| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0027/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 38
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгч Ж.А хууль ёсны төлөөлөгч Д.Н,
Шүүгдэгч Ж.А, О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.Г, Б овогт Ж.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ,,,,,,,,,,,,,,, дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт О.Г,
Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Ж.А,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа шүүгдэгч О.Г, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Г, Ж.А нар нь бага насны буюу 14 насанд хүрээгүй Ц.Т бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван цул” нэртэй цайны газарт цонхыг нь хагалан нэвтрэн орж нийт 511,280 төгрөгийн эд зүйл, бэлэн 70,000 төгрөг хулгайлж нийт 581,280 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Б өгсөн: ...би эхнэрийн хамт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цайны газар дээрээ ажиллаж байгаад орой 21:30 цагийн орчим ажлаасаа буусан юм. бид хоёртой хамт угаагч Цэндхүү цэвэрлэгээ хийгээд буусан. Харин тогооч Мөнгөнцэцэг, Болортуяа нар 21 цагт түрүүлээд буугаад явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 7:30 цагийн үед эхнэрийн хамт ажил дээрээ ирэхэд цайны газрын цонх хагараад цонхны хөшигт махны шүүс болоод цонход кетчуп болсон байсан. Тэгээд цайны газарт хулгай орсон юм байна гээд цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,
Ж.А ээж Д.Н 200,000 төгрөг бэлэн хүлээн авсан гэх тэмдэглэл /хх-ийн 129/, “миний бие шүүгдэгч О.Гэрэлт-Одын эгч О.Одгэрэлээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл хохирол болох 200,000 төгрөгийг авахаар тохиролцож нотариатчаар батлуулсан тул шүүгдэгч О.Г нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт,
Гэрч Д.Б өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө гуанзаа онгойлгох гээд ирсэн чинь хаалганы хажуугийн цонх хагарсан, хулгай орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “19 нэрийн хүнсний материал, эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны байдлаар 424,480 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Нокиа Е71” маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг, жижиг шилтэй ундаа 3 ширхэг, цонхны шил /1мх1.2м/ 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 86,800 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,
Шүүгдэгч О.Г гэрчээр байцааж, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 63-68/,
Шүүгдэгч О.Г нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 124/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.А гэрчээр байцааж, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 72-76/,
Шүүгдэгч Ж.А нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 114/,
Шүүгдэгч О.Г өгсөн: “...манай найз Тэмүүлэн бид хоёр цонхоор багтахгүй байсан болохоор А жижиг биетэйгээр нь оруулаад дотор нь байсан хүнсний зүйлүүдийг 1 шуудай, 2 хайрцаг, 1 торонд хийгээд хуучин хорооллын 1б байрны хажуугаас таксинд суугаад хуучин Дархан биржийн хажууд буусан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.А өгсөн: “...би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. “...манай найз Г цайны газрын цонхыг чулуугаар цохиж хагалаад тэгээд өөрөө цонхоор багтахгүй болохоор намайг оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Г, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж ”хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ц.Т энэ хэрэгт хамтран оролцсон байх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрээгүй байсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Г.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Г, Ж.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байх ба шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 2 хоногтой байсан байх тул Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан, нас биеийн онцлог зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Ж.А үйлдсэн хэргийн шинж чанар, хор уршгийн хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хууль ёсны төлөөлөгч, эх Д.Н хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх хүсэлт гаргасан, Ж.Алтансүх нь Дархан-Өргөө коллежид суралцдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Өргөө сургуулийн авто засварын ангид “амжилттай сурах” үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч О.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД