Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 148

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нарт холбогдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2288 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2311985 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, мөн Монголын Ипотекийн корпорацийн зээлийн үндсэн хүүгийн төлбөр 13921 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1041471 төгрөг нийт 26598859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад         

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Энхбат, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Баасандорж нар 2012 оны 12 сарын 18-ны өдөр 26100000 төгрөгийн зээлийг сарын 1.62 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь 2015 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчийн болон хамтран үүрэг хүлээгчийн банкин дахь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг банкин дахь мөнгөн хөрөнгө болон барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Зээлдэгчтэй байгуулсан 1430009330 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр 2016 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 2288 төгрөг, үндсэн хүү 2311985 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, мөн Монголын Ипотекийн корпорацийн зээлийн үндсэн хүү 13921 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1041471 төгрөг, нийт 26598859 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ. 

            Хариуцагч  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны 18 тоотод оршин суух, СЩ85123101 регистрийн дугаартай Боржигин овогт Цэенгийн Энхбат, РМ87112711 регистрийн дугаартай Хонин онход овогт Бадарчийн Баасандорж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвөөс нэхэмжилсэн Монголын ипотекийн зээлийн хүүгийн төлбөр 13921 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1041471 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор хэсэгчилэн төлж барагдуулах болно. Орон сууцны зээлийн хүүгийн төлбөр 2288 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2311985 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, Ипотекийн зээлийн 1041471 төгрөгийг төлж барагдуулсны дараа эхний ээлжинд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулаад үлдсэн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах болно” гэжээ.

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төв нь хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2288 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2311985 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, мөн Монголын Ипотекийн корпорацийн зээлийн үндсэн хүүгийн төлбөр 13921 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1041471 төгрөг нийт 26598859 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төв нь хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2288 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2311985 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, мөн Монголын Ипотекийн корпорацийн зээлийн үндсэн хүүгийн төлбөр 13921 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1041471 төгрөг нийт 26598859 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2288 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2311985 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 23229194 төгрөг, нийт 25543467 төгрөг, мөн Монголын Ипотекийн корпорацийн зээлийн үндсэн хүүгийн төлбөр 13921 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1041471 төгрөг нийт 26598859 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч ХасБанкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвтэй хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь 2012 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан №1430003263 тоот зээлийн гэрээ, 2012 оны 12 сарын 18-ны өдрийн №1430003263-01 тоот барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 09 сарын 30-ны өдрийн №1430003263 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2013 оны 08 сарын 01-ний өдрийн №1430003263 тоот барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 26598859 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

 Иймд хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 26598859 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 26598859 /хорин зургаан сая таван зуун ерэн найман мянга найман зуун тавин ес/ төгрөгийг хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290944 төгрөгний тал хувь болох 145472 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 145472 төгрөгийг, хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нараас улсын тэмдэгтийн хураамж 145472 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь тооцооны төвд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Энхбат, Б.Баасандорж нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ