| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0011/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 26
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Иргэдийн төлөөлөгч Ё.Уртнасан,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч М.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мөнхцэцэгийн Хонгорбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007580500 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 24 настай, , хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Х
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дугаар зүйлд заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг, 017-н 6 дугаар гудамжны 2 тоотод хамт амьдардаг өөрийн төрсөн эгч М.Алтанчимэгийн охин болох Г.Уянгыг ундаа асгалаа гэх шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж /3 нас 11 сар 14 хоногтой/, алгадаж унаган ор мөргүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /10-20 грамм/ бүхий хүнд гэмтэл учруулж алсан болох нь:
Хохирогч М.Алтанчимэгийн: “....Миний хүүхдийн бие маш сайн байсан, татаж унаад байсан асуудал байгаагүй. Намайг явахаас хэд хоногийн өмнө манай хүүхэд ханиад хүрээд бие нь өвдөөд байсан болохоор эмчилж ханиадыг нь эдгээчхээд би хөдөө ажилд явсан юм. Тийм болохоор миний охины бие нь өвдсөн ямар нэг асуудал байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, дүүд минь хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ариунболдын: “...Намайг дуудлагатай гадуур явж байхад 103-с 14 цаг 23 минутанд 017-ийн дэлгүүрийн гадна тосч авна. Хүүхэд ухаан алдсан гэх дуудлага ирснээр тосгонд явж байгаад очсон. Дэлгүүрийн гадна цагаан Соната-6 маркийн машин хүлээж аваад дуудлага өгсөн айлд очсон. Айлд ороход 18-25 насны 2 залуу, 2 хүүхэдтэй байсан. Тэр 2 залуу надад татдаг хүүхэд, татсан таталт нь тавигдахгүй байна гэснээр би 3 орчим насны эмэгтэй Уянга гэх хүүхдийг үзэхэд эрүү нь зуулттай амьсгалж чадахгүй, хүүхэн хараа гэрэлд сул, бага зэргийн өргөссөн, хамар болон ам салстаар дүүрэн, амны хөндийд бөглөрөл байхгүй, зүрхний авиа тод хүчтэй, дэлссэн байдалтай байсан . Үзлэгийн үнэлгээ хийх явцад хүүхдийн амьсгалын тоо огцом буурч эхэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58/,
Гэрч М.Мөнхбатын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн төрсөн ах Хонгорбаттай өглөө Дархан зах дээр тэрэг түрэх гээд 08 цаг 30 минутанд гэрээс гарсан. Энэ үед гэрт 4 настай Эгшиглэн дүү мөн талийгаач /Уянга/ 2 гэрт үлдсэн. Тухайн үед манай 2 дүү гэрт үлдэж байгаа болохоор гэрийг гаднаас түгжээд явсан. Тэгээд зах дээр Хонгорбат ахтай тэрэг түрээд ажлаа дуусаад орой 17 цагийн орчим гэртээ ирээд Хонгорбат ах урьд өмнө дэлгүүрээс ундаа боов аваад гал тогооны тавилгын татдаг шүүгээнд хийсэн байсан ундаагаа үзэхэд ундаа нь багассан байсан болохоор талийгаачийг ундааг уусан гэж бодоод алгадаад унагаахад талийгаач толгойгоороо ор мөргөж унаад хөдлөхгүй эрүүгээ зуугаад таталт өгөөд байхаар нь том ах Мягмарсүрэнгийн гэр лүүгээ гүйгээд ахыг гэрт авчраад манай ах Мягмарсүрэн эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирээд үзээд эмнэлэг рүү аваад явсан.Мягмарсүрэн ах гэрт анх орж ирээд Хонгорбат ахаас “яасан юу болсон юм бэ, чи зодчихсон юм уу” гэж асуухад үгүй гэж байсан юм. Би тухайн үед болсон асуудлыг Мягмарсүрэнд хэлье гэж бодсон боловч айгаад хэлж чадаагүй юм. Хонгорбат ер нь бол ундаа уулаа гээд алгадах болсон. Харин тэр үед би гадаа дүү Эгшиглэнтэй мод хагалаад модоо аваад орж ирэхэд Хонгорбат ах Уянгыг яг алгадахад талийгаач ор мөргөөд унасан. Тэгэхэд би авч орж ирсэн модоо хаяад Хонгорбатаас дүүгээ салгах гэхэд Хонгорбат дахиж цохих гээд надаас дүүг аваад гэдэс рүү нь нэг цохисон. Тэгээд талийгаач ухаан алдаад таталт өгч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,
Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний 110 дугаартай: “...талийгаачийн биед хийгдсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа/15-20гр/, зүүн чамархайн хуйхны булчин дахь цус хуралт, зүүн хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр унах, цохигдох үед үүссэн байх боломжтой. А.Уянгын биед үүссэн зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа/15-20 гр/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхан доорх, зүүн хацрын цус хуралт нь хамрах талбай бага тул ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь дээрх зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи, уушиг хавагнаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 118/,
Шүүгдэгч М.Х өгсөн: “...би Уянгын барьж байсан аяга руу ундаа хийж өгөхөд ундаа асгачхаар нь чи яасан заваарсан, салгалсан юм бэ гэж хэлээд нэг удаа баруун гараараа алгадахад Уянга хажууд байсан орны хөндлөвч модыг мөргөж унаад уйлаад амнаас нь цагаан хөөс гараад шүдээ зуугаад таталт өгөөд байхаар нь би халбаганы ишээр тавиулах гэж үзэж байгаад таталтыг тавиулахад урт амьсгаа аваад дахиад таталт өгөөд эхэлсэн. Ингэхээр нь нойтон алчуураар хөөсийг арчаад зүгээр болохгүй болохоор нь захын биллиардан дээр тоглож байсан төрсөн ах М.Мягмарсүрэн рүү дүү М.Мөнхбатыг гүйлгэж тэндээс М.Мягмарсүрэн ах ирэх үед би дүүг оронд хэвтүүлсэн байсан. Ах орж ирээд надаас юу болсон талаар асууж тодруулахаар нь би ахад зүгээр байж байгаад татаад уначихлаа гэж хэлсэн. “...тэгээд дүүг хүүхдийн тасаг руу авч ороод тэндээ анхны тусламж үзүүлсэн боловч эмчилгээ авсангүй нас барчихлаа гэж эмч нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, би амьдралын төлөө зах дээр тэрэг түрдэг, байшинтай болно гээд хадгалж байсан сая орчим төгрөгөө талийгаачийн оршуулгын зардалд өгсөн, маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-5/,
Гэрч М.Мөнхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-11/,
М.Хонгорбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-ийн 32-35/,
М.Х сэтгэцийг шалгуулсан тухай дүгнэлт /хх-ийн 101/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эд мөрийн баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.Алтанчимэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулж болохоор заасан ба шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг хорих ялын 30 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ИХТАМИР