Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/04748/и |
Дугаар | 4333 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4333
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, ,,, байрны ,,,, тоотод оршин суух, регистрийн дугаар ,, ,,,,,,,,, Б,,,,, овогт Н,,,,,, С,,,,,,,,, нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн ,,,дугаар хороо, ,,дүгээр хороолол, Ж,,,,,,,,,, дамдинбазарын гудамж ,,, дүгээр байрны ,,,, тоотод оршин суух, регистрийн дугаар ,,,,,,,, С,,,,, овогт М,,,, Ш,,,,,,,, холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ,,,,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ш,,,,,,,, хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 4 800 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай хүүгүй зээлсэн.Зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан.Улмаар зээлийн гэрээ дуусаж байхад мөнгө өгөхгүй хохироож байна.Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүргээ хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Ш,,,,,,, нь гэрээний үүргээ биелүүлээгүй түүний зээлээ төлөх хугацаа нь дууссан.Иймд зээлдэгч Ш,,,,,,,, зээлийн гэрээний дагуу төлөх 4 800 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ,,,,,,, шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Ш,,, зээлийн гэрээний үүргийн 4 800 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг мөнгийг Ш,,,,, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ш,,,,,, шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 4 800 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор ,,,,,,,д төлж барагдуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ,,,,,,, хариуцагч М.Ш,,,, холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.С,,,,,, нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөгийг хариуцагч Ш,,,,,,,, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгийн 50 хувь болох 56 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 56 275 төгрөгийг улсын орлогоос, 56 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.С,,,,,,, нэхэмжилсэн 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч М.Ш,,,,,,,,, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгөөс 56 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 56 275 төгрөгийг улсын орлогоос, 56 276 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН