Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2016/00110/И |
Дугаар | 144 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 144
Зохигч эвлэрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй хариуцагч “Батжин-Уул” ХХК-д холбогдох 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 06 тоотод оршин суух СЩ64041039 регистрийн дугаартай Их монгол овогт Далайн Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Батжин-Уул” ХХК-ийн “Хос-Илд” гэрээт харуул хамгаалалтын албанд 2015 оны 08 сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 2016 оны 04 сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. 2016 он гарсаар өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй. Иймд 2016 оны 01, 02, 03 сарын цалин 800000 төгрөг, алданги 67200 төгрөг нийт 867200 төгрөгийг “Батжин-Уул” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Уртнасан шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуягаас цалин 867200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуягтай тохиролцож 700000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 167200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.Уртнасан нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, цалин 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасан нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, цалин 867200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Д.Уртнасан нь 2015 оны 10 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Батжин-Уул” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч Д.Уртнасангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Уртнасан 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 167200 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас 700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 700000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Уртнасанд төлж барагдуулсан тайлбарыг нэхэмжлэгч Д.Уртнасан бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Уртнасан 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 167200 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас 700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 700000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Уртнасанд төлж барагдуулсан тайлбарыг нэхэмжлэгч Д.Уртнасан бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Д.Уртнасан 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 167200 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас 700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсныг хариуцагч “Батжин-Уул” ХХК-ийн захирал Р.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 700000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Уртнасанд төлж барагдуулсан зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25363 төгрөгний тал хувь болох 12681 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12681 төгрөг 50 мөнгийг, хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 10675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Уртнасанд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ