Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00917

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулагт багт байрлах, “Эм пи пи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-11-15 тоотод оршин суух, Даваадоржийн Гантөмөрт /регистрийн дугаар ФБ80112911/ холбогдох 12,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Гантөмөр нь 2010-10-21-нд тус хоршооноос 3,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Д.Гантөмөрөөс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 3,200,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 99,008,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,000 төгрөг нийт 12,400,000 төгрөг гаргуулан авна. Зээлдэгч Д.Гантөмөрөөс төлөх учиртай нийт төлбөрөөс түүний хүүд төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд зээлдэгч Д.Гантөмөрөөс 12,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа:  Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч Эм Пи Пи ХЗХ-ноос би мөнгө зээлж аваагүй,харин багын найз Т.Өсөхжаргалаас 3.200.000 төгрөгийг 2010 онд зээлж авсан,тухайн үед өөрт хэрэгтэй байсан учраас л найзаасаа мөнгө зээлж авсан тухайн үед найз минь надад маш их тус болсон юм. Тухайн мөнгийг зээлж авсанаас хойш би 2013, 2014 онуудад 2.000.000 төгрөгийг хэд хэдэн удаагийн төлөлтөөр буцаан өгсөн.Гэтэл надаас үндсэн зээл 3.200.000 төгрөг,зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг,нийт 12.400.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй,зээлдэгч талыг хэт хохироосон үйлдэл байна гэж үзэж байна.Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй юм.

            Гэхдээ өөртөө хэрэгтэй үедээ найзаасаа мөнгө зээлэн авч удаан хугацаагаар эргэн төлөөгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас тус хоршооноос нэхэмжилж байгаа 12.400.000 төгрөгний үнийн дүнгээс доогуур, тодорхой хэмжээнд тохиролцож эвлэрэх боломжтой гэдгээ илэрхийлж байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тодорхой үнийн дүн дээр эвлэрэх боломжтой гэсэн санал гаргаж байгааг минь харгалзан үзээд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Эм Пи Пи ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010-10-21-ний өдрийн зарлагын баримт / хх-4 /, Д.Гантөмөр,Эм Пи Пи ХЗХ-ны хооронд байгуулсан 2010-10-21-ний өдрийн гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Эм Пи Пи” ХЗХ нь хариуцагчаас үндсэн зээл 3.200.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч Д.Гантөмөр нь 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эм Пи Пи” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулан 3.200.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна.

            Дээрх зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 2013-03-05-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг төлж барагдуулсан  байна.

            Нэхэмжлэгч “Эм Пи Пи” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагчаас анх нэхэмжилсэн үндсэн зээл 3.200.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9.008.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг гаргуулах шаардлагаа бууруулан 8.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

            Хариуцагч нь шүүх хуралдааны мэдэгдэх хуудасыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2,116.118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон Тогтоох нь : 

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гантөмөрөөс 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эм пи пи” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Монгол  Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216,764 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантөмөрөөс 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН