Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч: С.Ё нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Ёт холбогдох 1822002970142 тоот хэргийг 2018 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1982.09.25-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 1-р баг Ханангийн 6-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЗ82092516/ С.Ёнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Прокурорын 2018.11.28-ны өдрийн 111 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч С.Ё нь 2018 оны 8 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг Цагаан-Овоогийн 4-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай маргалдаж, түүний толгойн тус газар нь аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-88-89/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Х.Бы: Би 2018.08.30-ны өдөр гэрт байж байтал манай эхнэр лүү С.Ёийн эхнэр нь яриад манай нөхөр гэртээ агсам тавиад ална тална гээд байна гэж ярихаар нь цагдаа дуудаач гэхэд миний утсыг авдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал дахиад яриад танай хүү Б.Мөнхжаргал нь С.Ётэй гэрийн гадаа зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүрээд очсон. Тэгээд гэрт нь ортол гэр нь харанхуй утасны гэрэл асчихсан байсан. С.Ё нь гэрийнхээ хойно сууж байсан, эхнэр нь хүүхэдтэйгээ зүүн орны хажууд сууж, хоёр хүүхэд нь унтаж байсан. Тэгээд намайг ортол танай муу хүү надад агсам тавиад байна, чи яах гэж яваа юм тэр хүүгээ аваад зайл гээд хэл амаар доромжлоод байхаар нь би үсдэж байгаад хүзүү рүү нь 1 удаа алгадсан. Тэгээд тавиад ширээний хажууд зогсож байсан чинь С.Ё нь босож ирээд миний толгой руу нэг зүйлээр цохисон. Тэгэхээр нь би заамдаад бариад байж байтал гарт нь том аяга байсан. Тэгээд би тавиад гараад явсан эмнэлэг дээр ирсэн миний толгой хагарсан цус гараад байсан. Тэгээд шууд эмнэлэг дээр очсон гэх мэдүүлэг /хх-7-9/

- Гэрч Б.Алтанчимэгийн: Тэр өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байтал Төгсбаяр нь залгаад С.Ё нь гэртээ агсан тавиад байна гээд залгасан. Тэгээд цагдаад хэл гээд утсаа салгасан,  эргээд дахиад Төгсбаяр нь залгасан. Тэгсэн танай хүү Б.Мөнхжаргалтай зодолдоод байна гэсэн. Тэгэж ярихаар нь манай нөхөр би очиж үзэж ирье гээд явсан юм. Тэгсэн төд удалгүй толгойгоо хагалуулсан цусаа гоожуулсан ирсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр авчирсан. Тэгээд оёдол тавиулаа гээд цагдаад мэдэгдсэн  гэх мэдүүлэг /хх-19-20/

- Гэрч Б.Мөнхжаргалын: Бид хоёр тэр өдөр хамтдаа хөдөө явсан юм. Тэгээд ирээд гэрт нь очоод нэг шип Онги архи уусан,  гарч тамхилсан. Тэгсэн эхнэр нь манай ээжтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би яваад өгсөн юм. Гэрт байж байтал С.Ё нь манай аавын толгойн хэсэгт нь аягаар цохисон гэж байсан тухайн үед бол С.Ётэй би маргалдсан асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-22-23/

- Яаралтай тусламжийн хуудсанд: 2018 оны 8 сарын 30-ны өдөр 23 цагийн үед согтуу хүнд хагархай аягаар цохиулсан. Шийдвэрлэсэн байдал:  Мэдээгүйжүүлэлт хийж, зүсэгдсэн шарханд 3 оёдол тавьж, боолт хийв гэжээ /хх-24-25/

- Шинжээчийн 2018.09.07-ны өдрийн 180200284 тоот дүгнэлтэд: Х.Бы биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-27/

- Яллагдагч С.Ёийн:  Б.Мөнхжаргалыг явсны дараа 23 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байтал Б.Мөнхжаргалын аав Х.Б манай гэрт ганцаараа орж ирэхээр нь би сонин юутай байна гэж мэндэлсэн. Тэгэхэд Х.Б надад юм хэлэлгүй намайг ширээнийхээ хойд талд ширээгээ түшээд газар сууж байхад хоёр баганы голоор орж ирээд ширээний урд баганын голд зогсож байгаад миний толгойд гараараа 2-4 удаа цохисон. Тэгэхээр нь би босоод тухайн үед цай ууж байсан сэнжтэй аяганыхаа сэнжнээс нь гараараа барьж байгаад ёроол хэсгээр нь X Баярсайханы толгойд дух хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Х.Б манай гэрээс гарсан. Би гэртээ унтаад үлдсэн. Тухайн үед манай эхнэр хажууд хамт байсан. Хүүхдүүд байсан. Х.Бд гараар цохиулсаны улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Харин аягаар цохиулсаны улмаас Х.Бы дух хэсгээс нь цус гарч байсан. Тухайн үед би урьд нь архи уусан байсан болохоор халамцуу харин Х.Б согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би Баярсайханы духанд цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-80-81/

- Шүүгдэгч С.Ё: 2018 оны 8 сарын 30-ны өдөр Баярсайханы хүү Мөнхжаргал бид хоёр хөдөө айлд мал ялгах гээд явсан. Тэр айлд очиж 3 шил архи ууж ирээд, бид хоёр маргалдсан байсан. Мөнхжаргал гадуур явж байгаад шөнө манай гэрт ирсэн. Гэрийн гадаа хэвтчихээд гэр өшиглөж, түжигнүүлээд байхаар нь би орж унт гэж гарч очиж хоёулаа жоохон маргалдсан. Манай эхнэр Мөнхжаргалын аавыг нь дуудсан. Мөнхжаргал аавыгаа ирэхийг мэдчихээд ирэхээс нь өмнө явсан байсан. Би цай уугаад сууж байсан чинь Мөнхжаргалын аав нь болох Баярсайхан ирээд миний толгой руу хоёр, гурав цохьсон. Тэгээд би цай ууж байсан аягаараа толгой руу нь цохьсон. Шөнө эмнэлэг дээр очоод гурван оёдол тавиулсан байсан гэж мэдүүлэв.

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч С.Ё нь 2018 оны 8 сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын 1-р багийн нутаг дэвсгэр Ханан гэх газарт нутаглах өөрийн гэртээ хохирогч Х.Бд толгойндоо цохиулсандаа дургүйцэж толгойн тус газарт нь аягаар цохьсны улмаас Х.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Х.Бы мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн 180200284 тоот дүгнэлт /хх-7-9, 24-25, 27/ зэрэг баримтаар нотлогдож байх тул С.Ёийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан гэх нийт 1054355 төгрөгийн баримт бүрдүүлэн өгчээ. /хх-61-72/

Шүүгдэгч С.Ё мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1053755 төгрөг хүлээлгэн өгсөн /хх-73/ гэх ба хохирогч нь хэргийн материалтай танилцаад “санал гомдолгүй” гэсэн, мөн “С.Ё хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-87/ гаргасан байна.

Шүүгдэгч С.Ё нь баримтаар нотлогдсон бодит хохирлыг шүүхээс өмнөх шатанд бүрэн төлж барагдуулсан, хохирогч Х.Бы биед учирсан хөнгөн гэмтэл эдгэрсэн байх тул Х.Бы эрүүл мэндэд гэм хор учирсан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Х.Бд цохиулсны улмаас шүүгдэгч С.Ёийн бие махбодид гэмтэл учраагүй нь шинжээчийн 2018 оны 10 сарын 9-ний өдрийн 180200317 тоот дүгнэлтээр /хх-31/ тогтоогдсон байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг судлан шинжилж үзээд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, С.Ё нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорыг сайн дураараа нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Х.Бд цохиулсны улмаас шүүгдэгч С.Ёийн бие махбодид гэмтэл учраагүй нь шинжээчийн 2018 оны 10 сарын 9-ний өдрийн 180200317 тоот дүгнэлтээр /хх-31/ тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Ё нь хохирогч Х.Бы зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нь энэхүү тогтоолд дурьдсан баримтаар тогтоогдож байгаа тул гэмтэл учруулахгүйгээр бусдыг зодсон иргэн Х.Бд хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээдэд холбогдох ажиллагаа явуулахыг даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч С.Ёхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Ё 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч С.Ёт мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Ё нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1053755 төгрөгийг төлсөн үндэслэлээр хохирогч Х.Бы эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Ё нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ёт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Шүүгдэгч С.Ёийг хохирогч Х.Б нь гэмтэл учруулахгүйгээр зодсон үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар тус шүүхэд мэдэгдэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

      9. Энэхүү шийтгэх тогтоолын хувийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж баримтыг С.Ёт холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                    С.С