Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгч: Э.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Од холбогдох 1822003040117 тоот хэргийг 2018 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988.08.11-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал, мах түүхий эд борлуулж худалдаж авдаг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Дүүргийн 15-562 тоотод бүртгэлтэй, одоо Адаацаг сум 2 дугаар баг Арт Урт гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ88081117/ Б овогт Э-ны О нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Прокурорын 2018.11.19-ний өдрийн 104 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Э.О нь 2018 оны 9 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 9-2 тоотод байх иргэн Э.Оын “Huawai” маркийн гар утсыг хууль бусаар авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-36-37/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Э.Оын:  2018.09.16-ны өдөр нутгийн ах Отгонбаатарын Боржигоны 09-02 тоотод байх гэрт нь очсон юм. Гэрт нь ах, хүүхдүүдтэйгээ мөн нутгийн Мөнх-Эрдэнэ гэх залуу байсан юм. Намайг орж ирэхэд Мөнх-Эрдэнэ гэрээс гараад явсан Отгонбаатар ах бид хоёр нэг шил архи хувааж ууж байтал мөн манай нутгийн Энхтайваны Одгэрэл гэх залуу ганцаараа орж ирээд нэг шил архи гаргаж ирсэнийг нь хувааж уусан. Би тэр үед өөрийн Huawei маркийн мөнгөлөг шаргал өнгөтэй гар утсаа гэрийн эзэн Отгонбаатарт цэнэглүүлэх гээд өгөөд байшингийн баруун өрөөнд орон дээр унтаад өгсөн юм. Тэгсэн нэг мэдсэн миний гар утсыг алга болсон байна гэж Отгонбаатар ах хэлж байсан юм. Тэгээд Отгонбаатар ахын хүүхдүүдээс нь гар утас хаана байгаа талаар асуухад 3 настай Хатан-Үжин гэх охин нь Одгэрэл гэх ах таны цэнэглэж байсан гар утсыг салгаад аваад гарсан гэж хэлж байсан. Түүнээс хойш Одгэрэлтэй уулзаагүй, утсаар залгахаар гар утсаа авахгүй байгаа юм. Би 2018 оны 07 сард 760,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үнээр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-4-5/

- Гэрч С.Отгонбаатарын: 2018.09.16-ны өдөр манай Адаацаг сумын нутгийн дүү Э.О манай гэрт 14 цагийн үед ирсэн. Тухайн үед би зээ охин 3 настай Хатан-Үжингийн хамт байсан юм. Э.О манайд ирэхдээ нэг шил архитай ирсэн. Тэгээд түүнийг нь уугаад байж байтал мөн нутгийн М.Мөнх-эрдэнэ гэх залуу гэрт орж ирж байж байгаад гарсан. Түүний араас Э.О гэх залуу мөн нэг шил архитай орж ирээд түүнийг нь бид гурав хувааж уусан. Архи ууж байхад Э.О шаргал өнгийн нэрийг нь мэдэхгүй ухаалаг утас цэнэглээд өг гээд надад өгсөн юм. Тухайн үед хажууд Э.О байсан. Тэгээд би гар утсыг гэрийн зүүн талын өрөөнд цэнэглэж орхиод бие засах гээд гарсан. Тухайн үед гэрт Э.О байсан мөн Э.О унтаж байсан юм. Тэгээд би буцаад 1 минут орчмын дараа буцаж орж ирэхэд Э.О гэрээс гарч явсан байсан. Хэсэг хугацааны дараа гэрт М.Мөнх-Эрдэнэ буцаж орж ирээд Э.Оыг сэрээгээд та гар утсаа өгч бай гэхэд С.Отгонбаатар ахад байгаа гэсэн юм. Тэгээд би гар утсыг нь авч өгөх гэтэл алга болсон байсан. Тэгээд яасан юм бол гээд гэрт үлдсэн байсан зээ охин Хатан-Үжингээс асуухад Э.О гэх ах цэнэглэж байсан гар утсыг аваад гарсан гэж хэлж байсан. Гар утасны цэнэглэгч нь залгаатай үлдсэн байсан. Э.Отэй 89894644 дугаарын утсаар нь залгаад хаана байна хүний утас авчирч өг гэхэд эргээд залгая гээд гар утсаа салгаад түүнээс хойш дахиж холбоо бариагүй, залгахаар утсаа авахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-6/

- Гэрч М.Мөнх-Эрдэнийн: ... очиход Э.О ах унтаж байсан. С.Отгонбаатар ах, зээ охиныхоо хамт байсан. Тэгээд би Э.О ахаас та утсаа өгч байгаач гэхэд С.Отгонбаатар ахаасаа ав гэсэн,  тэгээд С.Отгонбаатар ахаас Э.О ахын гар утсыг асуухад цэнэглэж байгаа гээд авч өгөх гэхэд гар утас нь алга болсон байсан. Тэгээд бид хэд гар утсыг хайхад гэрт байсан С.Отгонбаатар ахын 3 настай зээ охин сая манайд байсан Э.О гэх ах гар утасыг цэнэглэгчээс нь салгаад аваад гараад явсан гэж байсан. Тэгээд С.Отгонбаатар ах бид хоёр гэрээс гарч Э.Оийг хайхад олдоогүй юм гэх мэдүүлэг /хх-7/

- Шинжээчийн 2018.09.20-ны өдрийн 112 тоот дүгнэлтэд:  Huawei маркийн гар утас- 600000 төгрөгийн үнэлгээтэй ” гэжээ /хх-10-11/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 9 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 09-02 тоотод байрлах иргэн С.Отгонбаатарын гэрээс Э.Оын гар утсыг авч явж үрэгдүүлж, бусдад 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч С.Отгонбаатар, М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, хохирогч Э.Оын мэдүүлэг, шинжээчийн 2018.09.20-ны өдрийн 112 тоот дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Э.О нь хохирогч Э.Оыг унтаж байгааг далимдуулан бага насны буюу 3 настай хүүхдийн дэргэд Э.Оын цэнэглэж байсан гар утсыг авч явсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 Хулгайлах үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгчийн “Би авч явсан нь үнэн боловч тэр утас алга болсон байсан, хаана гээснээ мэдэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч Э.О өөрийн алдсан гар утсыг 740000 төгрөгөөр үнэлсэн боловч шинжээч 600000 төгрөгөөр үнэлгээ тогтоожээ. /хх 10-11/ Шүүгдэгч Э.О хохирогч Э.Оын дансанд 840000 төгрөг шилжүүлсэн нь ХААН банкны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн баримтаар /хх-31/, хохирогч “гомдолгүй, эвлэрэх хүсэлтэй” байгаа нь хохирогчийн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Э.О гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул Э.Оын холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан  байх тул Э.Оийг нийгмээс заавал тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломж олгож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс тэнсэх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорин явахдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

“Прокуророос Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргажээ. /хх-41/

Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь өөрийнх нь болон гэрч С.Отгонбаатар, хохирогч Э.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Б овогт Э О-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Э О-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-д заасныг баримтлан Б овогт Э Од шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Э.Од мэдэгдсүгэй.

5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.О нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.О нь 840000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан үндэслэлээр утасны үнэ нэхэмжилсэн Э.Оын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

     8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    С.С