Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/01022/И |
Дугаар | 00896 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн влкзалын ард 1-4 тоотод оршин суух, Баянхайрхан овгийн Түдэвийн Баярсайхны нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-06-22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Баярсайхан би Баянхонгор аймгийн Баянлиг сумын 8 дугаар жилийн сургуулийн 7 дугаар ангийг 1981 оны 06 дугаар сарын 25-нд төгссөн. Бага наснаасаа эхлэн аав, ээжийн хамт мал малладаг байсан. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 50 насандаа тэтгэвэрт гарахаар хөөцөлдсөн боловч 1981 оноос 1983 оны хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр бригадын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажилласан баримтууд олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иймээс 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр бригадын Улаан-Оч нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын ТТБУК-д өнгөлгөөчнөөр ажиллаж байсан ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016-05-31-ний өдрийн 380 дугаартай лавлагаа, Орхон аймгийн архивын тасгийн 2013-06-18-ны өдрийн 826 дугаартай лавлагаа, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1991-12-26-ны өдрийн А/326 дугаартай тушаал, 0928494 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1983-07-01-ний өдрийн 238 дугаар “Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Ц.Дагдан, Д.Бадмаасүх нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхайрхан овгийн Түдэвийн Баярсайхан нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр бригадын Улаан-Оч нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын ТТБУК-д өнгөлгөөчнөөр тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016-05-31-ний өдрийн 380 дугаартай лавлагаа, Орхон аймгийн архивын тасгийн 2013-06-18-ны өдрийн 826 дугаартай лавлагаа, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1991-12-26-ны өдрийн А/326 дугаартай тушаал, 0928494 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1983-07-01-ний өдрийн 238 дугаар “Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Ц.Дагдан, Д.Бадмаасүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баянхайрхан овгийн Түдэвийн Баярсайхан нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр бригадын Улаан-Оч нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторт” өнгөлгөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Баярсайханыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН