Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 23 дугаар байрны 70 тоотод оршин суух, Боржигон овгийн Аюушийн Лхам /регистийн дугаар МЗ68010364/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 23 дугаар байрны 23 тоотод оршин суух, Хариад овгийн Галсангийн Энхсаранд холбогдох 2,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-09-18-наас 2015-12-19-ний өдрийг хүртэл 1,200,000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Одоо би Энхсарангаас гэрээний дагуу 2015-09-18-наас 2015-12-19-ний өдрийн хоорондох 3 сарын хүү 432,000 төгрөг. Бид хоёрын хооронд зээлээ төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу хариуцагч Энхсарангаас 3 сарын хүү 432,000 төгрөг, үндсэн зээл 1,200,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 05 дугаар сарын 03-ны хоорондох 135 хоногийн алданги хэмжээ 810,000 төгрөг болж байна. иймд алдангийн хэмжээг хуулийн хүрээнд нийцүүлж 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо би хариуцагч Энхсарангаас үндсэн зээл 1,200,000 төгрөг, 3 сарын хүү 432,000 төгрөг, алданги 600,000 төгрөг нийт 2,232,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Энхсаран миний бие 2015-09-18-нд иргэн А.Лхамаас 1,2 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Үүнээс хойших хугацаанд төлбөр төлөх боломж үнэхээр олдоогүйг ойлгоосой гэж хүсэж байна. Учир нь миний өөрийн эх О.Норов хүнд өвчний улмаас зайлшгүй асрамж, эмчилгээ шаардлагатай байсан. Мөн дээр нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн цомхтголд орж ажилгүй болсон нь үнэн. Би зээлийн барьцаанд Булган аймгийн Хангал сумын нутагт орших зуслангийн зориулалттай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрийг барагдуулахын тулд түүнд аргагүйн эрхэнд уг сууцаа зарахад мэдээллийн бирж, Номин, MBS зэрэг телевизүүдэд удаа дараа зар өгч байсан. Байр зарах үнэ дээр тохиролцож чадаагүйн улмаас өдийг хүрсэн. Одоо ч бас зарахаар хэвээрээ яваа. Мөн оюутан хүүхэд маань сургалтын төлбөр хийгээгүй шалтгаанаар  хичээлд суух боломжгүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан байгааг харгалзан үзэхийг хүсье. А.Лхамд энэ тухай тайлбар тавьж байсан. Миний бие 2016-03-20-ноос Орхон аймгийн МСҮТ-д төслийн менежерээр ажилд орсон. Миний хувьд 2016-07-10-ны өдрийн дотор үндсэн зээл болох 1,2 сая төгрөгийг, 3 сарын хүү болох 432,000 төгрөгийг 2016-08-10-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Мөн миний аргагүй байдлыг бодолцон оноос хойших хүү алдангийг төлөх боломжгүйг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Лхам нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 2.232.000  төгрөг гаргуулахыг шаардаж байна.

             Нэхэмжлэгч нь 2015 оны 09-р сарын 18-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулж 1.200.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.

             Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас үндсэн зээл 1.200.000 төгрөг, 3 сарын хүү 432.000 төгрөг, алданги 600.000 төгрөг нийт 2.232.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

            Хариуцагч нь үндсэн зээл болон зээлийн хүү төлөхийг зөвшөөрч, харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч талууд зээлийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 135 хоног хугацаа хэтрүүлсэний алдангийн хэмжээ 810,000 төгрөг болж байгааг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход хариуцагч нь 600.000 төгрөгний алданги төлөх ёстой болох нь тогтоогдож байна.  

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 дугаар зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасаныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас 2,232,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Лхамд олгосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 50.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.