| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0028/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 51
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ж.Д, Ж.О, Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Д, Ж.О, Т.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.А,
Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Д,
Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.О
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Д, Ж.О, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг “бүлэглэж” үйлдэж тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д, Ж.О, Т.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Буурт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуурай улиас мод бэлтгэж 2974 ДАХ, 1384 ДАР улсын дугаартай портер, 4543 ДАР улсын дугаартай Бонго маркийн авто тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж, байгаль орчинд 612,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ж.Д өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Альпенхан мод бэлтгэе гээд манайд ирсэн. Би маргааш цас орно гээд манайхтай ойрхон гишүүнд явъя гэсэн. Тэгээд бид нар манайхтай ойрхон газраас мод бэлтгэсэн /хх-ийн 110/, ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.О өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед Ж.Д өтөг ачих гэж очсон. Тухайн үед Т.А эхнэртэйгээ байсан юм. Намайг байхад модонд явах талаар ярихаар нь би эхнэртээ гоожингийн зөвшөөрөл авчих гэж хэлсэн. Эхнэр маань төв рүү орохоор хүүхдээ явуулаад авъя гэсэн. Харин яваад ирсний дараа модны зөвшөөрөл бичихгүй байна гэдгийг хэлсэн” /хх-ийн 111-112/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.А өгсөн: “...2018 оны 10 сарын 19-ний өдөр би модны зөвшөөрөл авсан. Тэгээд Ж.Д гэрт очоод модонд явъя гэхэд ойрын хугацаанд цасан шуургатай байна, манай ойрхон байгаа унасан моднуудыг түүж авъя гэхээр нь түүж авсан юм. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.А “...Хонгор сумын Буурт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр улиас бэлтгэж байгаль орчинд хор хохирол учруулсан байгаа юм. Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын хувьд хуулинд заасны дагуу 5 дахин нөхөн төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/, шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлсөн тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Гэрч А.Т өгсөн: “...аав Д ахтай мод бэлтгэх талаар ярьж байсан. Д ах ойрхон түлээний мод байдаг талаар ярьж байсан. Уг нь аав бид нар Д ахаас хөрөө аваад буцах гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 92/,
Гэрч Р.Р өгсөн: “...Даваахүү хөрөө муу байна. Би өөрөө модонд явна энд ойрхон мод байгаа юм шиг байна, очиж үзэж байж болно гэж хэлсэн. Тэгээд О бид нарыг модонд явах гэж байхад хамт модонд явъя гэсэн. ...тэр залуугаас түлээний модонд явах гоожин байгаа юу гэхэд байхгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,
Гэрч Х.Т өгсөн: “ ...2018.10.19-ний өдөр намайг гэртээ байж байхад над руу танай нөхөрлөлийн ой руу 3 машинтай хүн яваад орчихлоо гэж хүн хэлсэн. Тэгээд би яваад очиход 3 портер машины мөр байсан. Тэр 3 машиныг ирэхийг хүлээж зогстол Буурт гэх газар мал малладаг Д, түүний төрсөн дүү болох О, А зэрэг хүмүүс өөрсдийнхөө Портер машин дээр хуурай түлшний улиас мод ачсан гарч ирсэн. Би тэд нарыг зогсоож уулзаад түлшний мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэх талаар асуухад Даваахүү нь зөвшөөрөл байхгүй гэж байсан. Тэр А нь түлээний мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж гоожин үзүүлсэн юм. Тэр гоожин нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Могойн зоо гэх газраас бэлтгэх зөвшөөрөлтэй байсан юм. О нь болохоор надад зөвшөөрөл байгаа гээд үзүүлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96/,
Гэрч Х.О өгсөн: “ ...Альпенхан нь өөрийн хүү болох Т нэр 4 м.куб мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин авсан юм. А олгосон түлээний эрхийн бичиг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Могойн зоо гэх газраас бэлтгэх байсан юм. Гэтэл Альпенхан түлээ бэлтгэх Могойн зоо гэж заасан газраас бэлтгээгүй Буурт гэх газраас бэлтгэсэн байна. Д, О нар түлээ бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
Модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/08 дугаартай “...Т.А 29-74 ДАХ улсын дугаартай Портер машинаар тээвэрлэж ирсэн хуурай улиас модыг хэмжихэд 1.5 метрийн урттай мод нь 3.1 м.куб болж байна. 3.1 м.куб улиасан түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг*3.1 м.куб*1.0 /итгэлцүүр/=186,000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 53/,
Модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/09 дугаартай “...Ж.О 45-43 ДАР улсын дугаартай Портер машинаар тээвэрлэж ирсэн хуурай улиас модыг хэмжихэд 1.5 метрийн урттай мод нь 3.2 м.куб болж байна. 3.2 м.куб улиасан түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг*3.2 м.куб*1.0 /итгэлцүүр/=192,000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 57/,
Модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/10 дугаартай “...Ж.Д 13-84 ДАР улсын дугаартай Портер машинаар тээвэрлэж ирсэн хуурай улиас модыг хэмжихэд 4.2 метрийн урттай мод нь 3.9 м.куб болж байна. 4.2 м.куб улиасан түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг*3.9 м.куб*1.0 /итгэлцүүр/=234,000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 57/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 13-16/,
Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19/,
Түлээний модны эрхийн бичгийн олгосон бүртгэл /хх-ийн 22-29/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Д, Ж.О, Т.А нарыг “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг “бүлэглэж” үйлдэж тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Ж.О 576.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан завсарласан хугацаанд уг хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх боловч энэ шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
Шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бүрийг хураах талаар заасан зохицуулалт биш ба тухайн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, шүүгдэгчийн хөрөнгө орлого, хувийн байдлыг харгалзан дахин тухайн тээврийн хэрэгсэл, зэвсэг хэрэгслийг ашиглан дахин хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг зорилгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах талаар шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар нь хэдийгээр хууль бусаар мод бэлтгэсэн боловч бэлтгэсэн мод нь хуурай, үхсэн мод байсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тээврийн хэрэгслээр амьжиргаагаа залгуулдаг зэрэг байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Т.А 29-74 ДАХ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар тогтоол, Ж.Д 13-84 ДАР улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тогтоол, Ж.О 45-43 ДАР улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, дээрх авто тээврийн хэрэгслүүдийг буцаан олгох нь эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзлээ.
Харин хуурай мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 10,2 м.куб хуурай улиасан модыг хураах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД