| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0087/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/100 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/100
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн О.Н-ид холбогдох эрүүгийн 1827002230101 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1988 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ............ гэх газар оршин суух, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, О овгийн О.Н /РД:.........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ар хаяа” гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 08 дугаар сарын 20 гаргаад өвөлжөөгөө янзлах гээд мод авсан. Манайх төвд байсан саравчаа шатаалгуулчихсан юм. Тэгээд хөдөө байсан саравчаа төвд авчирч барьсан. Тийм болохоор өвөлжөөн дээр саравч байхгүй. Түрүү жил айлын саравчин дээр гуйж өвөлжсөн. Тэгээд энэ жил саравчтай болох гээд шатсан газрын налаад уначихсан байсан моднуудаас трактороороо чирч авчирсан” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч 1988 онд төрсөн О.А- мөрдөн байцаалтанд 2018-11-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хужирт сумын Цагдаагийн тасгийн цагдаа Ц.Б-тай Хужирт сумын 2 дугаар багийн нутгаар эргүүл шалгалт хийгээд явж байгаад тус сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ходорын зүүн салаа” гэх газар байдаг О.Н гэж хүний малын саравчны хажуугаар явсан чинь тухайн саравчны дээврийг шинээр мод бэлтгэж хийсэн байдалтай байсан. Би тухайн шинээр бэлтгэж хийсэн модонд хэмжилт хийсэн. Саравчны дээврийг нийт 138 ширхэг хуурай шинэс нэртэй модоор хийсэн байсан. Тухайн моднуудыг 6 метрын уртаас тайрсан, нарийн үзүүрийн диаметр нь 4 см-ээс 18 см-ын хооронд байсан. Би О.Н гэдэг хүнээс тухайн модыг ямар нэртэй газраас юугаар бэлтгэсэн талаар асуухад тэр Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ах хая” гэдэг газраас өөрийнхөө жижиг оврын трактороор цагаалж бэлтгэсэн гэж хэлсэн. Би түүний мод бэлтгэхдээ ашигласан гэх цахилгаан хөрөөг нь хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хх 69 дүгээр хуудас/,
Гэрч 1991 онд төрсөн Ц.Б мөрдөн байцаалтанд 2018-11-28-нд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Хужирт сумын байгаль хамгаалагч О.А-тэй тус сумын 2 дугаар багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийгээд явж байхдаа тус багийн иргэн О.Н-ийн “Тээлийн ходорын зүүн салаа” гэх газар байдаг малын саравчны хажуугаар гарахад малын саравчны дээврийг шинэ бэлтгэсэн модоор хийсэн байдалтай байсан. О.А- бид хоёр тухайн саравчны дээврийн модыг очиж үзэж хараад О.А модонд хэмжилт хийсэн. Тухайн саравчыг шинээр бэлтгэсэн 138 ширхэг модоор хийсэн байсан. О.А О.Н-ийг мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гээд тухайн моднуудад хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 74 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15/04/336/03 дугаартай актанд: “...Хужирт сумын 2дугаар багийн О.Н-ид Сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоотоор ойд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 648.000 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 1.944.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн акт /хх 82 дугаар хуудас/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 3-4 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Н-ийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 60.000 төгрөгний үнэ бүхий цэнхэр өнгийн цахилгаан хөрөөг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авах болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 24-33 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Н-ийн зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын саравчны дээд талыг хийсэн 850.000 төгрөгний үнэ бүхий 138 ширхэг шинэс модыг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ /хх 34-42 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн бага оврын тракторыг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын битүүмжлэх тогтоол, бтүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, үнэлгээ /хх 45-52 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Н-ийн зохих зөвшөөрөлгүй ойд бэлтгэсэн модонд Өвөрхангай аймгийн Сум дундын ой ангийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх 80 дугаар хуудас/,
- Хохирол төлсөн баримт /хх 82 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ар хаяа” гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.А-ийн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хужирт сумын Цагдаагийн тасгийн цагдаа Ц.Б-тай Хужирт сумын 2 дугаар багийн нутгаар эргүүл шалгалт хийгээд явж байгаад тус сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ходорын зүүн салаа” гэх газар байдаг О.Н гэж хүний малын саравчны хажуугаар явсан чинь тухайн саравчны дээврийг шинээр мод бэлтгэж хийсэн байдалтай байсан. Би тухайн шинээр бэлтгэж хийсэн модонд хэмжилт хийсэн. Саравчны дээврийг нийт 138 ширхэг хуурай шинэс нэртэй модоор хийсэн байсан. Тухайн моднуудыг 6 метрын уртаас тайрсан, нарийн үзүүрийн диаметр нь 4 см-ээс 18 см-ын хооронд байсан. Би О.Н гэдэг хүнээс тухайн модыг ямар нэртэй газраас юугаар бэлтгэсэн талаар асуухад тэр Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Тээлийн ах хая” гэдэг газраас өөрийнхөө жижиг оврын трактороор цагаалж бэлтгэсэн гэж хэлсэн. Би түүний мод бэлтгэхдээ ашигласан гэх цахилгаан хөрөөг нь хурааж авсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 71-72 дугаар хуудас/, гэрч Ц.Базарваанын “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Хужирт сумын байгаль хамгаалагч О.А-тэй тус сумын 2 дугаар багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийгээд явж байхдаа тус багийн иргэн О.Нийн “Тээлийн ходорын зүүн салаа” гэх газар байдаг малын саравчны хажуугаар гарахад малын саравчны дээврийг шинэ бэлтгэсэн модоор хийсэн байдалтай байсан. О.А бид хоёр тухайн саравчны дээврийн модыг очиж үзэж хараад О.А- модонд хэмжилт хийсэн. Тухайн саравчыг шинээр бэлтгэсэн 138 ширхэг модоор хийсэн байсан. О.А О.Н-ийг мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гээд тухайн моднуудад хэмжилт хийсэн” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 74 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15/04/336/03 дугаартай актанд: “...Хужирт сумын 2 дугаар багийн О.Нид Сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоотоор ойд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 648.000 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 1.944.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн акт /хх 82 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 3-4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/, яллагдагч О.Нийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 60.000 төгрөгний үнэ бүхий цэнхэр өнгийн цахилгаан хөрөөг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авах болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 24-33 дугаар хуудас/, яллагдагч О.Нийн зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын саравчны дээд талыг хийсэн 850.000 төгрөгний үнэ бүхий 138 ширхэг шинэс модыг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ /хх 34-42 дугаар хуудас/, яллагдагч О.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн бага оврын тракторыг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын битүүмжлэх тогтоол, бтүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, үнэлгээ /хх 45-52 дугаар хуудас/, яллагдагч О.Нийн зохих зөвшөөрөлгүй ойд бэлтгэсэн модонд Өвөрхангай аймгийн Сум дундын ой ангийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх 80 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх 82 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч О.Н-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.Нийг зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэний дарааа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Н-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторын үнэ болох 1.000.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ 850.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 60.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
шүүгдэгч О.Н-ийн эзэмшлийн 6.850.000 үнэ бүхий 10 адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН