| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0083/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/93 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/93
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Э-ын А-д холбогдох эрүүгийн 1827001790083 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Э-ын А- /РД:.........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урагш 6 км зайд өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай “Пургон” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “...жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч В.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай “Пургон маркийн машинтай хүн тээвэрлэж явсан. Бид замдаа Булган аймгийн Рашаант суманд хоолонд орсон. Бид нар хоол идчихээд цааш явж байтал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт явж байгаад манай машин гэнэт замын хажуу руу унасан” гэв.
Хохирогч 1978 онд төрсөн В.Д мөрдөн байцаалтанд 2018-10-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явах гээд унаа хайж байсан чинь манай дүүгийн ангийнх нь хүүхэд явж байна гэхээр нь явъя гээд А-ын “Пургон” маркийн автомашинд суусан. Тухайн машинд суухад Жаргалант сумын хүмүүс мөн тухайн машин суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос 18 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Улаанбаатар хотоос гараад явж байгаад хаана хоол идснийг мэдэхгүй байна. Замд зогсож хоол идсэн. Хоол идсэн газраасаа хөдлөөд 1 цаг гаран яваад машин гэнэт замын хажуу руу орох шиг болоод хүчтэй донсолж байснаа хажуу тал руугаа унасан. Тэгээд машинаас түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Кабины хойд хэсэгт урагшаа харсан дунд талын суудлын цонхон талд хүүхдээ тэврээд сууж байсан. 11 зорчигч явж байсан. Хойно сууж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдээгүй. А өөрөө унаж явсан. Замдаа руль шилжүүлээгүй. Нүүрний баруун хэсэг хавдсан. Мөр хавдсан. Мөн хүзүү хөшиж өвдөж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал гэж А надад 400.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/,
Гэрч 1985 онд төрсөн Ж.Н мөрдөн байцаалтанд 2018-09-13-нд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу гэртээ харих гэж сумынхаа Пургон маркийн автомашинд суусан. Замдаа Булган аймгийн Рашаант суманд хоол идсэн. Тэрнээс хойш хэсэг унтаж яваад машин донслоход нь сэртэл замын хажуу тал руу ороод онхолдсон. Тухайн үед хаана явж байгаагаа мэдээгүй. Хойшоо харсан суудал дээр хаалган талын захад сууж явсан. Жолоочтэй нийлээд 11 том хүн 4 бага насны хүүхэд явсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар унтаж байсан болохоор мэдээгүй. Манай сумын жолооч Тулгаа гэдэг залуу жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/,
Гэрч 1979 онд төрсөн Т.О мөрдөн байцаалтанд 2018-09-13-нд өгсөн мэдүүлэгт: “... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явахаар сумынхөө Пургон маркийн автомашинд суусан. Замдаа Булган аймгийн Рашаант сум дээр хоол идсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд явж байгаад Хархорин сум руу орж ирж байгааг мэдсэн. Тэрнээс хойш хэсэг унтаж яваад машин донслоход нь сэртэл замын хажуу тал руу ороод онхолдсон. Хамгын ар талын суудлын голд нь сууж явсан. Жолоочтэй нийлээд 11 том хүн 4 бага насны хүүхэд явсан. Манай сумын жолооч Т гэдэг залуу жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч 2004 онд төрсөн Ц.Ц мөрдөн байцаалтанд 2018-10-27-нд өгсөн мэдүүлэгт: “... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу гэртээ харих гээд сумын Пургон маркийн машинд суусан. Тэгээд орой 18 цагийн орчим Улаанбаатар хотоос гараад явсан. Замдаа Булган аймгийн Рашаант суманд зогсож гуанзанд орж хоол идсэн. Тэндээсээ хөдлөөд би машинд унтаад явж байсан чинь нэг хүчтэй донслоод би сэрсэн чинь нэг сонин хажуу талаараа хараад уначих шиг болсон. Тэгээд Хархорин суманд осолд орсноо мэдсэн. Тэндээс Хархорин сумын эмнэлэг дээр ирж эмнэлгийн хяналтанд хоносон. Маргааш нь бие зүгээр байсан болохоор тэндээсээ унаанд суугаад сум руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх 39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11379 дугаартай дүгнэлтэнд: “...1. В.Д-ын биед баруун хацар ясны нумын зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 49 дүгээр хуудас/
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...1. ....... улсын дугаартай УАЗ-220692-0330 маркийн автомашины жолооч Э.А замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэл. 2. Э.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Э.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. 4. Тогтоолд тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /хх 69 дүгээр хуудас/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урагш 6 км зайд өөрийн эзэмшлийн “Пургон” маркийн ........ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонсож явна” гэсэн заалтыг зөрчсөний зам тээврийн осол гаргаж, хохирогч В.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч В.Д-ын “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явах гээд унаа хайж байсан чинь манай дүүгийн ангийнх нь хүүхэд явж байна гэхээр нь явъя гээд А-ын “Пургон” маркийн автомашинд суусан. Тухайн машинд суухад Жаргалант сумын хүмүүс мөн тухайн машин суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос 18 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Улаанбаатар хотоос гараад явж байгад хаана хоол идсэнийг мэдэхгүй байна. Замд зогсож хоол идсэн. Хоол идсэн газраасаа хөдлөөд 1 цаг гаран яваад машин гэнэт замын хажуу руу орох шиг болоод хүчтэй донсолж байснаа хажуу тал руугаа унасан. Тэгээд машинаас түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Кабины хойд хэсэгт урагшаа харсан дунд талын суудлын цонхон талд хүүхдээ тэврээд сууж байсан. 11 зорчигч явж байсан. Хойно сууж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдээгүй. А өөрөө унаж явсан. Замдаа руль шилжүүлээгүй. Нүүрний баруун хэсэг хавдсан. Мөр хавдсан. Мөн хүзүү хөшиж өвдөж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал гэж А надад 400.000 төгрөг өгсөн” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Н-ын“... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу гэртээ харих гэж сумынхаа Пургон маркийн автомашинд суусан. Замдаа Булган аймгийн Рашаант суманд хоол идсэн. Тэрнээс хойш хэсэг унтаж яваад машин донслоход нь сэртэл замын хажуу тал руу ороод онхолдсон. Тухайн үед хаана явж байгаагаа мэдээгүй. Хойшоо харсан суудал дээр хаалган талын захад сууж явсан. Жолоочтэй нийлээд 11 том хүн 4 бага насны хүүхэд явсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар унтаж байсан болохоор мэдээгүй. Манай сумын жолооч Тулгаа гэдэг залуу жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/, гэрч Т.О-ийн “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явахаар сумынхөө Пургон маркийн автомашинд суусан. Замдаа Булган аймгийн Рашаант сум дээр хоол идсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд явж байгаад Хархорин сум руу орж ирж байгааг мэдсэн. Тэрнээс хойш хэсэг унтаж яваад машин донслоход нь сэртэл замын хажуу тал руу ороод онхолдсон. Хамгийн ар талын суудлын голд нь сууж явсан. Жолоочтэй нийлээд 11 том хүн 4 бага насны хүүхэд явсан. Манай сумын жолооч Т гэдэг залуу жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 26-27 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Ц мөрдөн байцаалтанд 2018-10-27-нд өгсөн мэдүүлэгт: “... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу гэртээ харих гээд сумын Пургон маркийн машинд суусан. Тэгээд орой 18 цагийн орчим Улаанбаатар хотоос гараад явсан. Замдаа Булган аймгийн Рашаант суманд зогсож гуанзанд орж хоол идсэн. Тэндээсээ хөдлөөд би машинд унтаад явж байсан чинь нэг хүчтэй донслоод би сэрсэн чинь нэг сонин хажуу талаараа хараад уначих шиг болсон. Тэгээд Хархорин суманд осолд орсноо мэдсэн. Тэндээс Хархорин сумын эмнэлэг дээр ирж эмнэлгийн хяналтанд хоносон. Маргааш нь бие зүгээр байсан болохоор тэндээсээ унаанд суугаад сум руугаа явсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 39 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11379 дугаартай дүгнэлтэнд: “...1. В.Д-ын биед баруун хацар ясны нумын зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 49 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “...1. ....... улсын дугаартай УАЗ-220692-0330 маркийн автомашины жолооч Э.А замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэл. 2. Э.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Э.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. 4. Тогтолд тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /хх 69 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Э.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН