Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0201/и |
Дугаар | 229 |
Огноо | 2016-06-11 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 229
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118, дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Думаацэрэнгийн Нандинцэцэг, Байшинт овгийн Шүхэрийн Гомбоцэдэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Байшинт овогт Гомбоцэдэнгийн Мишээлийг эх Боржигон овогт Думаацэрэнгийн Нандинцэцэгийн асрамжинд хэвээр байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Мишээлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Байшинт овогт Шүхэрийн Гомбоцэдэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч Д.Нандинцэцэгийн нэхэмжилсэн түүний ахаас зээлсэн 5000000 төгрөг, хүү Г.Нямдаваагийн сургалтын төлбөр зэргийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ш.Гомбоцэдэнгийн зөвшөөрлийг баталсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Гомбоцэдэнгээс гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг, 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж 28123 төгрөг, Д.Нандинцэцэгийн нэхэмжилсэн 5000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 94950 төгрөг, бүгд 193273 гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Одонтуяа/-д даалгасугай.
.
9 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.