Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01225

 

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01225

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01116 дугаар шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй М ТББ болон Н.Б нарт холбогдох Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** хороолол, Их тойруу гудамж, ** дүгээр барилгын ** давхар, 4,035 тоот, 51.36 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Н.Б , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, А.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Б-ийн гэр бүлийн хүн Э.Э 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр У ХХК-тай RЕ15/024 тоот Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ-г байгуулан уг барилгын 11 давхарт 38.2 м.кв, 4 давхарт 33,15 м.кв талбай захиалан 1 м.кв талбайг 1,280,000 төгрөгөөр тооцон, нийт 91,328,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу Э.Э нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор 100,761,800 төгрөг төлж барагдуулсан. Э.Э гэрээний үүргээ бүрэн төлснөөр У ХХК нь Э.Э-гийн өмчлөлд 11 давхарт 20 м.кв талбайг шилжүүлснээр үйлчилгээний 4 давхарт 51,36 м.кв талбайг гэр бүлийн хүн Д.Б-ийн нэр дээр 3 талт гэрээний 2.1.3-т заасны дагуу гэрээний нэг тал М ТББ болон байгууллагын тэргүүн Н.Б , иргэн Д.Б-ийн өмчлөлд 4035 тоотод байрлах 51,36 м.кв талбайг шилжүүлэхээр тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-тэй 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байна. Тиймээс 2016/09/01 тоот гэрээний дүн 51,36 м.кв*1,280,000=65,740,800 төгрөг Д.Б, Э.Э нарын У ХХК, М ТББ-уудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу У ХХК нь үүргээ биелүүлж, Э.Эгийн өмчлөлд 11 давхарт 20 м.кв талбайг шилжүүлэн өгсөн болно.

Иймд Д.Б-ийг Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Их тойруу ** дүгээр барилгын 4 давхарын *** тоотод байрлах 51,36 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал М ТББ болон тус байгууллагын тэргүүн Т.Батцэрэнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагч Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 2. Хариуцагч М ТББ--ын татгалзал, тайлбарын агуулга: ...2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/126 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг нь У ХХК-ийн захирал Д.Ш нь банкнаас зээл авах гэж байна гээд албан бичиг бичүүлсэн. Барилга дээр ирж энэхүү бичгийг хийлгээд тамга даруулаад авсан болно. Зөвхөн банкинд өгөх гэж байгаа гэж бичиг хийлгэж тамга даруулж авсныг нотолж чадна гэж тухайн үед М-ны нарийн бичиг хийж байсан Б.С тэмдэглэл хийж, тайлбар хэлж, гараар бичиж өгсөн байдаг.

М ТББ-ын тэргүүн Н.Б, У ХХК-ийн захирал Д.Ш нарын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн протокол манайд байхгүй, ийм хурал болсон тэмдэглэлгүй. Хэрэв ийм хурал хийсэн бол Гурван талт хамтран ажиллах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах байсан буюу Гурван талт хамтран ажиллах гэрээ-нд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 010012 тоот гэрээний 2.2.1-т Үндсэн гэрээний 3.1.4-т заасныг У нь Барилга байгууламжийн үйлчилгээний 6, Оффисийн 8, 10, 11, 12, 13 давхарууд болон оффисийн 9 давхарын Хавсралт 2-д тодруулсан заасан Р.С тал үнэ төлбөргүйгээр өмчлөх талбайгаас бусад талбайн мөн 5-р давхарын Р.С тал өөрөө авч үлдэхээр Хавсралт 1-д тодруулан заасан талбайгаас бусад талбайн санхүүжилтийг хийж өмчлөнө. гэж, 2.2.4-т Үндсэн гэрээний 3.3.1-т заасныг М ТББ нь ...зоорь болон үйлчилгээний 1, 2, 4 оффисийн 7-р давхаруудыг өмчлөнө гэж заасан байдаг. Дээрхи Протокол гэсэнд дурдагдах талбайн асуудлаар ямар нэгэн яриа хэлцэлд манай тал оролцоогүй болно. гэж өөрчлөлт оруулсан. Д.Б төлбөр төлсөн баримтаа өгөөгүй. Д.Штай тооцоо хийж дуусгасан, Д.Ш нь Д.Б-тэй хийсэн ММТТХХ ТББ-д шилжүүлэн өгөх болсон ямар нэгэн тооцоо нийлсэн акт байдаггүй.

Нэгэнт төлбөр тооцоо хийгээгүй учраас хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзах нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоотын гэрээг хүчингүй болгох нь зүйтэй. Учир нь хугацаа дууссанаар төлбөр төлөх үүрэг дууссан гэж үзэж байна. Тооцоог Д.Штай хийж дуусгасан болохоос гэрээ хийсэн ММТТХХ ТББ-тай хийж дуусгасан зүйлгүй, гэрээг хүчингүй болгох үндэслэл болж байгаа. Бид гэрээний гол зүйл болох төлбөр төлөөгүй гэж маргаж байна. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагч Д.Б-ийн татгалзал, тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан 3 талт гэрээний үндсэн дээр бүх үйл ажиллагаа явсан, бид энэ гэрээгээ барьсан. Энэ гэрээний дагуу 2 удаа нэмэлт гэрээ байгуулж, зөвхөн өмчлөх, шилжүүлэх гэсэн заалт хийж нотариатаар баталгаажуулсан. Би үндсэн гэрээний дагалдах гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн нотариатаар батлуулсан гэрээ байхгүй, зөвхөн албан бичгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхгүй. Эх хувь нь олдохгүй байгаа. Нэхэмжлэгч тал үл хөдлөх хөрөнгийн газраас ирсэн хэргийн 50, 51 дүгээр талд авагдсан захиалагчдын нэрс байгаа. Бид захиалагч биш гэж маргаагүй. Захиалсан, талбайгаа сонгосон. Төлбөрөө манайд төлөөгүй. Д.Ш-ын авсан мөнгөнд М ТББ хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн газарт хууль бусаар тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байгаа. Худалдах худалдан авах утгатай хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн үүргээ мөнгөөр төлөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 4. Хариуцагч М ТББ-ын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний төлбөр тооцооны бүлгийн 3.4 дэх заалт хэрэгжүүлээгүй, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00546 шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1119 тоот магадлал, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/11132020/0982 тоот шүүгчийн захирамжаар Д.Б хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд татан авсан юм.

Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр барилгын үйлчилгээний зориулалттай ** давхарын *** тоот 51.36 м.кв талбайн хууль ёсны эзэмшигч нь М ТББ бөгөөд, хариуцагч Д.Б нь 4035 тоот өрөөг худалдан авахаар тооцоо хийгээгүй тул М-той байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. ТББ нь холбооны гишүүд болон захиалагч нартай хөрөнгө оруулалтын болон захиалагчийн гэрээ байгуулан ерөнхий гүйцэтгэгч У ХХК-тай хамтран ажиллах зорилгоор Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо А ** дүгээр гудамж **, *** тоотод байрлах 7 оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын барилгад В01-ээс 1, 2, 4, 7 давхарт, 4000 м.кв талбайг эзэмшиж захиалагч нартай захиалгын гэрээ байгуулахаар У ХХК-тай тохирч 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай 010001 тоот гэрээг байгуулан газрын өмчлөгч Р.Сарантуяа, У ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 010012 тоот Гурван талт хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 3.1-д заасны дагуу зоорийн болон 1,2,4,7 давхаруудыг эзэмшиж захиалагч нарыг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд түүний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн М ТББ нь дээрх эзэмшиж буй талбайнуудаас захиалгын гэрээ хийгдээгүй үлдэгдэл 1180 м.кв талбайд захиалагч нартай захиалгын гэрээ байгуулан ажиллахыг У ХХК-д зөвшөөрч эргүүлэн эзэмшүүлэхээр болсон нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 010001 тоот гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 010012 тоот гурван талт гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 010032 тоот М ТББ-ын албан бичиг, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн М ТББ-н тэргүүн Н.Б, У ХХК-ийн захирал Д.Ш нарын талбай хувиарлалтын протокол, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/126 тоот, М ТББ-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 001/103 тоот албан тоотоор нотлогдож байна.

5.2. У ХХК нь дээрх гэрээ болон баримтуудын дагуу 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг барилгын 4 давхарт 33,15 м.кв, 11 давхарт 38,2 м.кв талбайг захиалгын дагуу барьж өгөхөөр тохирч Д.Б-ийн гэр бүлийн хүн Э.Этай захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай КЕ15/024 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 2.1-д заасны дагуу захиалсан талбайн төлбөрийг Э.Э бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлснээр У ХХК нь Э.Эд гэрээний дагуу 11 давхарт 20 м.кв талбайг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн, Э.Э 4 давхарын 4035 тоотод 51,36 м.кв талбайг өөрийн гэр бүлийн хүн Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэхээр болж 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3 талт гэрээний дагуу 4 давхарыг эзэмшиж байгаа болон уг давхарт дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ нь М ТББ-ын нэр дээр байдаг тул М ТББ нь Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж М ТББ-ыг төлөөлж тэргүүн Н.Б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг Д.Б-тэй байгуулсан болно.

5.З. Д.Б, Э.Э нарын У ХХК болон М ТББ-тай байгуулсан гэрээнүүд нь ажил гүйцэтгэх гэрээ болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасны дагуу гэрээгээр тохирсон хөлсийг Д.Б, Э.Э нар төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Тиймээс М ТББ болон тэргүүн Н.Б 51,36 м.кв талбайг Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Б-ийн өмчлөлд Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол 54 дүгээр барилгын 4 давхарын 4035 тоот 51,36 м.кв талбайг шилжүүлэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн байна.

5.4.Д.Б- нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Ш-ыг тусгаарлахаар түр татан авсан бөгөөд У ХХК болон түүний захирал Д.Ш нь гэрээний үүргээ биелүүлж, өөрийн хариуцан эзэмшиж байсан 11 дүгээр давхарт 20 м.кв талбайг Э.Э-гийн өмчлөлд шилжүүлсэн тул 2016/09/01 тоот гэрээ нь М ТББ-д хамаарагдах учир уг гэрээний үүргийг хангуулахаар М ТББ болон түүний тэргүүн Н.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийг Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, К худалдааны төвийн ** дүгээр давхрын 4035 тоотод байрлах 51.36 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу тус 4035 тоотод байрлах 51.36 м.кв үйлчилгээний талбайг Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М Г, Н.Б нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг болон

Д.Б-т холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцуулах тухай М ТББ-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн /70,200+486,590/ нийт 556,790 төгрөг, хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо, ** дугаар хороолол Их тойруу гудамж, ** дүгээр барилга болох юмпьютер худалдааны төвийг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 010012 тоот Гурван талт хамтран ажиллах гэрээ-ний дагуу захиалагч нарын оруулсан хөрөнгө оруулалтаар уг барилгыг барьж ашиглалтанд оруулахад У ХХК болон М ТББ нар хамтран үүрэг гүйцэтгэхээр 010012 тоот 3 талт гэрээний 2 дугаар зүйлд хамтын ажиллагааны нөхцөлөө тодорхойлж өгсөн байна.

Энэхүү гэрээгээр М ТББ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд, нөгөө талаас хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Б нь М ТББ болон түүний тэргүүн Н.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг хангуулахаар М ТББ-аас нэхэмжлэх эрхтэй. Учир нь Д.Б-ийн хамтран гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ болно.

7.2. Хэдийгээр иргэн Д.Б, Э.Э нар Хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг болох У ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн RE-15/024 тоот Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ байгуулж, 2015 оны 07 дугаар сарын 25-ны дотор гэрээний үүргээ бүрэн биелүүлж уг барилгад захиалгын гэрээний дагуу 100,761,800 төгрөг төлж, хөрөнгө оруулсан болно. Үүний үндсэн дээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг болох М ТББ-ын тэргүүн Н.Б иргэн Д.Б-тэй 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулахдаа гэрээний 3 дугаар зүйлд Тооцоог Д.Ш-тай хийж дууссан... гэж Н.Б өөрийн гараар бичиж, хүлээн зөвшөөрч гэрээг хийснээс гадна уг гэрээний 4.5-ын 2 дахь хэсэгт Энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд гэрээнд тусгагдсан асуудлаар урьд өмнө хийгдсэн аливаа хэлцэл, тохиролцоо зэрэг нь хүчингүй болно гэж заасан байдаг. Ингэснээр М ТББ болон түүний тэргүүн Н.Б нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Б-тэй түүний захиалсан Компьютер худалдааны төв-ийн 4 давхарт байрлах 4035 тоот 51,36 м.кв талбайг Д.Б-ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээн зөвшөөрсөн, мөн хуулийн 199.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд М ТББ-аас Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст 4035 тоотын 51,36 м.кв талбайн захиалагч Д.Б бөгөөд 100 хувь төлбөрөө төлсөн болохыг гэрчилсэн захиалагч нарын жагсаалтаас гадна тус улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 320 тоот албан бичгийг М ТББ-д илгээсэн байна.

Дээрхи нөхцөл байдлаас харахад Д.Б- болон М ТББ-ын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийг М ТББ болон түүний тэргүүн Н.Б нар биелүүлэх үүрэгтэй байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь Д.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх зөрчигдөж байна.

Иймд, дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 8. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн давж заалдах гомдлоо гаргаагүй гэж үзэж байна. Гомдолдоо анхан шатны шүүх аль хуулийг зөрчсөн, аль нотлох баримтыг дутуу үнэлсэн талаар дурдаагүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М ТББ-тай гэрээ байгуулсан атлаа Н.Б г хариуцагчаар татсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, тус үл хөдлөх эд хөрөнгийг М ТББ, Н.Б хоёрын алинаас шаардаж байгаа нь ойлгомжгүй. Д.Б- 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан боловч мөнгө шилжүүлээгүй нь баримтаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, Д.Б би мөнгөө шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч Э.Эгаас У ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Мөн нэхэмжлэгч тал гэрээний шинжээ зөв тодорхойлохгүй, өөр өөрөөр тайлбарладаг. Мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлээ хангаагүй нь хэрэгт авагдсан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Би мөнгөө төлөх учраас тусгай тэмдэглэгээ хийлгэнэ гэж хэлсний дагуу тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байдаг. Тус асуудлаар маргаж, мөнгөө төлөөгүй учир тусгай тэмдэглэгээ хийх эрхгүй гэх албан ёсны шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан байдаг. Нэхэмжлэгч нь У ХХК төлбөрийг хүлээн авсан бөгөөд эрх үүргээ М ТББ-д шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Д.Ш-тай нэхэмжлэгч Д.Б зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг халхавчлах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогддог. У ХХК-д мөнгөө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Д.Б-ээс У ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бичгийн болон бичгийн бус нотлох баримтаар өөрөө нотлох үүрэгтэй. Анхнаасаа биелэгдэх боломжгүй хэлцэл гэдгийг талууд мэдсээр байж хийсэн буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М ТББ болон Н.Б нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** хороолол, Их тойруу гудамж, ** дүгээр барилгын ** давхар, 4,035 тоот, 51.36 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М ТББ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Хариуцагч М ТББ болон У ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, А ** дүгээр гудамж, **, ** тоот газар дээр оффис, үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгыг У ХХК хувь хүн, албан байгууллагуудын захиалгаар бариулж, М ТББ хөрөнгө оруулахаар, У ХХК зоорийн давхарт 840 м.кв, 1 дүгээр давхарт 530 м.кв, 3, 4, 7 дугаар давхарт тус бүр 960 м.кв талбайг авахаар харилцан тохиролцсон.

3.2. Хариуцагч М ТББ, У ХХК болон иргэн Б.С нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, А ** дүгээр гудамж, **, ** тоот газар дээр оффис, үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгыг барихаар, У ХХК нь төслийн ажлыг удирдан зохион байгуулж шаардлагатай санхүүжилтийг хийж, барилга байгууламжийн үйлчилгээний 6, оффисийн 8, 9, 10, 13 дугаар давхруудыг, Р.Сарантуяа нь өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн төслийн хэрэгцээнд зориулан ашиглуулж, барилга байгууламжийн үйлчилгээний 3 дугаар давхрыг газрын төлбөрт үнэ төлбөргүй эзэмших, шаардлагатай санхүүжилтийг хийж үйлчилгээний 5, оффисийн 11, 12 дугаар давхруудыг, М ТББ нь гишүүд болох компьютерийн худалдаа болон засвар үйлчилгээ эрхлэгчдээс захилга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж, барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисийн 7 дугаар давхрыг тус тус эзэмшихээр, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээгээр Р.С нь оффисийн давхарт 60 м.кв талбайг үнэ төлбөргүй, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр эзэмших, үйлчилгээний ** дугаар давхрын 3, 4 дугаартай тэнхлэгээрээ нийт 220.597 м.кв /нийтийн эзэмшлийн талбайг 30 хувь оруулан тооцсон/ талбайг хөрөнгө оруулалтын үнээр худалдан авах нөхцөлтэйгөөр үйлчилгээний 5, 11, 12 дугаар давхруудын борлуулалт, эзэмшлийн эрхийг У ХХК-д бүрэн шилжүүлэхээр, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр талууд өөрт ногдох хэсгийн талбайн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийн тулд гуравдагч этгээдэд хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах, шилжүүлэх, ажлын гүйцэтгэлээр дуусаагүй барилгын гэрчилгээг давхар тус бүрээр нь авахаар тус тус харилцан тохиролцсон.

3.3. Нэхэмжлэгч Д.Б болон Д.Ш нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Д.Ш нь 28,800,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон.

3.4. Хариуцагч М ТББ нь дээрх барилгын зоорь, 1, 2, 4, 7 давхарт байршилтай 4,419 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж байсан бөгөөд тухайн барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/26 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар байнгын ашиглалтад оруулсан.

3.5. Нэхэмжлэгч Д.Б нь дээрх барилгын 4 давхрын 4,035 тоот 51.36 м.кв талбайн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0229 дүгээр шийдвэрээр урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.

 4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ашиглаж байгаа талаар талууд маргаангүй, харин нэхэмжлэгч нь талбайн үнийг төлсөн эсэх талаар маргаантай байна.

 5. Хэрэгт маргаан бүхий талбайтай холбоотой гурван гэрээ авагдсан байна.

5.1. У ХХК болон Э.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр RE15/024 тоот захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр Э.Э ** давхарт үйлчилгээний зориулалттай 33.15 м.кв талбай, ** давхарт оффисийн зориулалттай 38.2 м.кв талбайг авахаар, талбайн нэгж үнэ 1,280,000 төгрөг, нийт 91,328,000 төгрөгийн 95 хувийг гэрээ байгуулахад, үлдэгдэл төлбөрийг улсын комисс хүлээн авсны дараа тус тус төлөхөөр харилцан тохиролцсон, Э.Э дээрх барилгын 11 дүгээр давхар, 1,104 тоотод байршилтай, оффисийн зориулалттай, 35 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн.

5.2. У ХХК болон нэхэмжлэгч Д.Б нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр RE15/024 тоот захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр Д.Б нь 4 дүгээр давхарт үйлчилгээний зориулалттай 66.3 м.кв талбайг 56,432,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон.

5.3. Хариуцагч М ТББ болон нэхэмжлэгч Д.Б нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гэрээгээр Д.Б нь 4 дүгээр давхар, 4,035 тоот 51.36 м.кв талбайг авахаар харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнүүдээс үзэхэд У ХХК нь нэг өдөр нэг ижил дугаартай гэрээг Э.Э, нэхэмжлэгч Д.Б нартай тус тусад нь байгуулж, Э.Этай байгуулсан гэрээнд талбайн хэмжээг 33.15 м.кв, талбайн нэгж үнэ 1,280,000 төгрөг байхаар, нэхэмжлэгч Д.Б-тэй байгуулсан гэрээнд талбайн хэмжээг 66.3 м.кв, талбайн нэгж үнэ 851,162 төгрөг байхаар тус тус гэж зөрүүтэй заасан, хариуцагч М ТББ нэхэмжлэгч Д.Б-тэй байгуулсан гэрээнд талбайн хэмжээг 51.36 м.кв гэж заасан, талбайн үнийг заагаагүй байна.

 6. Нэхэмжлэгч нь хариуцагч М ТББ-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээн дээр Тооцоог Ш-тай хийж дууссан гэж гараар бичсэнийг үндэслэн төлбөр тооцоог У ХХК-ийн захирал Д.Ш-д төлсөн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Э.Эгийн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгч, гэрчээр Э.Э-г асуулгасан байна.

6.1. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатайгаар Э.Э-гийн Х дахь хугацаагүй хадгаламжийн 500103**** тоот данснаас 59,000,000 төгрөгийн, зээлийн шугамын 500138**** тоот данснаас 11,000,000 төгрөгийн тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн, Х банкин дахь хугацаагүй хадгаламжийн 502452**** тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Э-гаас гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Э-гаас хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатай 6,761,600 төгрөгийг тус тус 513000**** тоот данс руу шилжүүлсэн ба гэрч Э.Э 86,761,000 төгрөгийг дансаар, 14,000,000 төгрөгөнд Тоёота премиум маркийн автомашин, нийт 100,761,600 төгрөгийг У ХХК-д гэрээний дагуу шилжүүлж өгсөн гэсэн мэдүүлэг өгчээ.

6.2. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/09/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээгээр талбайн үнийг захиалагчаас өөр этгээдэд буюу У ХХК, түүний захирал Д.Ш нарт төлөхөөр заагаагүй, гэрээн дээр Тооцоог Ш-тай хийж дууссан гэж гараар бичсэнийг үндэслэн гэрээнд заасан эрх бүхий этгээдэд төлбөрийг хүлээлгэж өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд буюу Д.Шд төлбөрийг төлсөн бол гагцхүү хариуцагч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр хариуцагч ашиг олсон нөхцөлд төлбөрийг төлсөнд тооцно. Хариуцагч нь тооцоог Д.Ш-тай хийж дуусгасан гэдэг боловч Д.Ш нь олдохгүй байна. Д.Ш нь М ТББ-д төлбөрийг шилжүүлэн өгөөгүй гэж маргаж, Д.Шд төлбөр төлөхийг зөвшөөрөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байх тул хариуцагч маргаан бүхий талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэггүй болно. Иймд хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг М ТББ болон түүний тэргүүн Н.Б нар биелүүлэх үүрэгтэй байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

7. Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч М ТББ давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 556,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН