Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00816

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган суманд байрлах, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд багийн 20-02 тоотод оршин суух, /ФБ86060424/ Сартуул овгийн Удвалын Эрдэнэчимэг

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р  баг, Шанд багийн 20-02 тоотод оршин суух, /ФБ65082205/ Бэрсүүд овгийн Пүрэвжавын Удвал нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,652,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-05-10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч П.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Эрдэнэчимэг хамтран үүрэг гүйцэтгэгч П.Удвал нар нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 13/479 тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 сая төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь цалингийн зээлээ төлөхгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааг зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 267 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Шаардлага гаргахаас өмнө зээлдэгч нь зээлээсээ үндсэн зээлийн төлбөрт 2,355,035 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,100,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2422 төгрөг нийт 5,958,267 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг банкнаас 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээл төлөх болон зээлийг буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 232 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ-13/479 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг гаргуулах

Үндсэн зээлийн үлдэгдэл 4,644,965 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 973,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,719 төгрөг нийт 5,652,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Удвал овогтой Эрдэнэчимэг нь Булган аймгийн Хялганат тосгоноос зээл авсан нь үнэн болно. Байгууллагын хариуцлагагүй байдлаас болж ажилгүй байснаас зээлийн буцаан төлөлтийг зөрчсөн нь үнэн болно. Миний бие нь 2016-05-15-наас “Хасу-Мегаватт” ХХК-д ахлах тогоочоор ажиллаж байгаа тул миний зээлийн эргэн төлөлтийг одооны авч буй цалинтай буцаан төлөлтийг хэвийн журамд нь шийдэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь хариуцагч У.Эрдэнэчимэг, П.Удвал нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 4,644,965 төгрөг, зээлийн хүү 973,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,719 төгрөг, нийт 5,652,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч У.Эрдэнэчимэг, П.Удвал  нараас үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээл 4,644,965 төгрөг, зээлийн хүү 973,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,719 төгрөг, нийт 5,652,764  төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт олгох нь зүйтэй байна.

             Хариуцагч У.Эрдэнэчимэг нь шүүх хуралдааныг товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.1, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч П.Удвал, У.Эрдэнэчимэг нараас үндсэн зээл 4,644,965 төгрөг, зээлийн хүү 973,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,719 төгрөг, нийт 5,652,764  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт олгосугай.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,394 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Эрдэнэчимэг, П.Удвал нараас 105,394 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

                                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН