Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 226

 

 

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Хангамжийн 8 айлын 1 дүгээр байрны 7 тоотод оршин суух  /ЛК 73112210/ Занги  овогт Үржингийн Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9.124.502,57 / Есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун хоёр төгрөг тавин долоо мөнгө / гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Мөнхбат нь Хаан банкны тус салбараас 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 19.738.567,29 төгрөгний цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 11.950.401,38 төгрөг, зээлийн хүү 5.328.876,04, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 118.272,58 төгрөг, нийт 17.397.550 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Ү.Мөнхбат нь 2013 оны 08 сарын зээлийн төлбөрөөс эхлэн сар бүр зээлийн гэрээг зөрчин үндсэн зээл, хүүгээр хугацаа хэтрүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 314 хоног хугацаа хэтрээд байна. Зээлийн эцсийн хугацаа 2016 оны 06-р сарын 03-ны өдөр дуусна. Одоогоор 2015 оны 06-р сарын 29-ний өдрөөс хойш графикт төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 7.788.165,91 төгрөг, үндсэн зээлийн хүү 1.221.355,12 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 114.981,54 төгрөг, нийт 9.124.502,57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХААН банкинд төлөх 9.124.502,57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 сард төлж барагдуулна. Онгон суманд баригдсан хашааны мөнгөө цуглуулж өгнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбараас хариуцагч Ү.Мөнхбат нь 9.124.502,57 төгрөгний цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үндсэн зээлийн төлбөрөөс 11.950.401,38 төгрөг, зээлийн хүү 5.328.876,04, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 118.272,58 төгрөг, нийт 17.397.550 төгрөгийг төлж, зээлийн графикт төлбөрөө төлөлгүй 314 хоног хугацаа хэтрүүлжээ. Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжилсэн “үндсэн төлбөр 7.788.165,91 төгрөг, үндсэн зээлийн хүү 1.221.355,12 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 114.981,54 төгрөг, нийт 9.124.502,57 төгрөгийг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.Мөнхбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160942 төгрөгийн 50 хувь болох 80471 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 80471 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9.124.502,57 / есөн сая нэг зуун хорин дөрвөн  мянга таван зуун хоёр төгрөг тавин долоон мөнгө /-ийг хариуцагч Ү.Мөнхбат төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1,

74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160942 төгрөгийн 50 хувь болох 80471 төгрөгийг хариуцагч Ү.Мөнхбатаас, үлдэх 50 хувь болох 80471 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ш.ОЮУНГЭРЭЛ