Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4339

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

БЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Г............... Байгууллагын зээлийн гэрээний үүрэгт 51 486 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ц.... хүлээн зөвшөөрч зээлийн хүү 11 486 250  төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны  өдрийн дотор, 10 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэгдэл 30 000 000 төгрөгрийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад  төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 381 төгрөгөөс 207 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 207 690 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 207 690 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН