Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4328

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ,,, дугаар хороо, Жалханц хутагт Д,,,,,,,,н гудамж ,,, дугаар байранд үйл ажиллагаа явуулах, Д,,,,,,  Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ,,,  дугаар хороо, ,, дугаар байрны ,,,тоотод  оршин суух, Н.Г,,,, холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлын  374 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ,,,,,,,, Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус 50 дугаар байрны 114 тоотын оршин суугч Г,,, нь 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаа сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 374195 төгрөгний хохирлыг учруулаад байна.Уг суугчийн сарын төлбөр 14 580 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь С,,,, -ийн засвар, үйлчилгээ,сангийн засвар хийх хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна.Удаа дараа төлбөрөө өгөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул хуулийн дагуу шүүхээр шийдэж СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                         

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Г,,,,,,,,,,, шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Н.Г,,,,,, СӨХ-ийн төлбөр 374 195 төгрөгийг төлж  барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д,,,, Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Н.Г,,,,,, холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлын 374 195  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Н.Г,,,,, 374 195 төгрөг төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 880 төгрөгийн 50 хувь болох 5940 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5940 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,, Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.,,,,,,,,,,,, Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлын 3 74 195 /гурван зуун далан дөрвөн мянга нэг зуунерэн таван/ төгрөгийг ,,,,,,,,,,,,, төлсний улмаас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, Өмчлөгчдийн Холбоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 5940 /таван мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН