Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 33

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч У.А,

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Уөд холбогдох эрүүгийн 1818000000569 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.У /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Ц.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.У нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 2 дугаар 60 айлын 11 тоотод хамтран амьдрагч У.Аийг бусадтай хардаж улмаар хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон нүүрэн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, ар хэсэг, дух, баруун нүдний зовхи, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Уийн өгсөн: Би хохирогчид гар хүрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 5 дугаар сараас хойш бид 2 хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч У.Аийн өгсөн: Би 2 хамт амьдарч байгаа. Гэр бүлийн харилцаатай. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө босоод хамтран амьдрагчтайгаа маргалдсан. Маргаанаас болж шүүгдэгч миний толгой руу цохисон. Тухайн үед шүүгдэгчийн найз нь орж ирэхээр нь би найзынх нь утсаар ахыгаа дуудсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Чын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Мөнхбаярын гэрт очиход Ц.Урөнтөгс, У.А хоёр согтуу маргалдаж байсан. У.Аийн духны баруун хэсэгт хавдсан байсан. У.А нь миний гар утсыг гуйж аваад ах руугаа залгаад ахыгаа дуудсан. Тэгээд У.Аийн ах нь ирээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч У.А.бын өгсөн: ...очиход миний дүү У.Аийн үс нь арзайсан амнаас нь цус гарсан, нүүр нь хавдсан байсан. Нөгөө залуу нь орон дээр зүгээр хэвтэж байхаар нь би очоод нэг удаа алгадаад, өшиглөсөн. Тэгэхэд нөгөө залуу согтуу, миний өөдөөс босоод ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “У.Аийн зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, ар хэсэг, дух, баруун нүдний зовхи, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох үед үүсгэгдэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхдөлийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 8 оноо буюу дунд зэрэг” гэх үнэлгээ /9-10/,

Ц.У нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн гэх бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 39-42/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.У, хохирогч У.А нар нь хамтран амьдрагч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 2 дугаар 60 айлын 11 тоотод хамтран амьдрагч У.Аийг бусадтай хардаж улмаар хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон нүүрэн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, ар хэсэг, дух, баруун нүдний зовхи, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Аийн биед зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, ар хэсэг, дух, баруун нүдний зовхи, баруун зүүн шуунд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч У.Аийн “...бид хоёр хоорондоо эвлэрч, хохирлын талаар болон хэргийн талаар ямар нэгэн гомдол байхгүй...” гэх баримт /хх-ийн 62/-аар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.У нь бусдад төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “БМОМ” ХХК-д туслах нярваар ажилладаг, сарын 550.000 төгрөгийн цалинтай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “БМОМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23/208 дугаартай тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Уийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.

Шүүгдэгч Ц.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР