Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд  нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4  дүгээр баг Баянхааны             2 дугаар хэсгийн 163 тоотод  оршин суух Төгс овогт Самдангийн Лоохон 

 

 ”Ажилласан байдал тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг  2016.06.07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Лоохон, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг  оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч С.Лоохон  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1979 онд Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчнаар орж ажилласан. 1992 онд өмч хувьчлал явагдаж Салхитын ТАА  тарж Салхит ББХК болж өөрчлөгдөхөд би тэр компанид орж тракторчнаар 1995 он хүртэл ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр дээрхи ажилласан талаар бичилт хийгдсэн байгаа боловч 1985 оны хөдөлмөрийн дэвтэр дээр нөхөж бичсэн, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд нь байхгүй байгаа зэргээс шалтгаалан ажилласан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон тул 1979-1995 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Самдангийн Лоохон нь 1979.07.30-наас 1992.04.01 хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчнаар, 1992.04.01-нээс 1995 он хүртэл Салхит ББХК-д тракторчнаар ажиллаж байсан болох нь түүний 122212 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016.05.13-ны өдрийн 115/15 тоот лавлагаа, Салхит Өндөр ХХК-ны захирлын 1998.03.12-ны өдрийн тодорхойлолтонд “Лоохон нь 1979 оноос хойш тракторч комбайнчаар 19 жил ажиллаж байгаа  ҮII, ҮIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний тариаланч “ залуу алтан медалиар шагнаж байсны дээр 1989 онд  аймгийн  аварга  ажилчнаар  шалгарч  БНАГУ-д  аялаж  байсан   гэсэн,  болон 

тухайн үед хамт ажиллаж байсан М.Дамдинжавын шүүхэд өгсөн “. . . Би 1975 онд төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д Амгалангийн тариа бригадад   тракторчнаар ажиллаж байхад С.Лоохон нь 1979 оны намар манай  бригадад тракторчнаар ирж ажилласан. 1992 онд Салхитын ТАА хувьчлагдаж Салхит Өндөр ХК болж бид нар тэнд ажиллаж байгаад 1998 онд ажлаасаа гарсан” гэх, гэрч А.Түмэнбаярын “. . . Би 1976 онд төгсөн ирээд Сүхбаатар аймгийн салхитын ТАА-д Амгалангийн тариа бригадад тракторчнаар ажиллаж байхад С.Лоохон 1979 онд манай бригадад тракторчнаар ирж ажилласан.1992 онд Салхитын ТАА нь 3 хуваагдаж тариа бригад нь Салхит ББХК болж шинээр байгуулагдсан. Тэгэхэд бид нар тус бригадад ажиллаж байсан. С.Лоохон нь 1998 онд ажлаасаа гарсан, би 2000 онд ажлаасаа гарсан “ гэх  мэдүүлгүүдээр  С.Лоохон нь 1979-1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА, Салхит ББХК-нд тракторчнаар ажилласан байсан нь нотлогдож байх тул ажиллаж байсныг тогтоох боломжтой байна. 

 

 

Нэхэмжлэгч С.Лоохоны улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төгс овогт Самдангийн Лоохоныг 1979.07.30-наас 1992.04.01 хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992.04.01-нээс 1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Салхит бүрэн бус хариуцлагатай компанид тракторчнаар тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

 2. 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч С.Лоохоны  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн   хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч С.Лоохон шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.                        

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ш.ОЮУНГЭРЭЛ