Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 224/ма2023/00015

 

 

 

 

 

 

2023        07          05                                         224/МА2023/00015

 

Г.Л-гийн нэхэмжлэлтэй,

Увс аймаг дахь “Дэглий цагаан”

нисэх буудалд холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаар шийдвэртэй, Г.Лгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд холбогдох, тус нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай, “Г.Л-тэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4.519.573 тухай төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Л, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах .

2. Нэхэмжлэгч Г.Л-гийн шаардлагын үндэслэл: Миний бие Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд шувууны хяналтын ажилтан, сахиулаар 13 жил ажилласан. Тус байгууллагын дарга Л.Э намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж дарамталсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх Х бичүүлж авсан ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн Хийг үндэслэн намайг Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Улмаар Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын дарга Л.Энхтуяа нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар Г.Л намайг шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх гаргасан Хийн дагуу гэх үндэслэлээр намайг дахин ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар тухайн ажлаас чөлөөлөгдөх Х гаргаагүй бөгөөд 2022 оны 7дугаар сарын 06-ны өдрийн Хийг үндэслэн дахин ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн надад нэг сард дунджаар 1,574,216 төгрөгийн цалин бодогддог. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр сард дунджаар 1,232,611 төгрөгийн цалин авдаг байсан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

  3. Хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

  4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Г.Л-г ажлаас чөлөөлсөн Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүхээс тухайн Б/20 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3-т заасныг үндэслэж гарсан. 68 хоногийн дараа ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.3-т заасны баримтлахгүй гэх агуулга бүхий шийдвэр гарсан.

Харин өнөөдрийн маргаж байгаа тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэгч тал Г.Лгийн 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлийг үндэслэж дахин шийдвэр яагаад гаргасан бэ гээд байна. Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй. Г.Л-д өргөдлөөсөө татгалзах эрх нь байсан. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод байгаа зүйл огт байхгүй бөгөөд ажилтны хүслийг биелүүлж байгаа ойлголт юм. Ажилтны гаргасан өргөдөлд хөөн хэлэлцэх хугацаа байдаг гэж би мэдэхгүй. Ажил олгочийн гаргасан тушаал хэлбэрийн болон бусад шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар “Г.Л-тэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л-г Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 4,519,573 төгрөг гаргуулж, Г.Л-гийн ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдсан гомдолдоо : “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсгийн 4-рт буюу 6 дугаар хуудасны эхэнд: "Г.Л 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл өгсний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт нэхэмжлэгчийг өмнө нь ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон байхад хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд томилсны дараа буюу шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэний дараа дахин дээрх үндэслэлээр чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтны 5 сарын өмнө гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай Хээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтнаас хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байгаа эсэхийг тодруулсны эцэст хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах нь хуульд нийцнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалд Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.28-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндсэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ" гэж заасан заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын "Г.Л 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргаагүй, сүүлд ажлаас чөлөөлөгдөх Х гаргаагүй байхад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсанд гомдолтой байна" гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх тул ... ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв” гэжээ.

Ажилтны хүсэл зоригийн илэрхийллийг ажил олгогч тодруулах үүрэг хүлээхгүй. Ажилтан сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригоор, хэний ч нөлөөнд автахгүйгээр тэр тусмаа ажил олгогчийн шахалт шаардлагад авталгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэж, өөрчлөх, цуцлах эрхтэй.

Үүнийг Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн ажилтны сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг дахин үндэслэж 2 дахь удаа шийдвэр гаргасан нь ямар хуулийн, ямар зүйл, заалтыг зөрчиж байгааг иш авч заагаагүй, дурдаагүй атлаа хууль бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт, нэхэмжлэгч гаргасан өргөдлөөсөө татгалзсан үйл баримт авагдаагүй, энэ талаарх баримт байхгүй байхад "Г.Л 2022 оны 7 дугаар сард гаргасан өргөдлөөсөө өнөөдрийг хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй гэх" хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь мөн л үндэслэлгүй байна.

Ажил олгогч тушаалын үндэслэлд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.28-д: "Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндсэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ" гэж заасныг үндэслэн, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т "ажилтан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах үндсэн эрхтэй" гэж заасныг үндэслэсэн.

Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаартай шийдвэрт: "нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь надад ажлын байрны дарамж үзүүлж, өрөөндөө дуудаж оруулан ажлаас чөлөөлөх хүсэлт бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй" гэсэн дүгнэлт нь өнөөдрийн байдлаар ч хэвээр байгаа бөгөөд өмнө нь ийнхүү дүгнэгдсэн, одоо хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гэж дурдсан атлаа дээрх байдлаар нотлогдохгүй асуудлыг нотлогдож байгаа мэтээр шууд дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор хэлэлцэгдэж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт хамаарах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүй тооцсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,463 /нэг зуун тавин долоон мянга, дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “ Нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчдоо ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Энэ өргөдөл нь энэ хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь “миний бие нь тус байгууллагад 13 жил ажиллахдаа ямар нэгэн сахилгын алдаа зөрчил гаргаж байгаагүй. Одоо өөрийн Хээр ажлаас чөлөөлөгдөх Хэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг үндэслэж ажил олгогчоос 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь заалтыг үндэслэн гаргасан.

 Улмаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч  хянан хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийг  баримталж 68 хоногийн дараа тушаал гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж, уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.  Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь надад ажлын байрны дарамт үзүүлж өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлөгдөх Х бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй байна.

Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Л-г урьд эрхэлсэн ажилд нь эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 513 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлага нь тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд нь эрүүлэн тогтоолгох тухай байсан бөгөөд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаагүй.

Ажил олгогч нь шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эргүүлэн авсан. Мөн тэр өдрөө Г.Л-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ асуудал 172 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн.

Хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан шүүхийн дүгнэлтэд: Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний үндсэн дээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримт нэхэмжлэгчийн өмнө нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон байхад хариуцагчийн шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд томилсны дараа буюу шинээр хөдөлмөрийн харилцаа үүсгэсний дараа дахин дээрх үндэслэлээр чөлөөлсөн нь хууль бус болжээ. Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтны 5 сарын өмнө гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай Хээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтнаас хүсэл зоригийн илэрхийлэл хэвээрээ байгаа эсэхийг тодруулсны эцэст хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажилтны санаачилгаар цуцлах нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх ямар хуулийн ямар зүйл заалтыг иш татаж хууль зөрчсөн гэж дүгнэсэн  нь тодорхойгүй. Ажилтан өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан нэхэмжлэгчээс урд гаргасан Х хэвээрээ байгаа эсэхийг асуух шаардлагагүй. Өмнөх шүүхийн шийдвэрт өргөдлөөсөө татгалзсан үйл баримт тогтоогдсон асуудал байдаггүй.

Хариуцагчийн “нэхэмжлэгч нь ажил олгогчдоо хандаж гаргасан өргөдлөөсөө өнөөдөр хүртэл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, энэ тухай баримт байхгүй байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн ойлгомжгүй байна.

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 4.519.573 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журмыг үндэслэсэн атлаа ажилтны 1 өдрийн цалинг тооцоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн. Хэрэв шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хугацааг тооцох гэж байгаа бол энэ журамд нийцүүлж, нэг хоногийн цалин буюу нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр хүртэл нийт хэдэн ажлын өдөрт ногдох, хэдэн өдрийн цалин гэж тооцоолсон нь тодорхойгүй.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхдээ гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд 70.200 төгрөг, олговор 4.519.573 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн аль алиныг нь нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гомдлоор авч хэлэлцсэн бол тэмдэгтийн хураамж төлөхгүй тул 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаана. Хангаж шийдвэрлэсэн 4.519.573 төгрөгөөс ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх байсан. Гэтэл тэмдэгтийн хураамжийг аль алиныг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.

Хэрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-т зааснаар маргааныг дуусгавар болсон буюу маргалдагч тал тохиролцохгүйгээр шийдвэрлэгдсэн. Үүний дагуу маргаан таслах хороонд хандах гэсэн боловч Засаг даргын захирамжаар хороо байгуулагдаагүй учраас шүүхэд хандсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тэмдэглэл буюу урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журмын дагуу явсан бол тухайн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Г.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу хандаагүй. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн 172 дугаартай шийдвэрийг хүчинтэй гэж үзвэл хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэл зөвшөөрөөгүй утга нь тодорхойгүй. Гэхдээ хуульд тодорхой хугацааны дараа хүчин төгөлдөр болохоор заасан. Нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхийн дагуу гаргаагүй бол энэ тэмдэглэлийг хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна.

Өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардаагүй учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч талууд гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл хоёр дахь удаагаа шийдвэрлэхдээ өмнөх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамаарах  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 513 дугаартай шийдвэрт хамаарах хугацааныхаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхээ алдсан.  

Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй. Өргөдлөөсөө татгалзсан бол татгалзсан тухайгаа ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй. Өмнөх шүүхийн шийдвэрээр ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэж үзээд тухайн тушаалыг хүчингүй болгосон.

Ажил олгогч нь гаргасан алдаагаа засаад дахиад ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан. Ажил олгогчийн 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шийдвэрийг ямар хуулийн зүйл заалтаар хүчингүй байна гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, хэн нэгний дарамт нөлөөнд автаж өргөдөл гаргасан гэдгээ хэлж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх нь тогтоогоогүй. Маргааны гол зүйл болсон өргөдөл нь бичгийн хэлбэрээр хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү ” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Г.Л нь ажлаас чөлөөлөгдөх Х гаргаснаас хойш жил болох гэж байна. Өмнөх шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ алдсан гэж хэлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Дэглий цагаан нисэх буудал хүлээн зөвшөөрч ажилд нь эргүүлэн томилчихоод тухайн өдөр нь буцаагаад ажлаас нь чөлөөлсөн.

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид нар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн буцаагаад ажилд нь авчихъя гээд ажилд томилсон бол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг төлөх ёстой. Гэтэл Дэглий цагаан нисэх буудлын зүгээс шүүхийн шийдвэрийг ёс төдий хэрэгжүүлээд буцаагаад чөлөөлсөн үйлдлээс харахад нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авч байгаа учраас тухайн цалинг өгөх ёстой.

Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцэж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн. Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн харилцаа нь ажилтныг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн дотоод журам танилцуулснаар үүсдэг. Нэхэмжлэгч Г.Л нь намайг дарамталсаар байгаад ажлаас гарах өргөдөл өгүүлсэн гэж хэлснийг хариуцагч талаас нотлогдоогүй гэж үзсэн. Энэ хүнтэй хамтран ажиллах сонирхол байхгүй, ажлаас чөлөөлөх Хэй байгаа учраас шүүхийн шийдвэрийг ёс төдий биелүүлээд буцаагаад чөлөөлсөн. Хэргийг шүүх дотоод итгэл үнэмшлээрээ гомдлын хүрээнд хянан шийдвэрлэдэг. Хөндлөнгөөс энэ хэргийг хуулийн хүрээнд ингэж шийд гэж зааж нөлөөлөх эрх байхгүй. Нэг өргөдлөөр нэг удаагийн асуудлыг шийдэж байгаа. Таны өмнө гаргасан өргөдлийг үндэслэж дахиад ажлаас чөлөөлж байна гэх тайлбарын хувьд тэр өргөдөлтэй холбоотой харилцаа урьд өмнө нь шийдвэрлэгдсэн. Нэг гаргасан асуудлаар хоёр төрлийн харилцааг зохицуулж байна. Дахин өргөдөл гаргасан зүйл байхгүй. 12 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсныхоо дараа ажлаас чөлөөлөгдөх Х өгөөгүй. Тийм учраас энэ тушаал нь хууль бус байна гэж гомдол гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, татгалзаж байгаа баримтаа гаргаж өгч нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүхэд үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан өргөдлөөс хойш тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн. Тухайн өргөдөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэчихсэн байхад дахин харилцаа үүсгэж ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс өргөдлөөсөө татгалзсан татгалзал байхгүй байна гэж хэлээд байгаа. Анхан шатны шүүхээс 5 сарын дараа болж байгаа үйл явдлын тухайд нэхэмжлэгч таны урьд гаргасан өргөдөл хэвээрээ байгаа юу гэж тодруулах байсан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудлын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд холбогдуулан тус нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай, “Г.Л-тэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4.519.573 тухай төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байх ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 3. Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 172 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байна.   

4. Нэхэмжлэгч Г.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

4.1. Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх “ хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг үнэлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх явдал байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрхи шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдсэн болохыг тус тус дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэт өгөөгүй байна.      

Тухайлбал, шүүх шийдвэртээ нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4.519.573 төгрөг гаргуулах болсон хууль зүйн үндэслэл, нотолгоо болон тооцооллын талаар тус тус дүгнээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан :  Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

4.2. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр цугларсан эсэхэд үнэлэлт өгч, нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Г.Лгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар, тухайлбал тухайн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж буй, эсхүл үнэлээгүй, тэдгээр нь нотолгооны шаардлага хангасан, эсхүл хангахгүй байгаа, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эсхүл холбогдолгүй талаар шүүх үнэлж дүгнээгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий  давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.463/ нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран гурав/  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 152/ШШ2023/00172  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.463/ нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран гурав/  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                Л.АЛТАН