Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 6-2 тоотод оршин суух, Боржигон овгийн Дамдинжавын Даваадоржийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-06-16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Даваадорж, гэрч М.Буянаа, Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь 1977 оноос 1980, 1983-1986 оны хооронд Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Усан замын газрын Турт дахь усан онгоцонд галчаар болон машинистаар, 1986-1987 оны хооронд Хөвсгөл аймгийн Хатгалын хотын Нефть баазын харъяа Ханх дахь нефть дамжлага баазад бензин, нефть зэрэг хортой шингэний цистерн, резерваурыг уураар утах, цэвэрлэх, засварлах ажилчнаар, 1987-1992 оны хооронд Эрдэнэт хотын Хялганат дахь Мод бэлтгэлийн баазад тракторчнаар болон технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор, 1993-1994 оны хооронд Хялганат компанид технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор тус тус ажиллаж ирсэн. Энэ талаар архиваас зарим тушаал нь олдохгүй байгаагаас шалтгаалан өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд материалаа бүрдүүлэх шаардлагатай болсон учраас нэхэмжлэл гаргаж байна.

Иймд : 1. 1977 оны 4 сарын 1-ээс 1980 оны 5 сарын 20-н, 1983 оны 7 сарын 9-өөс 1986 оны 3 сарын 25-ны хооронд Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Усан замын газарт хөлөг онгоцны кочегораар/ галчаар/ болон машинчаар

2. 1986 оны 4 сарын 1-ээс 1987 оны 3 сарын 19-ны хооронд Хөвсгөл аймгийн Хатгалын хотын Нефть баазын харъяа Ханх дахь нефть дамжлага баазад бензин, нефть зэрэг хортой шингэний цистерн, резерваурыг уураар утах, цэвэрлэх, засварлах ажилчнаар

3. 1987 оны 4 сарын 2-оос 1992 оны 12 сарын 31-ны хооронд Эрдэнэт хотын Хялганат дахь Мод бэлтгэлийн аж ахуйд тракторчнаар болон технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор

4. 1993 оны 1 сарын 1-ээс 1994 оны 12 сарын 31-ны хооронд Эрдэнэт хотын Хялганат компанид технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор тус тус ажилласныг хянан үзэж сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2013-07-17-ны өдрийн 942 дугаар лавлагаа, гэрэл зурагууд, авто тээврийн хүндэт тэмдэг, авто тээврийн байгууллагын баярын бичгүүд, хялганатын ой модны үйлдвэрийн диплом, гэрч М.Буянаа, Октябрь нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Боржигон овгийн Дамдинжавын Даваадорж нь 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл, 1983 оны 07 сарын 9-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Усан замын газарт хөлөг онгоцны кочегораар/ галчаар/ болон машинчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1987 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгалын хотын Нефть баазын харъяа Ханх дахь нефть дамжлага баазад бензин, нефть зэрэг хортой шингэний цистерн, резерваурыг уураар утах, цэвэрлэх, засварлах ажилчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат дахь Мод бэлтгэлийн аж ахуйд тракторчнаар болон технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат компанид технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2013-07-17-ны өдрийн 942 дугаар лавлагаа, гэрэл зурагууд, авто тээврийн хүндэт тэмдэг, авто тээврийн байгууллагын баярын бичгүүд, хялганатын ой модны үйлдвэрийн диплом, гэрч М.Буянаа, Октябрь нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Дамдинжавын Даваадорж  нь 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл, 1983 оны 07 сарын 9-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Усан замын газарт хөлөг онгоцны кочегораар/ галчаар/ болон машинчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1987 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгалын хотын Нефть баазын харъяа Ханх дахь нефть дамжлага баазад бензин, нефть зэрэг хортой шингэний цистерн, резерваурыг уураар утах, цэвэрлэх, засварлах ажилчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат дахь Мод бэлтгэлийн аж ахуйд тракторчнаар болон технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат компанид технологийн зориулалттай хүнд даацын машин механизмын жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН