Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/05897/и |
Дугаар | 20473 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 20473
| |||
| |||
|
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямцэнгэл хариуцагч Б.Батхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс татан авч байх тул түүний нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Нямцэнгэл шүүхэд гаргасан Б.Батхуягаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Б.Нямцэнгэлийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хочр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН