Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4329

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын  гудамж, 80-1-301 тоот байрлах, регистрийн дугаар 5885418, ЭБО Инвест ХХКомпанийн Т.Наран-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ЭБО Инвест ХХКомпани шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ЭБО Инвест ХХКомпани хариуцагч Төмөрбаатар овогтой Наран-Эрдэнээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,040,000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 02 дүтээр сарын 24-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч Т.Наран- Наран-Эрдэнэтэй утсаар болон оршин суугаа газрын хаягаар шүүхийн зарлан дуудах хуудсыг хүргүүлэх ажиллагааг хийсэн боловч тэрээр хаяган дээрээ оршин суудаггүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.Иймд Хариуцагч Т.Наран-Эрдэнийг  эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

ЭБО Инвест ХХКомпанийн Т.Наран-Эрдэнийг  эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч ЭБО Инвест ХХКомпанийн хүсэлт, Т.Наран-Эрдэнэтэй 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө  өмчлөлд  шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээс   харахад Т.Наран-Эрдэнэ  хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Наран-Эрдэнэ нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Төмөрбаатарын Наран-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Наран-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Тахарын Ерөнхий газрын  Эрэн  сурвалжлах мөрдөн шалгах газарт даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.Т.Наран-Эрдэнэд /регистрийн дугаар ТБ 74032919/ холбогдох мэдээллийг Тахарын Ерөнхий газрын Эрэн сурвалжлах мөрдөн шалгах газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагч ЭБО инвест ХХКомпанид даалгасугай.

 

4.Т.Наран-Эрдэнэ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 36 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч  байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН