Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4388

 

 

     

 

 

 

 

 

     

                      

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,омпанийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангийн 210 000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С.Б,,,,, 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгөөс  3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/  төгрөгийг улсын орлогоос, 3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН