Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 33

   2023          07           18                                     206/МА2023/00033

Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00260 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 1-15 тоотод оршин суух, Ойдов овогт Цэвээнжавын Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд холбогдох 

“Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.Болормааг тус захиргааны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Болормаа түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзориг түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Ц.Болормаа миний бие 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Хар- Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан албан ажлыг чанартай хийж гүйцэтгэж байгууллагын болон удирдлагын зүгээс өгч байсан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн холбогдох хууль тогтоомжид заасан төрийн албанд ажиллах болзол шалгуурыг хангасан. Гэтэл Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг нь намайг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзоригийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны едрийн Б/25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуулийн үндэслэл, шаардлага хангаагүй байна. Иймд Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Ц.Болормааг 2022 оны 12 сарын 16-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь: Ц.Болормаа нь анх 2021 оны 05 сарын 03-ний өдрийн Б/13 тоот тушаалаар түр хугацаагаар гэрээт байгаль хамгаалагчаар томилогдохдоо тус хамгаалалтын захиргаанд хамааралгүй газар болох Эрдэнэбүрэн сумын Оросын тохой гэх гэх газрыг хариуцсан байгаль хамгаалагчаар томилогдсон, мөн ажилд орохдоо бүрдүүлсэн анкетдаа Ховд “Номин Холдинг” ХХК-д борлуулалтын менежер албан тушаалд 2014-2015 онд, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нарийн бичгийн албан тушаалд 2018-2020 онд ажилласан гэж худал мэдүүлсэн байдаг.

2. 2 Ажилд орохдоо бичиж ирүүлсэн өөрийн намтартаа Дархан дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэх боловч D201219979 дугаартай дипломоор Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Удирдлагын ухааны бакалавр зэрэгтэйгээр төгсжээ.

2.3 Ц.Болормаа нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/26 тоот тушаал, мөн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн Б/30 тушаалаар архив бичиг хэрэг, нярав, дотоод хариуцсан ажилтнаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Болормаа нь өөртөө хоёр төрлийн тушаал төлөвлөж батлуулсан байна. Ц.Болормаа нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын архивын бүрдэлтийг хангалтгүй гүйцэтгэж, бичиг хэргийн стандартгүй, үг үсгийн алдаатай бичдэг, нярвын анхан шатны материалын бүрдүүлэлт хангалтгүй, байгууллагын дотоод ажлыг чанаргүй хийж гүйцэтгэж байсан бөгөөд байгууллагын архиваас ажилтны хувийн хэргийн материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад гаргаж өгсөн, ажилтан Д.Уранчимэгийг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхгүй байхад эрхтэй мэт, Т3-5.2 зэрэглэлийн албан хаагчийг ТЗ-6.2 зэрэглэлтэй гэж Удирдлагын Академийн Төрийн албаны сургуульд 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 19 тоотыг худал үйлдэн С.Батмөнх даргаар баталгаажуулан хүргүүлсэн, түр гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Н.Баянмөнх, Г.Унаганхүү, Б.Батцагаан нарын Хөлсөөр ажиллах гэрээ гэгчийг 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр төрийн албанаас чөлөөлөгдсөн С.Батмөнхөөр 2021 оны 01 дүгээр сарын 02, 05-ний өдрүүдэд батлуулсан, зэрэг алдаа дутагдал, буруу үйлдлийг санаатай болон санаандгүй байдлаар удаа дараа гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, ажилтан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн. Ц.Болормаад гаргаж байгаа алдаа дутагдлын талаар удирдлагын зүгээс тухай бүр нь анхааруулж хэлсэн ч өөртөө дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засахгүй байсан тул 2022 оны 11 сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. Мэдэгдэх хуудсыг өгснөөс хойш Ц.Болормаа нь 1 сарын хугацаанд алдаа дутагдлаа засаж сайжруулаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлсөн болно гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00260 дугаар шийдвэрээр:

3.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.Болормааг тус захиргааны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож,

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Ц.Болормаагийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,163,618 (Дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Болормаад олгож, дээрх олговроос 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд даалгаж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзоригийн гар утсанд зөвшөөрөлгүй бичигдсэн бичлэгийг хуулбарлаж, хэрэгт хавсаргасан СД дискийг нотлох баримтаас хасаж,

3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заснаар хариуцагч Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулж,

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Б.Болормаагийн гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Мөн нэхэмжлэгч Ц.Болормаа нь удаа дараалан зөрчил гаргаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад холбогдох баримтуудыг нотлох баримтаас хасаж хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2 Нэхэмжлэгч Ц.Болормаа нь шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн Тушаалыг 2023 оны 12 сарын 16ний өдөр гардан авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Болормаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн Шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.Болормаа түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хариуцагч талын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ц.Болормаа нь Ховд аймгийн Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.Болормааг тус захиргааны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэх тухай шаардлагыг Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь  шаардлагын үндэслэлээ би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал  гаргаж байгаагүй. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул няравын ажлыг эрхлэх шаардлагыг хангасан. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг  татгалзаж, нэхэмжлэгч Ц.Болормаа нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажил олгогчийг эсэргүүцэж, ажил даалгахад тайлбар гаргадаг. Эрхэлж буй ажилдаа мэргэжлийн болон мэргэшлийн ур чадварыг хангахгүй байна. Байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр баримт бичгийг гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чадваргүй, Ажилтан шүүхэд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан байна. 

 5. Хэрэгт авагдсан баримтаар Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “Архив бичиг хэрэг,нярав дотоод ажил хариуцсан ажилтан Ц.Болормаа нь хариуцсан ажилдаа мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй,алдаа дутагдал ихээр гаргаж байгаа тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас” нь ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

6.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            7.Хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч Ц.Болормаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар  гаргажээ. 

8.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ажил олгогч нь ажилтан Ц.Болормааг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалын үндэслэх хэсэгт ажилтан Ц.Болормааг хариуцсан ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлийг заажээ. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж”  хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

10.Ажил олгогч нь ажилтанг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, алдаа дутагдал ихээр гаргадаг, Ц.Болормаагийн гаргасан зөрчлийг удаа дараа өөрт нь анхааруулж, энэ тухай хамт олны хурлаар танилцуулж байсан, ажилтны хувийн хэргийг зөвшөөрөлгүй гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх тайлбарын үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтан Ц.Болормааг мэргэжлийн ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагатай, чухал шаардлагыг хангаагүй гэж тайлбарладаг боловч ажилтанг мэргэжил, мэргэжлийн түвшин,ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон талаар  хэзээ,хаана ямар байгууллагын  шийдвэрээр хэрхэн  тогтоож шийдвэрлэсэн  талаарх нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна.

 Өөрөөр хэлбэл ажил олгогч нь тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хууль ёсны,үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

11. Ажилтан Ц.Болормаа нь ажил олгогчийн “2022 оны 12 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах,ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  2023 оны 01 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байх ба шүүх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж, 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 153/ШЗ2023/00200 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 Ц.Болормаа нь хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт хандсан байх бөгөөд Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо сумын хэмжээнд хараахан байгуулагдаагүй болохыг  түүнд  2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2/39 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах”, мөн хуулийн 154.8.-д сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж  хуульчилсан байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаснаар  ажилтан Ц.Болормаа хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар 2023 оны 01 сарын 24-ний өдөр шүүхэд   дахин нэхэмжлэл гаргажээ.

            Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 2023 оны 01 сарын 23-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул  ажилтан Ц.Болормаа 2023 оны 01 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь түүний хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Болормаагийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх  хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт  хийсэн байна.

12.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж нэхэмжлэгч Ц.Болормаагийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагч тал нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзоригт буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Ганзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Н.ТУЯА