Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-70 тоотод оршин суух, /ИЭ73011619/, Дэчин овгийн Ойровын Сахъяагаас ирүүлсэн

“Д.Батбаяр, Б.Баасанжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Миний бие О.Сахъяа нь 2016 он 03 дугаар сарын 03-нд иргэн Д.Батбаяр охин Б.Баасанжаргал нараас 4,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хариуцагч иргэдийн хаяг тодорхой бус гэдэг шалтгаанаар миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон юм. Ийм учир өөлд овогтой Батбаярын Баасанжаргал, Даваагийн Батбаяр нарыг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүхийн хэлэлцүүлэгт 2016-05-09-ны өдрийн 2756 дугаар шүүгчийн захирамж, О.Сахъяагийн иргэний үнэмлэх зэргийг шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

Дэчин овгийн Ойровын Сахъяа нь Д.Батбаяр, Б.Баасанжаргал нарт автомашин худалдах, худалдан авах гэрээ хийж санато-5 автомашиныг хариуцагч Б.Баасанжаргалын өмчлөлд шилжүүлж, наран багийн 51-1 тоот хашааг таллан авахаар тохиролцож 1,000,000 төгрөгийг нэмж өгсөн боловч одоог хүртэл хашааг нэхэмжлэгч О.Сахъяагийн өмчлөлд шилжүүлээгүй,  оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаяг  тодорхойгүй болсон байна.

Дэчин овгийн Ойровын Сахъяа  нь 4,500,000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд хандсан боловч боловч хариуцагчийн оршин сууж байгаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2016-05-09-ний өдрийн 2756 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчийн хаягийг тодруулж тул шүүхэд хандах боломжгүй болжээ. Б.Энхтуяа нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Цагаанчулуут багийн Засаг даргын 2014.04.02-ны өдрийн 173 тоот тодорхойлолт, Б.Энхтуяагийн нөхөр Н.Баян-Уулын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү  зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой   иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхтуяагийн оршин суугаа газар нь тодорхойгүй, байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах үндэстэй байна.

          Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын   Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Буянжаргалын Энхтуяаг /регистерийн дугаар ою-74072603/-г  эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Энхтуяаг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 4. Энэ шийдвэрийг зохигчид  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.БЯМБАСҮРЭН