| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0084/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/94 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/94
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүгдэгч: Г.Б
Шүүгдэгч. Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д овогт Г-ын Б, Ц овогт Э-ын П нарт холбогдох эрүүгийн 1826002070145 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлэн 2 жилийн хорих ялд 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтаан 2 жилийн хугацаагаа хорих ялыг оногдуулж ЭХЕА-ийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183 тоот шүүгчийн захирамжаар 1 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ын Б /РД:......
2. Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оПераторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Э-ын П /РД: .......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Б, Э.П нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мишээлт” нэртэй худалдааны төвийн 3 давхрын цонхоор нэвтэрч Самсунг эс-2, 3, 5, 6, 7, А5, LG маркийн нэр төрлийн нийт 132 ширхэг гар утас, зөөврийн комПьютер 2 ширхэг, хард диск 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 31.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ий өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э.П бид хоёр уулзаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орж хулгай хийхээр тохиролцож улмаар зам дээрээс Санато-6 маркын автомашин хөлслөж Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орсон. Бид хоёр урьд нь Э.П-ын утас авч байсан утасны дэлгүүрээс шөнийн цагаар хулгай хийхээр тохиролцсон. Улмаар шөнийн 04 цагийн үед тухайн гар утас худалдааны төвийн хажууд талын шатаар дамжиж дээшээ гарч олсоо бэхлэн 3 давхарын цонхоор орж хулгай хийсэн. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П-ын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г.Б бид хоёр уулзаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орж хулгай хийхээр тохиролцсон. Би өмнө нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд уурхайд ажиллаж байхдаа тухайн гар утас худалдааны төвөөс гар утас худалдан авах гэж орж байсан. Бид хоёр шөнийн 04 цагт тухайн гар утас худалдааны төвийн хажуу талын шатаар дээш гарч 3 давхарын цонхоор орж гар утас хулгайлсан. Тэгээд 05 цагийн үед зам дээрээс унаанд сууж Улаанбаатар хот рүү явсан. Би гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байна...” гэв.
Хохирогч Н.Ө-ын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа иртэл манай дэлгүүрийн цонхыг гаднаас нь онгойлгоод хулгай орсон байсан. Лангуун дээр ил байсан гар утаснууд байхгүй байхаар нь цагдаагийн газар
луу ярьж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийгээд явсан. Өчигдөр орой 20 цагт хаагаад өнөө өглөө 10 цагт онгойсон. Би хулгайд алдсан гэх гар утаснуудаа харвал танихгүй. Яагаад гэвэл нийт 132 утас алдсан, зарим нь шинэ гар утас байсан болохоор онцлох шинж тэмдэг байхгүй. Харин нотебүүкнүүдээ хараад танина. Нэг нь шаргал өнгийн Aser брендийн нөүтбүүк байсан, нөгөө нь хар өнгийн Dell брендийн нотебүүк байсан. Тухайн 2 нотебүүк нь хоёулаа CPU i3 байсан гэх, гэрч Б.З-гийн “...манайх зарах гар утсаа байрлуулдаг нийт 6 лангуутай. Эдгээр лангуунууд тус бүрдээ 32 эгнээтэй. 1 лангуунд нийтдээ 45 ширхэг гар утас багтах багтаамжтай байдаг. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед ажилдаа ирэхэд цонхыг гаднаас нь цохиж онгойлгоод хулгай орсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Алдагдсан эд зүйлсийн талаар эхнэр маань дэлгэрэнгүй байцаалт өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25, 175-176 дугаар хуудас/, Гэрч Г.Л-ийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна П, Б 2 чимээгүй таг байж байгаад гэнэт холбоо бариад уулзахаар болоод Бөхийн өргөөний урагшаа байрладаг интернет тоглоомын газарт уулзсан. Тэгээд надад самсунг А3, LG. Самсунг grand бас 1 ширхэг 2 сим карт уншдаг самсунгийн гар утас, нийт 4 ширхэг утас өгөө зараад өг гэж хэлсэн. Гар утас зараад олсон мөнгөө П, Б хоёрт өгсөн. Тэр мөнгөнөөсөө би аваагүй. Самсунг А3 маркийн гар утсыг нь зарж өгсөн гээд надад өгсөн. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын эхээр Бөхийн өргөөний интернет тоглоомын газарт уулзахад П, Б нар согтуу ирсэн ба цүнхээ газарт тавихад нь харахад тэр хоёрын цүнх тус бүрт нь хорь гаран, хорь гаран тооны гар утаснууд байсан. Тэгээд надад сэжиг төрсөн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 35-37 дугаар хуудас/,
Гэрч Б.З-гийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед ажилдаа ирэхэд цонхыг гаднаас нь цохиж онгойлгоод хулгай орсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд 132 ширхэг гар утас, 2 ширхэг нөүтбүүк, камерын бичлэг хадгалдаг хард диск зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлсийн талаар эхнэр маань дэлгэрэнгүй байцаалт өгсөн байгаа. Хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө намайг лангуун дээрээ сууж байхад үдээс хойш 15-16 цагийн үед хотын дуу байрын хувцасласан 2 зэвхийдүү царайтай өндөр, нам 2 залуу намайг харчихаад үүдээр дөнгөж орж ирчихээд гараад явсан. Харвал танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ийн өгсөн: “...Э.П нь манайд амьдарч байгаад байр хөлсөлж тусдаа амьдарч байгаад Билгүүн гэх залуугаас өрөндөө авсан гээд нөтебүүк үзүүлж байсан. Яг ямархуу гэдгийг анзаараагүй гэтэл 2018 оны 06 дугаар сард санагдаж байна 1 өдөр цагдаатай хамт танай гэрийн гадаа байна танайд нөгөө нөтебүүкийг тавьчихсан юм тэрийг аваад өг гэсэн. Би тэр нөтебүүкийг тэнд тавьчихсан байсныг ч мэдээгүй. Гэртээ ороод харсан чинь манай хүүхдийн өрөөний шкафан дээр тавьчихсан байсан. Ер нь тэр нөтебүүкийг надад хадгалуулаагүй өөрөө манайд тавьчихсан байсан юм. 2 жилийн өмнөөс таньдаг болсон Птай хамт яваад байдаг байсан. Уг нь П манай комПанид ажиллаж байгаад алга болоод байсан юм. Тэгээд 1 удаа удалгүй цагдаад баригдаад ирсэн. Э.П уг нь дан ганц өөрөө санаачилж хол явж хулгай хийх тийм зүрх зориг байхгүй л хүн би гайхаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч Л.Э-ын өгсөн: “...Тэр залуу тухайн нөтебүүкийг урьд нь манай ломбарданд 1 удаа 200.000 төгрөгийн барьцаанд тавиад хугацааг нь сунгуулж мөнгө нэмж 330.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Өөрөөр тэр залууг танихгүй. Dell брендийн I3 6-р үеийн хар өнгийн нөтебүүк байсан. Нэг залуутай хамт явж байсан. Найзууд юм шиг байсан. Ямар ч байсан Бээс арай өндөр байсан. Барьцааны хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр дуусаад бид эзэн рүү нь утсаар мэдэгдэх гэсэн боловч холбогдоогүй учраас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээгээд ирж авахгүй болохоор нь зарж өөрсдийн гаргасан мөнгөө олж авсан. Өөрийнхөө бичиг баримтаар тавьж байгаа болохоор өөрийнх нь юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Ө.Д-ийн өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө гар утсыг алдчихаад аав 7 хоногийн дараа гар утас авах гээд явж байтал Г.Л залгаж таараад би гар утас худалдаж авах гээд явж байгаагаа хэлсэн чинь надад утас байгаа надаас худалдаж аваач тэгээд би Бөхийн өргөөний тэнд уулзаж хар өнгийн LG-X 300 маркийн гар утсыг 70.000 төгрөгөөр худалдаж авсан. Г.Л тэди худалдааны төвд гар утасны ченз найз байгаа хямдхан утас олж өгч чадна гэхээр нь дүүдээ хар өнгийн LG-X 300 маркийн гар утсыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ 2 утсыг авахад nokio 6300 маркийн гар утсыг найзаасаа утас авахад бэлэглэсэн юм чи ав гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 38 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас, 148 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах Прокурорын тогтоол /хх-ийн 3-8 дугаар хуудас, 141-146 дугаар хуудас/
Эрүүгийн 182700150062 дугаартай хэргийг эрүүгийн 1827001520061 дугаартай хэрэгт нэмж нэгтгэх Прокурорын тогтоол /хх-н 1дүгээр хуудас/ Шүүгдэгч Г.Б, Э.П нарын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121, 127 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Г.Б, Э.П нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мишээлт” нэртэй худалдааны төвийн 3 давхрын цонхоор нэвтэрч Самсунг эс-2, 3, 5, 6, 7, А5, LG маркийн нэр төрлийн нийт 132 ширхэг гар утас, зөөврийн комПьютер 2 ширхэг, хард диск 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 31.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Н.Ө-ын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх- ийн 85-87 дугаар хуудас, хохирогч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас, гэрч Ч.Л, Г.Ч нарын мэдүүлгүүд /хх-ийн 92-93, 94-95 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 97-100 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 159-162 дугаар хуудас/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б, Э.П нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б, Э.П нар нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Б, Э.П нарыг бусдын малыг хулгайлахаар завдсан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б, Э.П нар нь 162 хоног цагдан хоригдсон тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-ын Б, Ц овогт Э-ын П нарыг бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э-ын П-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг, шүүгдэгч Э-ын П-ад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ий цагдан хоригдсон 162 хоног, шүүгдэгч Э.П-ын цагдан хоригдсон 162 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Г.Б, Э.П нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Aser” маркийн нотебүүк 1 ширхэг, “Samsung G-5” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung G-7” маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Ө-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн
1.5-т зааснаар Г.Б, Э.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б, Э.П нарт урьд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА