Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 218

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, хариуцагч Г.Гантогтох нарт холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын  өмчит эд хөрөнгө гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн  хүүхдийн тэтэгэлэг гаргуулахаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын төсвийн орлогоос мөн дундын өмчит эд хөрөнгө 74560000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 530750 төгрөгийн тал хувь 265375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 265375 төгрөг, илүү төлсөн 257250 төгрөг нийт 557725 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

 

 

3.Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.