Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 227

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06-р сарын 14                  Дугаар 227                                         Баруун-Урт                    

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Төрийн банкны “Сүхбаатар” салбарын нэхэмжлэлтэй, 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны “Сүхбаатар” салбарын харилцааны менежер /РД:ЛЮ79012579, утасны дугаар 99053033/,     Бүрэнбадрахын Энэбиш

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Ганга” гудамжны 3-2 тоотод оршин суух /РД:ЛЮ81091300, утасны дугаар 99442630/, Зээрднүүдийн панз овогт Лутбуянгийн Батцэнгэл,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж” гудамжны 3-3 тоотод /түр оршин суух хаяг: Улаанбаатар хот Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нарны 30-31 тоот/ оршин суух,  /РД:ЛЮ81040215, утасны дугаар 89343486, 80838883/, Хатгин овогт Намсрайжавын Ганзориг нарт холбогдох

“Үндсэн зээл 3 427 346.88 төгрөг, хуримтлагдсан хүү 594 082.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 640.76 төгрөг нийт 4 056 070.15  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны зээлдэгч Л.Батцэнгэл, хамтран зээлдэгч Н.Ганзориг нар нь Төрийн банкны “Сүхбаатар” салбараас 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувь /сарын 1.6 хувь/-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 227/3497 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. 

Зээлдэгч Л.Батцэнгэл нь тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхдаа зээл авсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сард ажлаасаа халагдан ажилгүй болсноос хойш сар болгон зээлээ хугацаа хэтрүүлж төлдөг болсон. 2015 оны 03 дугаар сард “Дарьганга өртөө” хоршоонд ажилд орж 2015 оны 03 дугаар сард хугацаа хугацаа хэтэрч байсан. 1,2,3 дугаар сарын төлөлтийг нийлүүлэн 909 277.43 төгрөг төлсөн, 06 дугаар сард мөн хугацаа хэтэрч байсан. 4,5,6 дугаар сарын төлөлтийг нийлүүлэн 899 000 төгрөг тус тус төлсөн. 2015 оны 06 дугаар сарын 30-наас хойш зээлээ төлөхгүй болж 09 дүгээр сард багтаагаад улирлаар төлөлтөө хийнэ гэсэн боловч 09 дүгээр сарын 30-нд 101 940.89 төгрөг төлж, төлөх ёстой 3 сарын нийт төлбөрөө дутуу төлснөөс хойш зээлээ төлөхгүй болсон. Энэ хугацаанд зээлдэгчтэй болон байгууллагатай нь удаа дараа уулзаж зээл төлүүлэх талаар мэдэгдэж байсны үр дүнд цалин орлогоос нь 2015 оны 10 дугаар сарын 15-нд 209 200 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-нд 209 300 төгрөг тус тус төлүүлсэн боловч зээлдэгч 2015 оны 11 дүгээр сард “Дарьганга өртөө” хоршооноос гарсан. Зээлдэгч одоо ажилгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 01-нд төлөлт хийснээс хойш зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн. 

Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй сар болгон уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөхгүй 295 хоносон.

Зээрднүүдийн панз овогт Лутбуянгийн Батцэнгэл, Хатгин овогт Намсрайжавын Ганзориг нараас үндсэн зээл 3 427 346.88 төгрөг, хуримтлагдсан хүү 594 082.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 640.76 төгрөг нийт 4 056 070.15  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Зээрднүүдийн панз овогт Лутбуянгийн Батцэнгэл шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Батцэнгэл миний бие 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкнаас 8 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хамтран зээлдэгч нөхөр Н.Ганзоригийн хамт гэрээ байгуулан авсан. 2014 онд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас ажлаасаа чөлөөлөгдөж зээл төлөх боломжгүй болсон. Зээл төлөхөд хүндрэл учирч байсан ч аав ээж, дүүгийнхээ тэтгэвэр, цалингаас, мөн “Дарьганга өртөө” хоршоонд 2015 оны 03 дугаар сард нягтлан бодогчоор орж ажиллаж зээлийн хугацаа хэтэрсэн ч боломжийн хирээр төлж байсан. Нөхөр Н.Ганзориг 2013 онд хотод очиж ажил хийгээд зээлээ төлж дуусгана гэж яваад сураггүй болсон ба энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Дам сураг сонсвол Налайх дүүрэгт эхнэр хүүхэдтэй болсон сурагтай. Ээжийнх нь утсаар ярих гэхээр яриулдаггүй. Одоо зээлийн үлдэгдэл 3 427 346.88 төгрөг, хуримтлагдсан хүү               594 082.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 640.76 төгрөг нийт 4 056 070.15  төгрөгийг хамтран зээлдэгч Н.Ганзоригтой хувааж төлнө гэжээ.

 

Хариуцагч Хатгин овогт Намсрайжавын Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Ганзориг би Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Одоо хурдан шуурхай төлөх болно. Одоо цаг тухайд төлнө. Төрийн банкны нэхэмжилсэн 4 056 070.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн Ганзориг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь зээлдэгч Зээрднүүдийн панз овогт Лутбуянгийн Батцэнгэл, хамтран зээлдэгч Хатгин овогт Намсрайжавын Ганзориг нараас үндсэн зээл 3 427 346.88 төгрөг, хуримтлагдсан хүү 594 082.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 640.76 төгрөг нийт 4 056 070.15  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Л.Батцэнгэл, Н.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 056 070.15 /дөрвөн сая тавин зургаан мянга далан төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 847 төгрөгний тал хувь болох 39 923 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 39 923 төгрөгийг хариуцагч Л.Батцэнгэл, Н,Ганзориг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банкны “Сүхбаатар” салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зээрднүүдийн панз овогт Лутбуянгийн Батцэнгэл, Хатгин овогт Намсрайжавын Ганзориг нар нь үндсэн зээл 3 427 346.88 төгрөг, хуримтлагдсан хүү 594 082.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 640.76 төгрөг нийт 4 056 070.15 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 847 төгрөгний тал хувь болох 39 923 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 39 923 төгрөгийг хариуцагч Л.Батцэнгэл, Н.Ганзориг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банкны “Сүхбаатар” салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ