Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 20296

 

 

 

 

 

 

 

 

     

 

     

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин  би

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргйин 3 дугаар хороо, 41 /в/ байрны 904 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ХП 86032219, Самшүр овогт Батмөнхийн  Мөнх-Одын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо,  үйлдвэрийн баруун бүс, нөхөрлөлийн гудамж 57 тоотод байрлах, Хэт Моторс ХХКомпанид   холбогдох,

 

           Нийгмийн даатгалын  шимтгэлийг төлүүлэн, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнх-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би “Хэт Моторс”  ХХК-д 2009 оны 12 дугаар сараас 2016 оны 5 сар хүртэл ажилласан бөгөөд хөдөө орон нутагт амьдрах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.Гэвч өөрийн оршин суугаа харъяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжинд хамрагдан бүртгүүлэх гэтэл тус компани нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн энэ оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын тайлангаа болон шимтгэлээ төлөөгүйгээс учраас би ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй болсон. Иймээс 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн, ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас бодуулж  хуулийн дагуу шийдвэрлэн олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнх-Од шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Хэт Моторс ХХКомпанид холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын  шимтгэлийг төлүүлэн, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлээ татан  авч байна  гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Мөнх-Од хариуцагч Хэт Моторс ХХКомпанид холбогдуулан Нийгмийн даатгалын  шимтгэлийг төлүүлэн, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс татан авч байх тул түүний нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Мөнх-Од нь Хэт моторс ХХКомпаниад холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Б.Мөнх-Од улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН