Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00916

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч Орхон аймаг,Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг,23-р байранд байрлах “Эм Пи Пи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг,6-р гудамж 36  тоотод оршин суух, Давгадорж овогтой Баянмөнхөд холбогдох “4.110.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016-05-03-ны өдөр хүлээн авч, 2016-05-10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Д.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Баянмөнх нь 2015-04-30-нд тус хоршооноос 2.968.000 төгрөгийг 9 сарын хугацаатайгаар сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна.

            Зээлдэгч Д.Баянмөнхөөс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 2.968.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 900.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240.408 төгрөг нийт 4.110.384 төгрөг гаргуулан авна.

            Зээлдэгч Д.Баянмөнхөөс төлөх учиртай нийт төлбөрөөс түүний хүүд төлсөн 700.744 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд зээлдэгч Д.Баянмөнхөөс 4,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Давгадорж овогтой Баянмөнх нь 2013-11-22-ны өдөр тус хоршооноос 2,000,000 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан. Зээлийн хүүнд нь 963,000 төгрөгийг төлсөн. Тэгээд 2015-04-30-нд 9 сарын хугацаатай дахин шинэ гэрээ хийж, 2,968,000 төгрөгийг бэлнээр тус хоршооноос аваагүй. Энэ гэрээнд заасан 2,968,000 төгрөгнөөс 700,744 төгрөгийг төлсөн. Цаашид төлж чадалгүй хугацаа хэтэрсэн. Миний бие 1,000,000 төгрөгийн цалинтай. Үүнээс банкинд цалингийн зээл 750,000 төгрөгийн төлж үлдэгдэл 250,000 төгрөгөөр эхнэр ажилгүй 1-10 насны 4 хүүхэдтэй амьдарч байна. Хоршоонд миний төлсөн нийт мөнгө 1,663,744 төгрөг төлсөн. Одоо тус хоршоонд 1,800,000 төгрөг төлөхийн зөвшөөрч байна. Миний бие сард 100,000 төгрөг өгөх боломж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эм Пи Пи ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010-10-21-ний өдрийн зарлагын баримт / хх-4 /, Д.Баянмөнх,Эм Пи Пи ХЗХ-ны хооронд байгуулсан 2010-10-21-ний өдрийн гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Эм Пи Пи ХЗХ нь хариуцагч  Д.Баянмөнхөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.968.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 900.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240.408 төгрөг нийт 4.110.384 төгрөг гаргуулахыг шаардаж байна..

            Хариуцагч Д.Баянмөнх  нь 2015-04-30-нд тус Эм Пи Пи ХЗХ-той зээлийн гэрээ байгуулан 2.968.000 төгрөгийг 9 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж,гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

            Иймд хариуцагч  Д.Баянмөнхөөс үндсэн зээл 2.968.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 900.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240.408 төгрөг нийт 4.110.384 төгрөг гаргуулах үндэстэй байна.

            Хариуцагч нь 2015-04-30-нд 2.968.000 төгрөгийг аваагүй зээлийн гэрээг нөхөж хийж гарын үсэг зуруулсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй,хариуцагч энэхүү татгалзлаа нотолж чадахгүй байна.  

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1,116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасаныг баримтлан хариуцагч Д.Баянмөнхөөс үндсэн зээл 2.968.000 төгрөг, зээлийн хүү 900.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240.408 төгрөг нийт 4.110.384 төгрөг гаргуулан “Эм Пи Пи”  ХЗХ-нд олгосугай.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80,717 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80,717 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН