Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 164

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга /Б.Баатарсүрэн/-ын хүсэлттэй Б.Уртнасан /ЗЕ:92041601/-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай  хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баатарсүрэн, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Баатарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус багийн 2-р багийн иргэн Б.Уртнасан 24 настай, эмэгтэй, ам бүл 4-үүл аав, ээж, дүү нарын хамт 2-р багийн ‘’Алтан ам’’ гэх газар амьдардаг. Б.Уртнасан нь төрөлхийн оюуны хомсдолтой, бичиг үсэг огт тайлагдаагүй, хэвтрийн байдалтай байдаг ба өөрийн аав Б.Батдорж, ээж Д.Ариунцэцэг нарын асрамжинд байдаг. Б.Уртнасан нь 2016 оны ээлжит УИХ болон орон нутгийн сонгуульд санал өгөх эрх зүйн чадамжгүй. Иймд Сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн дүгнэлт болон багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүсэлтийг хүлээн авч Б.Уртнасангийн сонгуульд санал өгөх эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож өгнө үү гэв.  

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

            Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын засаг дарга Б.Баатарсүрэн нь тус сумын 2-р багийн иргэн Батдоржийн Уртнасанг Эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар тус хүсэлтийг хуульд заасан эрх бүхий этгээд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Учир нь Батдоржийн Уртнасан нь бие даан амьдарч чадахгүй, бусдын асрамжинд байнга байх ёстой болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт зааснаар Б.Уртнасангийн сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийг шинжээчээр томилсон. Тус эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд .....’’ Б.Уртнасан нь төрөлхийн оюун ухааны хүнд хомсдолтой, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамж байхгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байна’’ гэжээ.

   Иймд Б.Уртнасанг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Баяуд овогт Дашийн Ариунцэцэг, Гэцэл овогт Буджавын Батдорж нарыг тогтоож, тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэцэл овогт Батдоржийн Уртнасанг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Баяуд овогт Дашийн Ариунцэцэг /ЗЕ70042802/; эцэг Гэцэл овогт Буджавын Батдорж /ЗЕ65070310/ нарыг тогтоосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ХИШИГДЭЛГЭР