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ. Зээлдэгч Б.Бямбасүрэн нь 2016 оны 8-р сараас хойш цалин шилжиж ороогүй бөгөөд ажлаасаа гарсан болно. Б.Бямсүрэнгийн ээж болох Ганчимэг /Утас-88646006/ эгч Тэмүүлэн /Утас-88848061/ нар нь Улаанбаатар хотод амьдардаг. Хамтран зээлдэгч С.Мөнхцэцэгтэй нэг удаа утсаар холбогдоход “Бид хоёр салсан Бямбасүрэнтэй ямар нэгэн холбоогүй болоод удаж байна. Би 2 хүүхэдтэйгээ дүүгийндээ байгаа. Зээл төлөх ямар ч боломжгүй гэсэн тайлбар хэлдэг. Хамтран зээлдэгчийн дүүгийнх нь Баянзүрх дүүрэг 11-р хороо ТЭЦ-3-аас “Хүсэл трэйд”-рүү явдаг замаар чигээрээ яваад Шунхлай клонк, “Ган хийц” ХХК-ний хажуугаар төмөр замын фрезер гараад төмөр хаалгатай блокон хашаан дотор байдаг гэсэн аман хаяг хүнээс олж аваад очсон боловч хаяг тогтоогдоогүй гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь Боржигон овгийн Баасанжавын Бямбасүрэн, Жарантай овгийн Сугарын Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Бямбасүрэн, С.Мөнхцэцэг нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй зэрэг нь хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Боржигон овгийн Баасанжавын Бямбасүрэн, Жарантай овгийн Сугарын Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай Төрийн банкны “Сүхбаатар” салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бямбасүрэнгийн /РД:НО88040278/, С.Мөнхцэцэгийн /РД:ЛЖ87031005/ нарын иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05/08 дугаартай Тодорхойлолт, Бямбасүрэнгийн ээж Ганчимэгтэй холбоо барих утасны дугаар 88646006, эгч Тэмүүлэнтэй холбоо барих утасны дугаар 88848061, С.Мөнхцэцэгийн дүүтэй холбоо барих утасны дугаар 89174646 гэсэн мэдээллээс өөр мэдээллийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овгийн Баасанжавын Бямбасүрэн /РД:НО88040278/ Жарантай овгийн Сугарын Мөнхцэцэг /РД:ЛЖ87031005/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Бямбасүрэн, С.Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ