Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/14

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1817002300002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С.Б /РД:...................../, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1997 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, .................г гэх газар оршин суух, “Аврага” Биеийн тамирын дээд сургуулийн 4-р курсын оюутан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.Б нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, Сансарын 1-1 тоот хашааны урд талын шороон замд өөрийн эзэмшлийн 23-30 УНЯ улсын дугаартай “СМ5” маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А-ыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, Сансарын 1-1 тоот хашааны урд талын шороон замд өөрийн эзэмшлийн 23-30 УНЯ улсын дугаартай “СМ5” маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 3.7.а, 10.14 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А-ыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал 1.500.000 төгрөг төлж хохирол төлбөргүй болсон гэв.

 

2. Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой манай дүүгийн найз Б архи уучихсан манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд -зсэн чинь хөндийрчихсөн байсан. Тэгээд янзлаад Б өөрөө автомашинаа асаасан. Тэгээд Б гэрлүүгээ харьлаа гээд машиндаа суусан. Би машиных нь зүүн гар талд зогсож байсан бөгөөд Балжиннямыг урагшаа хөдлөөд явах байх гэж бодоод зогсож байтал  шууд баруун гар тийшээ рулээ дараад ухарсан. Тэгтэл машины зүүн гар талын урд дугуй миний зүүн хөл дээгүүр гарсан. Тэгээд миний хөл хугарч ГССҮТ-д хүргэгдэж эмчлүүлсэн. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Би Б-аар 1 сая төгрөг эмчилгээний зардалд төлүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-26 хуудас/.

 

4. Гэрч Г.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А, Б бид 3 нэг шил Соёрхол нэртэй 0.75 граммын архи Б-ын машинд хувааж ууж дуусгаад Б хар өнгөтэй СМ5 гэдэг машинаа бариад Баянтал сумын 1-р баг Сансарын 1-1 тоотод байх Халтар  ахынд очиход Х ах Ол эгч А нар байж байсан. Тэгээд байж байтал О эгч А-г архи уулаа гээд загнаад байхаар нь А уурлаад гараад явсан хаашаа явсаныг нь мэдэхгүй. Тэгээд удалгүй Б орж ирээд миний машин асахгүй байна гэхээр нь А бид 2 машиныг нь асааж өгөх санаатай араас гарсан. Тэгээд Б-ын машины копудыг сөхөөд харахад аккумляторын шон нь хөндийрсөн байсныг нь янзалж өгөөд би цаашаа бие засчихаад ирэхэд Ариунболд газар хэвтсэн байсан. А дээр очоод татаж босгоход Ариунболд хөл өвдөөд байна гэж байсан тэгээд би А-ыг түшээд гэрийнх нь гадаа О эгчийг дуудахад О эгч гарч ирээд А-ыг гэрлүүгээ аваад орсон Тэгээд би шууд гэрлүүгээ харьсан…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 31 хуудас/

 

5. Гэрч Х.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг гээд би гэрээсээ худаг орж ус авах гээд гарсан. Тэгээд 11 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт Ч ммын архи аваад Ч бид 2 шинэ эмнэлгийн хажуу талын эзэнгүй хуучин барилга дотор хувааж ууж дуусгаад  дахиж дэлгүүр орж 1 шил  Хараа нэртэй 0.75 граммын архи аваад хойшоо 152 дугаар байрлуу С-д очиход С гэртээ байхгүй байсан. Тэгээд Ч С хүлээгээд гэрийнх нь гадаа үлдсэн би найз охиныдоо очоод унтсан. Тэгээд тэр орой 19 цагийн үед Б надруу утасдаад гараад ир, би “талын илч” гээд байрны ард талд зогсоол дээр машиндаа сууж байна гэсэн. Тэгээд 40 орчим минутын дараа Б дээр очиход хар өнгийн СМ5 маркийн машинтайгаа Чинзоригийн хамт архи уусан тэр 2 нилээн муудсан байсан. Б бид 2 явганаар дэлгүүр орж 0.75 граммын Соёрхол нэртэй архи аваад машин дээр очоод эзэнгүй байрны ар талд байдаг худагруу машинтай явж очиж архиа ууж дуусгасан.. Б намайг гэрт хүргэж өгнө гээд машинаа бариад Сансарын 1-1 тоотод байх манай хашааны урд ирж зогссон. Чинзориг бид 2 манайд орж хоол идээд байж байтал ээж намайг архи уулаа гэж загнаад байхаар  би гараад хүргэн ах болох Батсайханыд очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 11 сарын 11-ний өглөө ээж надруу залгаад ах чинь машинд дайруулаад хөлөө хугалчихлаа гэсэн. Би хэн дайрсан юм бэ гэхэд Б дайрсан чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд очиход А ах хөлөө сойсон орон дээр хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 34 хуудас/

 

6. Гэрч Д.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”Манай хүү Б нь 1997 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, айлын ганц хүүхэд байгаа юм. Бага насаа Баянтал суманд өнгөрөөж 9 дүгээр анги хүртлээ Баянтал суын 4 дүгээр дунд сургуулийг 2012 онд төгсөөд 10 жилээ Улаанбаатар хотод Аварга дунд сургуулийг 2014 онд төгсөөд 2014 оноос Аварга дээд сургуулийн багш дасгалжуулагчийн ангид оюутан болсон одоо төгсөх 4-р курсын оюутан. Зан аашийн хувьд нийтэч сайхан сэтгэлтэй хүнд тусархуу хүүхэд” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 35 хуудас/

 

7.  Гэрч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэр болох Баянтал сумын Сансарын 1-1 тоотод ирээд хоол хийж байтал 21 цагийн үед манайд гаднаас Ч, А нар орж ирээд хоол идээд сууж байхад нь би А ажлаа хийхгүй архи уулаа гэж загнасан юм. А хоолоо идчээд уурлаад гараад явсан. Удалгүй Б гаднаас машин асдаггүй гэж орж ирэхэд нь Ариунболд хэвтэж байснаа гарч машины нь асаалцья гэрэл тусгаж өгье гээд гутлаа өмсөөд шорттой гадуур куртикээ өмсөөд Ч-ийн хамт гараад явсан. 20 орчим минутын дараа Ч гаднаас О эгчээ гараад ир гээд дуудахаар нь гарахад манай таамбар дотор Ч Аыг сугадаад тэвэрсэн, Б дайрсан гээд зогсож байсан. Тэгээд гэрт оруулаад гутлыг нь тайлахад хөлнөөс нь цус гарч байсан тэгээд эмнэлэг дуудсан…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 35 хуудас/

 

8. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б бол манай төрсөн эгч С-н хүүхэд байгаа юм. Б нь “Аварга” дээд сургуулийн 4-р курсын оюутан, эхнэр 1 хүүхдийн хамт Улаанбаатар хотод хадам аав, ээжийнхээ хамт амьдардаг. Төрсөн аав нь группт байдаг. Ээж нь Баянтал сумын ноосны үйлдвэрт ажилладаг. Даруухан ааштай, сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Гэнэт л машин тэргээр хүн мөргөсөн гэж  сонсогдсон…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 37 хуудас/

 

9. Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Уг хар өнгийн 23-30 УНЯ улсын  дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр С.Б  гэх хүн манай байгууллагад 12 сарын хугацаатай сард 5 хувийн хүүтэй унаж явах нөхцөлтэйгээр 1.300.000 төгрөгөөр барьцаанд тавьж уг машины гэрчилгээг манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа юм.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 38-39 хуудас/

 

10. Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой А гэх хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Биеийн байдал хүнд , зүүн шилбэний шаант ясны хугарлтай бага зэргийн цус алдалттай байсан. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Боолт хийж зүүн хөлний шилбэ ясыг гипсдэж цаашдын зөвлөгөө өгсөн. Мөн ГССҮТ-д үзүүлж эмчилгээ хийлгэх зорилгоор 13а маягт үйлдэж өгсөн…” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 40-41 хуудас/

 

14. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14323 дугаар дүгнэлтэнд:

Д.А-ын биед зүүн шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ.

 

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: А-ын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр мөргүүлэх, мөргөлдөх үед үүсэх боломжтой учир зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.20-д чөмөгт ясны ил хугарал буюу атгаалж яс, дунд чөмөгний яс, шилбэний шаант ясны ил хугаралууд хамаардаг учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн мэдүүлэг. /*хх-ийн 46-47 хуудас/

 

18. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаярын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ¹25 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          С овогтой Б нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох эрхийн үнэмлэхгүй бөгөөд жолоочийн мэдээлийн сан TPS  системд бүртгэлгүй байна.

          С овогтой Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн аниллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/: 3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй авчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          Samsung SM5 маркийн 23-30 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд  ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах болсон шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 49-50 хуудас/

          2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлтэнд:

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “Зам  тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байна гэх ба 3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж үзнэ. Тиймээс зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.20. “замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д заасан гэх ба 3.1.7. “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслийн жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг: замын хөдөлгөөнд оролцогч гэж үзнэ. Тийм учраас хохирогч Д.А нь замын хөдөлгөөнд оролцогч мөн гэж үзэж байна.

Явган зорчигч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрийн 1.2.52. “явган зорчигч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.11-д заасан байна гэх ба 3.1.11. “явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикль, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа явган хүнийг явган зорчигч гэж үзнэ. Явган зорчигч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байна. Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 54 хуудас/

19. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн “Яаралтай тусламжийн хуудас”-ны хуулбар, ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар/хх-ийн 59, 61-72  хуудас/

 

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / х.х-ийн 4-15 хуудас/

21. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл / х.х-ийн 16 хуудас/

 

22. Ял шийтгэлийн тэмдэглэл / х.х-ийн 81 хуудас/

 

23. Хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд / х.х-ийн 101-104 хуудас/ зэрэг болно.

 

          Эрүүгийн 1817002300002 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ ЭХХШТХуульд заасан журмын дагуу авсан байх ба тус хэргийг шийдвэрлэхэдхамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

 

Иймд шүүгдэгч С.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч С.Балжиннямын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

          Хохирогч Д.А нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, гэм хорын байдал, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч С.Б-ыг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д оршин газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй гэснийг дурдсугай.

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан С.Б-д хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ